antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 25, 2017 43 comments

Ерөнхийлөгчийг сонгох хамгийн зөв зам нь боловсрол

нийтлэсэн Admin
Цаг төр өөр байх үед хүнийг хүч чадал, бие махбодийнх нь том жижигээр аливаа дайн тулаанд сонгон илгээдэг байжээ. Тэгвэл орчин цагт боловсрол мэдлэг, хүнлэг энэрэнгүй зан чанар, олон нийтэч байдал, өөрийгөө илэрхийлэх чадвар, бусдын болон улс эх орныхоо төлөө хийж буй сайн сайхан үйлс бүтээлээр нь дүгнэдэг болжээ.  Монголчууд ч энэ жишгийг дагаж Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох цаг дор өөр өөрийн үзэл хандлага, өнцгөөс Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй гурван эрхмийн боловсролыг шүүн тунгаагаад хэдийнэ эхэлжээ. Цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, иргэдийн аман ярианы сэдвийн нэлээд өндөр хувийг хувь хүний боловсролтой холбоотой сэдэв эзэлж байгааг уншигч та ч мөн анзаарсан биз ээ. Арга ч үгүй биз. Шинэ цагийн хүн төрөлхтөнд булчин шөрмөс болсон бие хаанаас илүү бодлого ярьж бусад орнуудын төрийн тэргүүнээс эхлээд хүн ардтай нь төвөггүй ойлголцож чадах хэмжээний дипломат боловсрол мэдлэгтэй хүн чухал байгааг дээр дооргүй анзаарч байгаад асуудлын гол нь зангилагдаж байх шиг. Тиймээс л сонгууль дөхсөнтэй холбоотойгоор нэр дэвшигчдийн боловсрол, мэдлэгийг асуусан, чухалчилж үзсэн санал, сэтгэгдэл олон хэлбэрээр өрнөөд байна.

Мэдээж бичиг, үсэг тайлагдсан байдлаараа дэлхийд тэргүүлдэг манай улсын хувьд боловсрол нэн тэргүүнд тавигдах асуудал мөнөөсөө мөн. Хүн бүр дээд боловсролтой, докторын зэрэг хамгаалах албагүй ч, энэ удаад бид Монгол төрийн тэргүүний тухайд авч үзэж байгааг санууштай. Аливаа улсын Ерөнхийлөгч эх орноо төлөөлдөг, улс орныхоо нэрийн хуудас болдог хийгээд бэлгэ тэмдэг төдий гэж олны чамладаг шиг бус эх орондоо онцгой нөлөөтэй алба билээ. Ялангуяа, орчин цагийн даяашрсан энэ нийгэмд хүн бүр мэдлэг, мэдээлэлд суурилсан харилцаа үүсгэх, хэлэлцэх боломж, нөхцөл нээлттэй бий болсон. Энэ үед бид хэнээс ч зовж, эмээлгүй байр сууриа итгэлтэй илэрхийлэх, бат зогсох чадвартай Төрийн тэргүүнтэй байх нь юу юунаас чухал болно.

Диплом үнэгүйдсэн гэх үзэл бодол давамгайлж дэлгүүрийн худалдагчаар ажиллахад хүртэл диплом хардаг болсон гэх нь бий. Гэвч энэ бол сайны дохио бөгөөд боловсрол эзэмшсэний төлөө, түүний үнэ цэнийг ойлгож, мэдэрсэн хэн нэгнийг муу хэлэх нь зохимжгүй. Жишээ нь, АНУ-д гэхэд л иргэдийн 60% нь бакалаврын боловсролгүй гэсэн байна. Гэхдээ коллежийн боловсрол хүний амьдралд хэр чухал вэ гэсэн асуулга явуулахад маш чухал гэж хариулах хүний тоо тасралтгүй өссөөр байна. Нэг талаас аж үйлдвэржилтийн эрин улирч, хөдөлмөрийн салбарын дийлэнхийг оюуны хөдөлмөр эзэлж байна. Тийм ч учраас боловсролын түвшин ач холбогдолтой болж үүнийг дагаад цалин мөнгө, бүтээмж нэмэгддэг нийгэм бий болж байна. Тухайлбал, үүний хамгийн том илрэл нь аутсорсинг хэлбэрийн ажил байна. Орон зай, цаг хугацаа хамааралгүйгээр хүмүүс оюуны хөдөлмөр эрхэлж, орчин цоо шинэ ажлын орчин, нөхцлийг бий болголоо. Тэгэхээр дэлгүүрийн худалдагч болно гээд боловсрол эзэмшихээс хойш сууж боломгүй. Аяндаа нийгэм, цаг үе өөрчлөгдөхийн хэрээр хэрэгцээ, шаардлага нь бий болж ажиллах хүчний шинэ орон зай бий болно гэдэг тооцож үзэх хэрэгтэй.

Сүүлийн жилүүдэд гадаадын орнуудад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сургуулиудад олон Монгол залуу амжилттай суралцаж дэлхийн тэргүүлэх техник технологийн олон салбарт хүчээ өгөн ажиллаж байна. Ийм оюун санааны хязгаар руу тэмүүлэгчдийн бүхэл бүтэн арми манайд бий болж байна. Өсөн өндийж байна. Эдгээр залууст ажиллаж амьдрах орон зай, ажлын байр, хүчээ дайчлах шинэ шинэ салбар хэрэгтэй байна. Тэгэхээр ганц л өгүүлбэр тавъя. Мэдлэг мэдлэгээ л таньдаг юм. Мэдлэггүй хүнээс ямар ч сайн сайхныг нэхээд тусыг олохгүй нь ойлгомжтой. Тэгэхээр мэрийж байж суралцаж байж олж авсан боловсролтон Ерөнхийлөгчийн сэнтийд суух хэрэгтэй юу, аз эз нь дийлээд амьдралаа өөд татчихсан байдаг л нэг бизнес сэтгэлгээ хэрэгтэй юу гэдгийг сонгогч таны сонголтод үлдээе.

Шинэ цаг гэгддэг ардчилал хаалгаа дэлгэсэн он жилүүдээс тооцоод үзвэл бас ч гэж залуус гадна дотны боловсролыг шүтдэг болсон. Гэвч тэдэнд нэг л зам өнөөдрийг болтол хаалттай хэвээр байсан нь төрийн дэмжлэг. Төрийн бодлого залуусаа дэмжихэд таатай хандаж байсангүй гэчихвэл буруутахгүй болов уу. Тэгвэл ганцхан жишээ хэлье. Бидний ярьдагчлан загасчны тосгон байсан Сингапурыг Ли Куан Ю зэрэг боловсролтой хүмүүс хэрхэн босгож, өнөөдөр Засгийн Газрыг нь мөн л өндөр боловсролтой хүмүүс удирдаж байгааг харж болно. Тэгэхээр мэдлэгийг дэмжих мэдлэгтэн төрийн толгойд гарч гэмээнэ мэдлэг боловсролоо дэмжинэ хэмээн сэтгэв. Цаг үе ч үүнийг шахаж шаардаж байна. Тэгэхээр боловсролын үнэ цэнийг нийтээрээ ойлгож, хүлээн зөвшөөрч ийм хүмүүсээ дэмжих шаардлагатайг цаг үе нь сонгогч бидэнд тулгаж байгааг анзаарцгаая.

Хэдий болтол монголчууд байдаг л нэг “хар ухаанд” итгэж хайран цаг хугацааг хоосон амлагчдын гарт алдах ёстой гэж. Бид бүү хэл хүн төрөлхтөн нийтээрээ оюун санааны гэгээрэл, мэдлэг боловсролын охь руу тэмүүлж байна.

О.Анир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

43 Comments

  • Anonymous (May 25, 2017 2:32:26 pm )

    man-ynkhan pr khiikhee bolioch , dund bolowsroltoy erunkhiilugchid delkhiigeer duuren bayna , tanay nam dund bolowsroltoy khunee, khguuramch diplomtoy nukhruu duurgiin darga khiilgeed l guriigeed baydag shuu dee , odoo bolowsrol tiim ikh chukhal boloo yu?

  • мн (May 25, 2017 2:46:45 pm )

    КОМУНИСТ БОЛОВСОРЛТОИ БОЛОВСОН ХУЛГАИЧИД МОНГОЛООР ДҮҮРЭН БАИНА

  • 124578996 (May 25, 2017 3:13:06 pm )

    МИеэ МИЛГЭРийг боловсролтой хүн гэх үү. Хуурамч диплом өвөрлөөд л УБ-ын хамаг газрыг зараад л, Элбэгдоржтой нийлээд ЭРДЭНЭТийг зарсан ХАЙНАГ биз дээ

    • Царайлаг Boy (May 25, 2017 6:57:17 pm )

      Хэлж байгаа юм аа бодож яриарай чам шиг дутуу боловсролтой хүмүүс Монголоор дүүрэн биш шүү !!!

  • Болд (May 25, 2017 3:17:42 pm )

    Монголын хүн амын 99 хувь нь дээд боловсролгүй байх шүү. Та нарын энэ МАНгар пиар эсрэгээрээ үйлчлж жэнко Баттулга тасархай гарч ирэх байх шүү.. МАН багахан мангартаарай. Тэгж яривал М.Энхболдын социалист эдийн засагчийн диплом аль 1990 оны цагаан морин жил хүчингүй болчихсон шүү дээ. Дээд боловсролгүй бүх хүмүүс Жэнко руу ханарвал яана? Мангарууд мангартахаа болимоор юм. Ер нь боловсрол гэж дасан зохицох чадварыг хэлдэг юм билээ. МАН -ын пиарын алба гэж мангарууд байнаа.

  • irgen (May 25, 2017 3:37:58 pm )

    huuramch bolovsroltoi hymyys ih baina, olon surguuli togschihood yuch medehgui hymyys bas baidag,,,,,,,,,,,,er ni todorhoi bolovsroltoi, chadvartai hyn l heregtei baina, tord shurgalj huviin amdralaa boddog hymyys chin hamgiin ih gai bolj baina,,,,,shudarga, chadvartai hyn heregtei

  • ЗОЧИН (May 25, 2017 3:49:04 pm )

    үнэн шүү

  • п (May 25, 2017 3:57:04 pm )

    Хар пиар срэгээрээ болдог.Баттөлга гарна.

  • Anonymous (May 25, 2017 3:57:57 pm )

    энэ гурав чинь гурвуулаа л таг юм бна ш дээ

  • Anonymous (May 25, 2017 3:59:36 pm )

    Hooson tolgoitoi diplom uvurtulsun yumnuud haa saigyi l baina gol n eh oron ard tumnee gesen setgeltei baih heregtei

  • Ачу (May 25, 2017 4:52:37 pm )

    Газар наймаалдаг гэх хунхууз хүнийг нь л битгий сонгоосой.Монголын баялгыг цус адил сорогч бузрын том хувалз П.Очирбат,сорохгүйч хошуугаа шаачаад хороо гүйлгэгч,түүнээсээ гэдсээ тэжээгч хуулан номлогч Багабандь нарыг яана вэ хүмүүсээ?!

  • rahmad (May 25, 2017 6:10:40 pm )

    Bolobsrol hamaagvi shudraga ard tvmnee boddog har uhaan saitai hvn baibal bolloo M.Enhboldooc busadni garbal bolloo nuguu 2iin alinch yahav bolj bna bolohgvi bol ard tvmen songoson yum chini buulgaj boloh baih uur arga baihgvi

  • Заяа (May 25, 2017 6:32:39 pm )

    боловсрол хүн ч ондоо л доо

  • Хулан хулан (May 25, 2017 6:34:22 pm )

    Боловсролыг чухам ямар түвшинд асуудлыг авч үзэж байгаагаас хамаарч өөр өөрөөр тодорхойлох боломжтой. Хэрвээ хувь хүний түвшинд буюу явцуу утгаар авч үзвэл боловсрол нь “хүний өөрийгөө боловсруулж хөгжүүлэхийн тулд ухамсартайгаар хийж байгаа танин мэдэх үйл ажиллагаа, түүний үр дүн” гэж тодорхойлж болно. Харин нийгмийн түвшинд буюу өргөн утгаар нь авч үзэж байгаа тохиолдолд боловсролыг “иргэдийн сурч боловсрох, хөгжих эрхээ эдлэхэд нь төр, нийгмийн зүгээс дэмжлэг үзүүлж байгаа үйлчилгээ, түүний үр дүн” гэж тодорхойлж болно.

  • Anonymous (May 25, 2017 6:36:57 pm )

    Диплом евертелсен л бол боловсролтой гэсэн уг биш. Энийг ойлгоогуй мэнхболд унэхээр боловсролгуй гэдгээ баталж бн

  • Anonymous (May 25, 2017 6:41:27 pm )

    Монгол улсын хувьд боловсролын чиглэл Дэлхийн хэмжээн тооцогдож эхэлж буй тэгтэл дунд ангийн боловсролтой хүнийг Төрийн тэргүүн болговол хүмүүс бид нар сурах хэрэг алга гэх мэтээр ярих байх\

  • Сарангэрэл (May 25, 2017 6:42:10 pm )

    М.Энхболд хүлээн зөвшөөрөгдсөн улс төрч гэдэг нь олон зүйл дээр харагддаг. Улс орноо төлөөлөөд дэлхийн улс төрд оролцох, улсаа удирдах хэмжээний ноён нуруу, тушлагатай, төрийн хүн гэж бодож байна.

  • 0000 (May 25, 2017 6:43:55 pm )

    Нэр дэвшиж байгаа гурван хүнээс Хамгийг зөв хүн нь Ганбаатар байна Нөгөө хоёр нь хулгайч луйьарчин нарын хамсаатан хулгайч гэдгийг Монголчууд мэдсээр байж сонгох уу МАН ийн Энболд бол өмч хувичлаар улсын өмчийн луйвардаж баяжсан луйварчин УБ хотын газарыг зараж их мөнгө хулгайлсан хулгайч АНийн Баттулга бол Өмч хувичаар Улсын нэртэй ард түмний өмчийн луйвардаж баяжсан хүн өнөөдөр луйвардсан үйлдвэрүүд Баттулгад мөнгө албан тушаал олож өгсөөр байна Мөн төмөр замын хэрээр их хэмжээний хөрөнг мөнгө хулгайлсан хэрэгээр шүүх шалгаж хамсаатан нар нь гадагшаа оргон зугтаасан гэсэн мэдээлэл тэй байгаа хүн МАН-АН гэсэн нэрээр нэгдсэн нэг эрх ашгийн нэгдэл болсон хулгайч нарын бүлэглэлд одоо дахин хуртаж хогорох уу иргэд минь ард түмэн ямарч гэсэн одоо өөрчлөөд үзэх нв зөв Өөрчдөлөө гээд алдах зүүл өнгөөгийн ядарсан байдгаа алдсан ард түмэнд алга Харин олбол бүхнийг олно

  • иргэн (May 25, 2017 6:47:51 pm )

    Дээд боловсролын одоо бакалаврын гэх болж дээ диплом өвөртөлсөн мангуунууд монголоор дүүрэн байна. зарим нь зүгээр л худалдаад авчихсан. манай их дээд сургуулиуд мөнгө ахиухан олж байвал оюутан юу сурсан нь хамаагүй шүүдээ

  • зочин (May 25, 2017 6:50:39 pm )

    Боловсролгүй хүнийг юугаа хийнэ гэж ерөнхийлөгч болгож байдын

  • Гантуяа (May 25, 2017 6:51:13 pm )

    Хамгийн гол нь боловсрол шүү дээ ямар ч мэдлэггүй хүнийг МОНГОЛ төрийн тэргүүн болгож яах юм бэ?

  • Anonymous (May 25, 2017 6:54:43 pm )

    Тэгвэл тэр худалдаж авсан боловсролоороо төрийн тэргүүнд гарах гээд үзэээч мэдлэгийг чинь муучгүй хамгаахлах байдгүй дээ !!!

  • zochin (May 25, 2017 7:03:28 pm )

    GAZRIIN PANZCHIN GIIN BOLOVSROL EZEMSHISEN HULGAICH UDAHGUI MONGOL ULSIIG ZARAAD BAYRIINHAA HOINOOS GARCHIHBAL YAHUU.

  • зочин (May 25, 2017 7:18:26 pm )

    хэ цэс харвард төгссөн эх орон ард түмнээ боддоггүй сэтгэлгүй нөхрөөс ард түмнийхээ аж амьдралыг мэдэх эх орон ард түмнийхээ төлөө арав гаруй жил үнэн үгээ хэлж байсан сэтгэлтэй нэр цэвэр гар цэвэр Ганбаатар хамаагүй дээр, монголын зүйр үг байдаг да хаяад явсан сэтгэлгүй төрсөн эцгээс сэтгэлтэй хойд эцэг дээр гэдэг биз дэ

  • зочин (May 25, 2017 7:23:00 pm )

    боловсрол чухал гадаадад төгссөн гээд баярцогт сайханбилэгийг гаргаад яав амаараа шороо үнхээ биз дэ, үүний оронд амьдрах ухаан сайтай 3-хан сая иргэдээ зовоолгүй зөв бодлогоор аваад явчих тийм л хүн хэрэгтэй байна ш дэ тэртэй тэргүй ерөнхийлөгчийн багт боловсрол өндөр бүхэл бүтэн ажлын баг ажиллаж л таараа ш дэ

  • зочин (May 25, 2017 7:25:04 pm )

    yamarch baisan hudla amaldag huniig songohgui

  • вьт (May 25, 2017 8:47:19 pm )

    Манай 3 нэр дэвшигч боловсролын тал дээр адилдаа адил, годилдоо годилдоо хөөрхий. Нэг нь нөгөөгөөсөө боловсролоороо дээрдэх юм юу ч байхгүй

  • Жудаг (May 25, 2017 8:55:59 pm )

    Боловсролтой, боловсролгүй гээд байгаа нь тоглоом биш шүү дээ. Гадаад орны төрийн тэргүүн нар намтарыг нь сонирхоно шүү дээ. Босоогийн нөгөө хуурамч диплом нь байгаа юм уу? байхгүй юм уу? Тулгад ч Дүрслэх урлагийн дундын гэрчилгээ бий байлгүй дээ

  • БОЛД (May 25, 2017 9:50:26 pm )

    газар зарах дээд курс төгссөн хүн дээ манай шоохууз мэлгэр

  • зочин (May 25, 2017 10:17:51 pm )

    Боловсрол=оюун ухаан (мэдлэг)+махан бие (ур чадвар)+сэтгэл (төлөвшил, хандлага). Хүн=оюун ухаан (мэдлэг)+махан бие (ур чадвар)+сэтгэл (төлөвшил, хандлага). Өөрөөр хэлвэл хүн манах бие, оюун ухаан, сэтгэл зүрх гурваас бүрэлдэн тогтдог гэдгийг орчин үеийн шинжлэх ухаан хөдөлбөргүй нотолсон. Хүний хамгийн гол зүйл нь сэтгэл зүрх юм. Энхболд, Баттулга нарт Монголоо гэсэн сэтгэл зүрх байхгүй гэдэг нь сүүлийн 27 жил батлагдсан. Харин Ганбаатарт Монголоо гэсэн сэтгэл зүрх байдаг гэдэг нь сүүлийн 27 жил батлагдсан. Өндөр мэдлэг, ур чадвартай боловч мафичин, оффшорчин, авилгачин болсон удирдагчид дэлхийгээр нэг байна!!! МАНАН сөнөтүгэй!!!

  • zochin (May 26, 2017 2:44:31 am )

    mongol ulsiin erenxiilegch angli xeltei baix estoi.

  • ззочин (May 26, 2017 4:30:00 am )

    энэ луиварчин намуудын тулгалтаар еронхиилогч сонгохыг болиулмаар юм баина ард тумнии санал асуулгаар сонох хэрэгтэи юм баина иим хууль гаргахыг ард тумэн шаардаж эхлэх нь зуитэи

  • Zochin unuree (May 26, 2017 9:30:27 am )

    M enhboldig songono uur hubilbar baihgui ymar ch baisan turiin ajlin turshlagatai er hunii noen nuruutai hudlss uneegeed turiin mungu ideed damin naimaa hiigeed hinshuu hanhluulaad ubchignuud huuramch diplom uzuuluud l baihgui dee bas spirt zuuguud l ard irgedee horoor ugjaad baihgui dee

  • Zochin unuree (May 26, 2017 9:32:17 am )

    Hunshuu spirt 2 butehguiee
    k

  • аааа (May 26, 2017 10:43:07 am )

    Боловсорол гэвэл цөм худлаа Мөнгөөр худалдаж авсан болвсорол шүү дээ Элбэгдорож боловсорлтой юу А , улсад хэдэн өвөгчүүдтэй нь хамат хэдэн сар ном үзсэн болож хоосон цаасан дээр боловсорлтой гэсэн бичэг авсан юу хэлэж юу хийж байгаа мэдэхгүй галзуу тэнэг гадаадын бууны нохой шүү дээ Одоо эх орноо гэсэн сэтгэлтэй хүн хамгаас хэрэгтэй байна Монголд эрдэмтэй мэдлэгтэй туршлагтай шудраг хүн олон би тэд төрийн албанд очхоор Монголын төр гадаадын луйварчин нарын тэжээвэрүүдээс салах шудраг ёс тогтох анханы алхам болно Ганбаатар Ерөнхийлөгч болох юм бол Шүүх Хууль хяналт АТГ , Цагдаа зэрэгт хамгийн түрүүн шудлаг ёс би болно гэж бодож байна М Энхболд Баттулга нар С Баяр С Баярцогт Элбэгдорож тэргүүтэй хулгайч гадаадын тэжээвэрүүдийн МАНАН бүлэглэл Овот шааруудийг шүүхээр шүүж чадахуу Энхболд юун шүүх харин Илчин сайдын суудлаар шагнаж Иргэдийн шудраг шаардлагыг үл ойшоож байгааг иргэд харсаар сууна Иим Еөрөхийлөгч байх гэж үү ичэх нүүр байна уу энэ хулгайчид

  • Хүн хүн (May 26, 2017 10:55:33 am )

    Иргэдийн МАН -АН хэмээн намад хуваан мөнгө албан тушаал ажил цалингаар хуурч Төрийн алавыг зальтай шуналтай долдой бууны нохой нараар дүүргэж төрийн албаар дамжуулан Нам нэртэй хулгайч нарын бөхс долоогч нарыг би болгож Хулгай луйварын мөнгөөр олсон хоолныхоо шавхаруугаар тэжээж Сонгууль бүрээр санал өгдөг намын гэшүүн нэртэй олон зуун мянган шуналтан нарыг би болгожээ Үүндээ хулгайч найдаж Ерөнхийлөгч болно хэмээх баттай бодож даварч байна

  • д (May 26, 2017 12:31:12 pm )

    яаж ч бодсон боловсролгүй хүнээр ерөнхийлөгч болговол хэцүү бөгөөд гадаад гүрнүүдийн элэг доог болно биздээ Ямар ч сургууль төгсөөгүй сурч байсан гэдэг боловсролтой нөхөр Ганбаатар нэр дэвшээд байдаг сонин байна Манайхан ч тэнэг шүү дээ Дорноговийн адуучин Дашдондог гэдэг хүнийг ерөнхийлөгч болгоно гээд нэг хэсэг солиорсон шүү дээ

  • тогтох (May 26, 2017 12:32:44 pm )

    Боловсролоор чтэр хийсэн юмтай хэлэх үгтэй нь Энхболд нөгөө 2 нь хулхи, худалч, хоосон толгой

  • д (May 26, 2017 12:36:50 pm )

    Комнист боловсрол гээд нүд үзүүрлэх хэрэггүй одоогийн боловсролын илүү нь халтар хултар хэлнээс өөр юм байхгүй шүүдээ

  • Zochin (May 26, 2017 1:51:34 pm )

    Delhiid huleen zuvshuurugdsun bolovsroltoi hun ene 3 ner devshigch dund baihguigees hoish sanalaa uguh hereg baina uu??? Neg ni ediin zasgiin mergejiltei, neg ni zuraach mergejiltei, neg ni medkuu- iim 3 hunii olj avsan bolovsroliig 2-3 udaa metgeltsuulj baij l songoltoo hiimeer baina daa. Yalanguya nasaaraa Turiin numurt TErbumtan bolson nuhriig songomoorgui l baina, dulziicheed hiisen yumgui, yostoi honinii eeljee huleegeed l semhen idee yavsan hun shig baigaam.

  • M.E=Turiin albiig mafijuulj bui hun (May 26, 2017 2:01:27 pm )

    Yooo, M.E-g Bolovsroltoi hun gehuu, tegvel bi ch hajuud ni doctor professor yum bna l do. Bolovsroltoi hun Tuhurunguur TERBUMTAN boloh uu, Bolovsroltoi hun alban tushaaliig unelj 60 terbum bosgoh, tuunchlen irgediin utasnii msg, viber geed bugdiig hakerdaj udirdah mergejilten Germanaas avchrah tuhai yariad suuh uu??? Bolovsroltoi hun Delhiin TOP surguulid tentssen zaluuchuudaa demjih hutulburiig zogsoohod dumbiigeed suuj baih uu? Gazraa zarah uu???

  • Иргэн (June 04, 2017 10:19:43 pm )

    Vндсэн хуулинд эрдэм болосролоор ялгаварлахгуй бvх хvн ажил тэгш эрхтэй гэж заасан. Манай еренхийлегчид шударга худлаа попдоод байдаггvй терийн ноен нуруутай хvн хэрэгтэй. Ганбаатар Оюу толгойг яриад байвал еренхий сайдын эрх рvv халдаж яг Элбэгдорж шиг заваартана.Баттулгыг дэмжинэ

  • Dotty (June 05, 2017 12:07:09 am )

    I don’t even know how I ended up right here, but I assumed this publish was once good.
    I do not understand who you’re but definitely you are going to a well-known blogger if you happen to aren’t already.
    Cheers! http://emdem.org/?option=com_k2&view=itemlist&task=user&id=678

antalya rent a car