antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 25, 2017 4 comments

БИД ҮЙЛИЙН ҮР БАЙДАГ ГЭДЭГТ ИТГЭЖ АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ

нийтлэсэн Admin
Үйлийн үрийн хуулинд итгэх нь нийгмийг шудрага болгох арга мөн, хэдийгээр хүмүүс батлаадах нотлоодох, шинжлэх ухаанд тийм зүйл байхгүй, философид тийм зүйл байхгүй, амьдрал дээр ч бараг байхгүй, хүүхэд шиг үлгэрт итгэх хэрэг үү тэгээд гээд баахан л юм ярих байх. Гэхдээ бид хүүхэд шиг үлгэрт итгэх хэрэгтэй, итгэж амьдрах ёстой.

Чи юу тарина, түүнийгээ л хураана. Чи ямар үйлдэл хийнэ, түүнтэйгээ адил хариу үйлдэл авна.

Чи хүн хуурвал, чи өөрөө бусдад юмуу өөртөө хуурагдана, өөрөөр хэлбэл өөрийн чинь үнэн гэж бодож явсан зүйл худал болно. Хэн нэгэн бусдад авлига өгсөн бол бусдаас авлига авна. Чи хулгай хийсэн бол чамаас хэн нэгэн нь юмыг чинь хулгайлна, нэг бол чи өөрөө өөрийнхөө амьдралын алтан цаг хугацаанаас хулгайлж шоронд орно.
239 Бид үйлийн үр байдаг гэдэгт итгэж амьдрах хэрэгтэй
Чи бусдад тусалвал эргээд хариу тус хэн нэгнээс хэзээ нэгэн өдөр ирнэ, чи бусдын хүүхдийг өөрийн хүүхэд шигээ санаж хайрлавал тэд ч мөн чамайг өөрийн аав ээж шигээ хайрлана. Чи бусад хүмүүсийг доромжилвол тэд ч мөн чамайг доромжлоно, доромжлохгүй байлаа ч чи өөрөө өөрийгөө доромжилж хараах өдөр ирнэ.
Өөртөө гутрах, өөрийгөө зүхэх өдөр ирнэ. Яагаад гэвэл чи бусдыг доромжилж гомдоод байсан учраас тэр. Чи өөрт ноогдсон алжаа хийхгүй, бусдаар ажлаа хийлгүүлж, нэг бол бусдын хийсэн ажилд өөрийн нэрийг шургуулж үр дүнг нь хуваалцаж, цалин аваад яваад байж болох ч удахгүй чи юу ч хийж чадахгүй, хэрэггүй ажилтан болон хувирсан байна. Тэр цагт хэн ч чамайг тоохгүй зөвхөн өөртэй чинь адилхан бэртэгчингүүд чамайг боол шигээ ашиглахыг үзэх болно.
Өнөөдөр луйврын аргаар хөрөнгө мөнгөтэй сайхан амьдарч болоод байгаа мэт боловч үхэхээсээ өмнө магад хөрөнгө мөнгөнөөсөө хагацана, үгүй юмаа гэхэд үр хүүхэд чинь өлөн зэлмүүн амьдарна. Буруу аргаар олсон эд баялаг буян болохгүй хорлол болно. Өөрийнх нь үйлдсэн муу нь өөрт нь биш юмаа гэхэд үр хүүхэд хань ижилд бууна. Хүүхэд чинь өвдөж зовоод байх вий, яагаад гэвэл таны үйлдлээс болж хэн нэгний хүүхэд зовж байж мэднэ. Үгүй ч байж мэднэ.
Аа худлаа, тийм юм гэж юу байдаг юм, хулгай хийгээд сайхан амьдраад байгаа хүмүүс олон л байна. Муудсан юм алга зүгээр гэж бодож болно. Гэхдээ цаг хугацаа бүхнийг харуулна, хэн нэгний үхлийг үзээгүй байж азтай үгүйг нь дүгнэж болохгүй гэж үг байдаг даа, манайхны хэлдэгээр насны бөгсөнд их зовсондоо гэж ярьдаг шүү дээ.
240 Бид үйлийн үр байдаг гэдэгт итгэж амьдрах хэрэгтэй
Энэ бүхнийг нуршисны учир нь хүүхэд ч тэр, залуучууд ч тэр, өвгөд хөгшид ч тэр, ер тэгээд баян ядуу, дарга цэрэг гэж цөм ялгалгүй, сайхан сэтгэлийн зүгээс аливаа үйлдэл хийж, бусадтай харилцаж баймаар байгаа юм. Түүнчлэн миний хийж буй аливаа үйлдэл зөв үү буруу юу гэдэг дүгнэлт хийж, энэ үйлдлийн мааньүр дүн, үйл үр нь эргээд надад ямар хэлбэрээр ирэх вэ, гэдгийг тунгаан бодож байх хэрэгтэй хэлээд байгаа юм.
Ялангуяа улс орны хөгжлийн, хүмүүсийн амар тайван амьралын гол хөдөлгөгч хүч болох улс төрийн шийдвэр гаргах эрх мэдэлтнүүд маш шудрага ажиллаж, ард олныхоо төлөө үхэхэд харамсах юмгүй, миний гавъяаг хойч үе минь хүртэх болно гэсэн сэтгэлээр ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй юм.
Харамсалтай нь өнөөгийн төр засагт маань ийм хүмүүс хэр олон байгаа болдоо, зөвхөн төрийн эрх мэдэлд л хүрэх зорилгодоо хэт улайрч, эрх ямба эдлэхийн дон тусаж, энэ бүхэндээ хүрэхийн тулд худал хэлж, хууран мэхэлж, айлган сүрдүүлж, хууль зөрчиж болохгүй бүхнийг, муу бүхнийг, шудрага бус үйлдлийг эрээ цээргүй хийж байна. Энэ бүхний эцэст үйлийн үрээ эдлэх болно шүү, өнөөдөр магадгүй маргааш ялын тогтоол уншуулж, монгол нийт ард түмний нэрийн өмнөөс яллуулах өдөр ирнэ шүү гэдгээ ядаж бодож, айж эмээх хэрэгтэй юм.
Миний үр хүүхэд, хань ижил, хамсаатан бүхэн минь миний бусармаг үйлдлээс болж үйлээ эдэлж, муугаа үзнэ шүү гэдгийг санах хэрэгтэй юм. Ингэж гэмээнэ, энэнд итгэж гэмээнэ улс төрч, дарга цэрэг, албан тушаалтнуудын үйлдэл нь үнэнд ойртож, хуульд нийцсэн, энэрэнгүй, шудрага байх болно. Үйлийн үрд итгэх, өнөөдөр юу тарина, маргааш түүнийгээ хураадаг, хүн үйлээ эдэлдэг гэдэг хууль зөвхөн эрх мэдэлтнүүд ч биш эгэл хүмүүст хамаатай болоод хүмүүс үүнд итгээд ирэх юм бол нийгэм ч өөрөө зөөлөн болж, зүрх сэтгэлтэй болж эхлэх юм.
Ингэж үйлийн үрэнд итгэх нь буруу юу зөв үү, гэдгийн тухай ярилцах биш харин хүмүүс аль болох л бие биендээ тусалж, ажил төрлөө сэтгэл зүрхээрээ хийж, өөрөө өөрийнхөө амьдралд эзэн болж, хууль ёсыг дээдлэн, шудрага журмыг баримтлан амьдрах нь чухлаас чухал юм..
  Эх сурвалж:www.BUDDA.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (May 25, 2017 3:56:04 pm )

    Хараад байхад удам гэж айхтар үнэн байдгийн бнаа, дээр үед ээж аав нар удмы нь судлах хэрэгтэй гдг бсан туйлаас үнэн. Архичин хартай авгайгаа зоддог хүний хүүхдүүдээс заавал аль нэг нь яг дуурайж бн, хүүхэмсэг явдалтай, харамч сэтгэл муу амиа бодсон хүний хүүхэд бас л тийм бн. Ээж нь ажилгүй арчаагүй хүний охин бас л тийм. Ялангуяа эцэг хүний зан хүүдээ их удамшихын балиар

  • зочин (May 25, 2017 4:58:53 pm )

    хар хониноос цагаан хурга гардагтай адил ядуу байсан айлын хүүхдүүд сайн сайхан явж л байна.Насны бөгсөнд МАН-ын луугарууд яана даа

  • bi (May 26, 2017 1:51:51 pm )

    Tegbel, kheden zuunii tertee ubug deedes maani delkhin tal shakhamiig ezlen tvremgiilj, galdan shataaj, alan khyadaj tsus nulimasand ni khutgaj yabsnii viliin vriig mongolchuud bid edelj uudlukhgvi yabaa yum bailgvi.

  • Zochin unuree (May 28, 2017 11:29:38 pm )

    Tiim baihoo neg uudluhgui baigaamdaa ter olon myangani terteeh uiliin ur ym baigaaz

antalya rent a car