Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Сүхбаатар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын ажил, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тэдгээрт нийцүүлж гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийг шалгасан байна.
2012-2016 онд Сүхбаатар аймагт төсвийн болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 98 тэрбум төгрөг олгож, орон нутгийн төсвийн болон бусад хөрөнгө оруулалтаар 15 тэрбум төгрөг, нийт 113 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулсан байна.
Хөрөнгийн зарцуулалтыг шалгахад аймгийн Засаг дарга үл хөдлөх хөрөнгийг захирамж гарган шууд худалдан авсан, ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үр ашигггүй зарцуулсан, орон нутгийн өмчийн бүртгэлийг журмын дагуу хийгээгүй зэргээр найман тэрбум төгрөгийн зөрчил, дутагдал гаргасан нь илэрчээ.
Тухайлбал газар чөлөөлөх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангаас олгосон 6.8 тэрбум төгрөгийг үргүй зарцуулж, 416 сая төгрөгийг иргэдэд төсвийн дэмжлэг нэрээр давхардуулан олгосон бол 30 сая төгрөгийг иргэдээс аваагүй байна.
Засаг дарга нь 2013-2016 онд захирамж гарган төлөвлөгөөнд тусгагдаагүй контор, үйлчилгээний барилгыг “Баруун-Урт ус” компаниас 800 сая төгрөгөөр, хоккейн талбай, барилга, байгууламжийг “Их мэйрэн” компаниас 180 сая төгрөгөөр, Хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн төвийн барилгыг “Өөдлөх ирээдүй” компаниас 845 сая төгрөгөөр шууд худалдан авчээ. Мөн Засаг даргын захирамжаар 762 сая төгрөгийн санхүүжилт бүхий хөшөө дурсгалын ажлыг Засаг даргатай хамаарал бүхий этгээдийн компаниар гүйцэтгүүлсэн байна.
Гэтэл тус аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгдсэн тайланд Сангийн яам, орон нутгийн санхүүгийн хяналт, шалгалтын албанаас 2012-2016 онд хийсэн санхүүгийн болон гүйцэтгэлийн аудитаар дээрх зөрчил, дутагдал илрээгүй байна.
Харин Хэнтий аймагт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт тогтмолжсон дүнтэй гарчээ. Гэхдээ сумдад Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд тавих хяналт сул, Орон нутгийн хөгжлийн сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Орон сууцны сангаас иргэд, аж ахуйн нэгжид олгосон 424 сая төгрөгийн зээлийн авлага хуримтлагджээ. Энэ зээлийн эргэн төлөгдөх хугацаа хэдийнэ дууссанаас гадна заримынх нь эзэн тодорхойгүй байгаа нь шалгалтаар илэрсэн байна.
Үүнтэй холбогдуулан:
– Байгууллагын өдөр тутмын ажилд хийх дотоод хяналт шалгалтаа төлөвлөж тогтмолжуулах, илэрсэн зөрчлүүдийг арилгах чиглэлээр холбогдох албан тушаалтанд хугацаатай үүрэг өгч биелэлтийг тооцох, шаардлагатай бол хариуцлага хүлээлгэх санал хүргүүлэх
– Бүртгэлгүй эд хөрөнгийг орон нутгийн өмчид бүртгэж, төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, хяналтыг сайжруулах
– Аймгийн Засаг дарга, бусад холбогдох албан тушаалтны эрх мэдлээ хэтрүүлж, төсвийн хөрөнгийг хууль бусаар, үр ашиггүй зарцуулсан үйлдлийг хуулийн байгууллагад шилжүүлэхийг сайд С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нарт даалгалаа.
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 25, 2017 12:03:14 pm )
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ХӨРӨНГИЙГ ЗАВШИСАН УЛСУУДЫГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГ ЯАГААД ДУТУУ ШАЛГААД БАЙГАА ЮМ ВЭ???? ЗАСАГ ДАРГА АСАН БАТСУУРЬ ЗАХИРАМЖ ГАРГАН ХУЛДАН АВАЛТ ХИЙЖ МӨНГӨ ЗАВШИСАН ХЭРГЭЭ НУУН ДАРАГДУУЛАХ ГЭЖ АВЛИАГ, АШИГ СОНИРХРЛЫН ХУУЛЬ НОЦТОЙ ЗӨРЧСӨН ГЭЖ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ХАЛАГДСАН СҮХБААТАР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА ЗАЛУУГ ТӨРИЙН ОДОН ОЛГУУЛАХААР ӨӨРӨӨ ТОДОРХОЙЛОН ШАГНУУЛАН ТӨРИЙН ОДОНГОО ЗҮҮН БҮСИЙН НААДМААР ГАРДУУЛАН ӨГЧ СҮХБААТАРЧУУДЫГ ДОРОМЖИЛСОН ҮҮНИЙ ДАРАА ЖИЛ ИРГЭДИЙН ХУЛЫН ДАРГА П.МӨНХЖАРГАЛ ОРОН НУТГИЙН ӨМЧИЙГ ТӨРИЙН БАНКИНД ТАВЬЖ ЗЭЭЛ АВАХ ТОГТООЛ ГАРГАН 800 САЯ ТӨГРӨГНИЙ ЗЭЭЛ АВЧ АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮН УСТ-ДӨРВӨЛЖ КАМПИОНЫ ДАРГА АЛТАНСҮХИЙН ХУВИЙН БАРИЛЫГН БАЙГУУЛЛАГАД ӨГЧ ТҮҮНЭЭСЭЭ ТӨРИЙН БАНКНЫ АЖИЛТАН БАЙСАН ДОРЖДЭРЭМД АВЛИГА ӨГҮҮЛСЭН ХЭРГЭЭ НУУХ ГЭЖ АВЛИГИЙН ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ АЖИЛЛААСАА ЧӨЛӨЛӨГДӨӨД БАЙСАН СҮХБААТАР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ТАСГИЙН ДАРГА ЗАЛУУГ УУУРГАЛАН АВЧ ТӨРИЙН ОДОНГООР ШАГНУУУЛАХ ТОДОРХОЙЛОЛТ ӨӨРСДӨӨ ХИЙЖ ТӨРИЙН ОДНОГООР ШАГНУУЛЖ ИРГЭДИЙН ХУРЛЫН ДАРГА БАЙСАН МӨНХЖАРГАЛ НААДМААР ГАРДУУЛАН ӨГЧ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛСОН. ЭРХ МЭДЛЭЭ УРВУУЛАН, ХЭТЭРҮҮЛЖ АВЛИГ ,АШИГ СОНРИХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭНЭ ХЭРГҮҮДИЙН ЗАХИАЛАГЧ НЬ БОЛ ЗАСАГ ДАРГА АСАН БАТСУУРЬ, ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НЬ ИРГЭДИЙН ХУРЛЫН ДАРГА АСАН МӨНХЖАРГАЛ, ГҮЙЦЭТГЭГЧ НЬ АЛТАНСҮХ, ХАМЖИГЧ ТӨРИЙН САНГИЙН ДАРГА АРИУНЖАРГАЛ, ЦАГДААГИЙН ДАРГА АСАН ЦЭРГИЙНХҮҮ, ТАСГИЙН ДАРГА ГАНХУЯГ НАР ГЭДЭГ СҮХБААТАРЧУУДАД ИЛ БОЛСОН Ж.БАТСУУРЬ, МӨНХЖАРГАЛ НАР АВЛИАГ АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРГЭЭ НУУН ДАЛДЛАХ ГЭЖ ЦАГДАГИЙН ХОЁР ДАРЫГ ТӨРИЙН ОДОНГООР ШАГНУУЛЖ БАЙСАН БАЙНА ГЭДЭГИЙГ АРД ТҮМЭН ЯРИХ БОЛСОН. ТӨИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ХӨРӨНГИЙГ ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ ЗАВШИСАН, ЗАВШИХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭН ТӨР АРД ТҮМНИЙГ ХУУРЧ ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ХӨРӨНГИЙГ ХУЛГАЙЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮСЭН ХУЛГАЙЧ, ХУУЛЬ ЗӨРЧИГЧ НАРТАЙ ХУУЛИЙН ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОН ХОХИРОЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖ ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАЖ БАЙГАА ХУЛГАЙЧ НАРАА ТӨРИЙН АЛБАНААС ЧӨЛӨӨЛЖ ТӨРИЙН АЛБАА АВЛИГЧИН ХУУЛЬ ЗӨРЧИГЧ НАРААС САЛГАН АВАХ ЦАГ БОЛСОН. МӨНХЖАРГАЛ АВЛИГ, АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧИН ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛАА ХЭТРҮҮЛЖ ХУУЛЬ ЗӨРЧСӨНӨӨ ҮЛ ТООН АРД ТҮМНИЙГ ТУРХИРЧ ИРГЭДИЙН ХУРАЛД СУУНА ГЭ ЯВАА ҮЙЛДЭЛЭЭ ЗОГСООХ ЁСТОЙ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХҮНИг ӨМӨӨРЧ ТҮҮНИЙ ТАЛД ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙГАА СҮХБААТАР АЙМГИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧ НАР БОЛИХ ЦАГ ЧИНЬ БОЛСОН ТА НАРЫН ЗАВХАРУУЛЖ БАЙГАА АСУУДАЛ ХЭРЭЭС ХЭТЭРЧ БАЙСАН ШҮҮ НЭ ХУУЛЬ ЗАВХАРУУЛЖ ЗӨРЧСӨН ХҮМҮҮСЭ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ХУУЛЬД ЖУРАМД ЗААСНЫ ДАГУУ ШАЛГАЖ ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ХАРИУЦЛАГ ТООЦОН ХОХИРОЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХИЙГ АРД ТҮМЭН ТЭР ДУНДАА СҮХБААТАРЧУУД ШААРДАЖ БАЙНА. ХУУЛЬ ЗҮЙН САЙД ТА ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХҮМҮҮСИЙН ГАР ХӨЛ БОЛЖ ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛАА УРВУУЛСАН, ХЭТРҮҮЛСЭН ЗАСАГ ДАРГА АСАН БАТСУУРЬ, ИРГЭДИЙН ХУРЛЫН ДАРГА АСАН МӨНХЖАРГАЛ НАРЫН ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛИЙГ НУНУ ДАРЖ ТҮҮНИЙХЭЭ ШАН ХӨЛСӨНД ТӨРИЙН ОДОНГОР ШАГНУУЛЖ БАЙСАН СҮХБААТАР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА ХИЙЖ БАЙСАЭ БАЙСАН БОЛОН ТАСГИЙН ДАРГА ХИЙЖ БАЙГАА ХУУЛЬ ЗАВХАРУУЛАГЧ НАРТАЙГАА ХАРИУЦЛАГ ТООЦОН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАНААС ХАЛЖ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАА АВЛИГЧИН ХУУЛЬ ЗӨРЧИГЧ НАРААС ЦЭВЭРЛЭЖ АВ. ЦАГДААГИЙН ДАРГА БАЙСАН ЦЭРГИЙНХҮҮГ АВЛИАГ, АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ НОЦТОЙ ЗӨРЧСӨНИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ХЯНАЛТ ШАЛГААР ТОГТООЖ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ХАЛЛАА ГЭДЭГ ТУШААЛ ГАРЧ АРД ТҮМЭНД МЭДЭЭЛЭГДЧИХСЭН БАЙГАА ТУЛ ТА ЭНЭ ХУУЛЬ ЗАВХАРУУЛАГЧ НАРААСАА САЛАХ Л ҮЛДСЭНИЙГ СҮХБААТАРЧУУД ТАНД МЭДЭГДЭЖ ШААРДАЖ БАЙНА
1 Comment