antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 24, 2017 3 comments

Б.Баярмаа: Жуулчны баазуудын бохир Хөвсгөл нуурт шингэж байна

нийтлэсэн Admin

Б.ЭНХЗАЯА

Монголын аялал жуулчлалын томоохон бүс болсонХөвсгөл нуурын бохирдол, хамгаалалтын асуудлыг “Зууны мэдээ” сонин хөндөн бичиж байгаа билээ. Хөвсгөл нуурын өнөөгийн байдал, бохирдол, жуулчныбаазуудын үйл ажиллагаа, төрийн бодлого хэрхэнчиглэгдэж байгаа талаар “Хөвсгөл далайн эзэдхөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Баярмаатай ярилцлаа.

ХӨВСГӨЛ НУУРЫГ ХАМГААЛАХААР ОЛОН УЛСЫНӨМНӨ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН

Хөвсгөл нуур байгалийн ямар чухал нөөц вэ гэдгийг хүнбүр мэдэж байгаа. Хөвсгөл нуур Монгол орны цэвэр усныхамгийн гол нөөц. Усны нөөц Монгол Улсын стратегийнбүтээгдэхүүнд ордог. Монгол орны гадаргын уснынөөцийн 93 хувь нь Хөвсгөл нуурын ус. Дэлхийн цэнгэгусны бараг нэг хувьтай тэнцдэг.

Тиймээс Хөвсгөл нуурын усны нөөцийг хамгаалах, түүнийцэвэр тунгалаг байдлыг хадгалах нь зөвхөн Монголынтөдийгүй дэлхий нийтийн асуудал. Бид ч олон улсын өмнө энэ нуурыг цэнгэг, ариун байлгахад үүрэг хүлээсэн улс.

Дэлхийн дулаарал Хөвсгөл нуурын сав газарт манай орны бусад бүсээс илүү хурдтай илэрч байгаа. Монгол Улсдулаарлаараа дэлхийн дунджаас дээгүүрт явдаг. Монгол дотроо Хөвсгөл нуурын сав газарт сүүлийн 40 жилдХатгал орчмоор 1.8 хэм, Ханх орчмоор 2.7 хэмээр дулаарсан байна. Уур амьсгалын энэ өөрчлөлтийг дагаад нуурорчмын байгаль орчны төлөв байдал өөрчлөгдөж эхэлсэн. Хөвсгөл нуурыг тойрсон өндөр уулсын мөнх цас ньхайлсан. Одоо мөнх цэвдэгүүд нь гэсч байна. Хөрс нь хуурайсч, хатаж, ургамлын бүрхэвч доройтож, биологийнтөрөл зүйл хомсдох эрсдэл үүсээд байгаа. Ийм нөхцөл байдлыг харгалзан үзэж Хөвсгөл нуурыг хамгаалахбодлогыг төр засгийн төв­шинд авч үзэх ёстой бай­тал хамгаалалтаас илүү ашиг­лалт нь түлхүү яваад байгаа юм. Зөвхөн ашиг олох нүдээр харсаар бай­гаа нь Хөвсгөл нуурын цэвэр, тунгалаг байдал алдаг­даж экологийн дорой­толд орох эрсдэл үүс­чихээд байгааг анхаа­рахгүй орхиж болохгүй.

ХӨВСГӨЛ НУУРЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗАР МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГҮЙ

Үүнд нөлөөлж байгаа хамгийн гол шалтгаан нь газар  олголт. Монголын хамгийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, биологийн маш олон төрөл зүйлтэй, Монголын болон дэлхийн “Улаан ном”-д орсон ургамал, амьтад тэнднутагладаг. Хөвсгөл нуурт цутгадаг 99 гол, рашаан, мөнх цаст уулс, ян сарьдагууд, түүн доторх нэн ховор амьтад. Энэ бүх байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн нөөц нь хүмүүсийн ашиг олох сонирхлыг татсан. Иймээс эмхзамбараагүй, ашиг хайсан үйл ажиллагаа болоод нөөц даацыг харгалзаж үзээгүй, газар олголт нуурын экологидсөрөг нөлөө үзүүлэх болсон. Сүүлийн 40 жилийн дотор нуурын эрэг дагуу Усны тухай хуулийг зөрчөөд энгийнхамгаалалтын бүс дотор газрыг олгож эхэлсэн. Энэ газар олголт өнөөдрийг хүртэл Хөвсгөл нуурын байгалийнцогцолбор газар менежментийн төлөвлөгөөгүй явж ирсэн. Төлөвлөгөөтэй байсан бол жуулчны үйл ажиллагааг эндявуулна, судалгаа шинжилгээний ажлыг энд хийнэ, энд аж ахуйн үйл ажиллагаа явуулна гэж төлөвлөөд түүнийдагуу газар олголтыг хийх ёстой байсан.

Би Хөвсгөл нуурыг хамгаалах зорилготой төрийн бус байгууллага бай­гуулсан цагаас Бай­галь орчин, аялалжуулчлалын яаманд, Тусгай хамгаалалтын газарт шаардаж ирсэн зүйл бол менежментийн төлөвлөгөөболовсруулж батлуу­лах байсан. Харамсалтай нь яам өнөөд­рийг хүртэл үүнийг хийгээгүй, хуулиа зөрчөөд явжбайгаа. Нуурын эргийн дагуу төлөв­лөлт­гүйгээр, даацыг нь хар­гал­захгүйгээр газрын зөвшөөрлийг хавтгай­руу­лан олгож өөрсдөө ашиг олдог. Ингэснээр жуулчны баазууд нэг дор хэт олноор төвлөрч бай­гуу­лагддаг. Үүнээсболж хөрс, усны бохирдол, хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаад нуурын сав газрын байгалийн унагантөрх алдаг­дах аюул учраад байгаа юм.

ЖУУЛЧНЫ БААЗЫН АЧААЛАЛ 10 ДАХИН НЭМЭГДСЭН

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар Гео экологийн хүрээлэн судалгаа хийсэн байдаг. Судалгааны дүнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой 70000 гагазар байна. Энд 50 орчим жуулчны бааз л ажиллах даацтай гэж тогтоосон. 2011 онд С.Оюун сайдын үед үүнийгтогтоож жуулчны баазуудын тоог нэмэхгүй. Харин ч зарим газарт тоог нь багасгая, хэт ачаалалд орчихсон баруунэргийн Жанхай, Модот булангийн хавьд гэр хороолол шиг хашаагаа дэрлэн энгийн хамгаалалтын бүсэд нуураас 200 метрийн дотор хууль зөрчиж байгуулагдчихсан жуулчны баазыг татан буулгах тухай яригдаж байсан. Харамсалтай нь энэ ажил амьдрал дээр хэрэгжээгүй. Газар олголт улам нэмэгдсэн. Тухайлбал, 2015-2016 онджуулчны баазын тоо 100-аар нэмэгдсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас энэ сард өгсөн мэдээллээр 118 гэр буудал, 38 жуулчны бааз байна гэсэн. Гэтэл төрийн бус байгууллага судалгаа хийхэд 163 жуулчны баазбайна. Үүнд яамнаас тавьж байгаа хяналт алга. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймгийн Мэргэжлийнхяналтынхан шалгалт хийсэн болоод өнгөрдөг.

Хамгийн их төвлөрөлттэй Жанхай орчимд 6.8 км газарт 37 жуулчны бааз, 26 гэр буудал байрлаж байна. Энэ ньтусгай хамгаалалттай газар нутагт эко аялал жуулчлалын зориулалттай байр, орон сууцанд тавигдах стандартаас 10 дахин нэмэгдсэн байгаа юм. Жуулчны бааз, гэр буудлын олонх нь Усны тухай хуулиа зөрчөөд энгийнхамгаалалтын бүс дотор үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс үүссэн хатуу хог хаягдал, бохир ус Хөвсгөл нуурын уснычанарт муугаар нөлөөлж байна. Ялангуяа жуулчдын ачаалал ихтэй газарт усны бохирдол стандарт шаардлагаасдавж эхэлсэн нь санаа зовоосон асуудал болоод байна.

БОХИР, ХАТУУ, ШИНГЭН ХОГ ХАЯГДАЛ БОЛ НУУРАНД ТЭСРЭХ БӨМБӨГ Л ГЭСЭН ҮГ

Жуулчны баазууд нэг, нэг уулын аманд өөрийн гэсэн овгор шовоохой үүсгэчихсэн. Тэдгээр уулын аманд байгаа 118 гэр буудал, 38 жуулчны баазад яг ийм тооны жорлон, ийм тооны бохир, хатуу, шингэн хог хаягдлын цэг байгааюм. Энэ бол нууранд тэсрэх бөмбөг л гэсэн үг. Энэ олон бохирдлын цэг нийлэхээр Хөвсгөл нуурыг сөнөөх машаюултай эх үүсвэр болчихоод байна. Хэрэв менежментийн төлөвлөгөө байсан бол ам бүрт байгаа бохирын цэгийгХатгал, Ханхын төв дээр суурилуулж нэг болгох ёстой. Хөвсгөлд өнөөдөр хүртэл ямар нэгэн цэвэрлэх байгууламжбайхгүй. Одоо байгаа стандартаар нуурын ус, хөрсөнд шингээхгүйгээр доторлосон жорлон бий болгоод бохироомашинаар зөөж нуураас хол Хатгал тосгон дахь лагийн талбайд асгах ёстой. Баазууд бохироо хэрхэн зөөдөгталаар хөдөлгөөнийхөө гишүүдээр хяналт хийлгэсэн. Хэдэн машин бохир лагийн цэг рүү явдгийг судлахад бохирзөөсөн тохиолдол гарч байгаагүй. Тэр их бохир хаачсаныг судлахад баазууд бохирын цэгтээ ёмкость тавьдаг. Түүнийгээ цоолж байгаад хөрсөнд байршуулчихдаг. Түүгээр бохир нь хөрсөндөө шингэж байдаг. Эсвэлцементэлдэг. Гэтэл Хөвсгөл нуур орчим мөнх цэвдэгтэй хөрс учраас цемент нь хагарч бохир нь хөрсөндөөшингэдэг. Хөвсгөл нуурыг жуулчдад харуулж их хэмжээний ашиг олж байгаа мөртлөө ийм сэтгэлгүй компаниудолон байгаа нь маш харамсалтай.

ТОМООХОН КОМПАНИУД САЛБАРЫН ЯАМАНД НӨЛӨӨЛЖ ОНЦГОЙ БҮСЭД ГАЗАР ЭЗЭМШСЭН

Жил, жилд гардаг Засгийн газрын үндсэн чиглэл, батлаж байгаа төсвийг нь харахад Хөвсгөл нуурын усны чанарыгтодорхойлох, хамгаалах чиглэлд ямар ч төсөв, төлөвлөгөө байдаггүй. Тэртэй тэргүй усны чанар муу гарна. Үүндарга хэмжээ авах нь төрийн үүрэг. Гэтэл энд аялал жуулчлалыг хөгжүүлье, ашиг олъё гэсэн зорилгоор л үе, үеийнсайд нар харж, ярьж ирснээс биш бидний амьдралын, эрүүл байхын эх үүсвэр, ирээдүй хойч үеийн маань уух ус, хувь заяа энд байна гэдгийг огтоос тооцож үзэхгүй байгаа. Эцэстээ Монгол орны цэвэр усны энэ том нөөцийгхамгаалах талаар төрөөс гаргаж байгаа бодлого нь нутгийн иргэд, олон нийтийн, иргэний нийгмийн байгууллагыноролцоогүйгээр, зөвхөн өнөөдрийн эдийн засагт оруулах хувь нэмрийн өнцгөөс, ашиг олох байдлаас, хувийнбизнесийн аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс батлагддаг. Нуурыг хамгаалах ёстой хуулиуд ньбатлагдчихсан ч хэрэгждэггүй. Хууль бус үйлдэл даамжраад эцэстээ хууль зөрчих явдал тэр бүс нутагт хэвийнүзэгдэл болсон. Харамсалтай нь үүнийг үе, үеийн Засгийн газар, аль ч намын үед зохицуулж чадсангүй. Харин чэсрэгээрээ улс төрийн нөлөөлөл, эмх замбараагүй байдлын золиос болоод дуусч байна. Тэр битгий хэл томоохонкомпаниуд салбарын яаманд нөлөөлж хамгаалвал зохих хамгийн чухал эко системтэй газрыг онцгой бүсээс гаргажэзэмшилдээ авсан тохиолдол гарсан. Тухайлбал, 2014 онд салбарын сайд С.Оюун тушаал гаргаж Хөвсгөл нуурынтусгай хамгаалалттай газрын онцгой бүсийн дотоод бүсчлэлийг өөрчлөөд “Анжигас” жуулчны баазад аялалжуулчлалын зориулалтаар газар олгосон. Үүнийг Хөвсгөл нуурыг судалж байсан гадаадын олон эрдэмтэн, судлаач, манай байгууллага, нутгийн иргэд эсэргүүцэж шаард­сан ч үр дүнд хүрээгүй.

НҮҮДЛИЙН ШУВУУДТАЙ ХАМТ УЛААНБААТАРААС ИРЭЭД БУЦДАГ БИЗНЕСИЙНХЭН

Хөвсгөл нуур орчимд аялал жуулчлал 20 гаруй жил хөгжлөө гэж ярьдаг. Гэтэл нутгийн иргэдийн амьдрал ерөөсөөөөрчлөгдөөгүй. Жуулчид их ирэх үед тэд өөрсдийн гар урлалаар хийсэн хэдэн бүтээгдэхүүнээ зараад зөвхөнамьжиргаандаа тус нэмэр болгодог. Жуулчны баазын эрх авсан нутгийн иргэн маш цөөн. Гарын таван хуруундбагтах төдий. Олонх нь Улаанбаатараас очдог учраас орон нутагт бүртгэлгүй, тэгэхээр тэнд ямар нэгэн татвартөлдөггүй. Ажилтнуудаа ч Улаанбаатараас аваад оччихдог, орон нутгийн хүмүүсийг ажилд авахгүй.

Түүгээр зогсохгүй нуурын даац нь ихэссэн газарт замагжаад эхэлчихсэн. Нуурын бохирд­лын үзүүлэлт бол энгийн ажиглалтаар замаг­жих үйл явц байдаг. Замаг­жилт нь Хатгалаас эхлээд нуурын эх рүүгээ тэлж бай­гаа. Энэ бол маш аюул­тай үзэгдэл. Засгийн газраас төсөв гаргаад салбарын яамнаас хийж байгаа нэг ч судалгаа байдаггүйд харамсдаг. Япон, Америкийн эрдэмтэд төслийн хүрээнд нуурын усыг шинжилсэн тохиолдол бий. Гэтэл эгч дүүс гэж нэрлэдэг Байгаль нуурыг хамгаалахад ОХУ маш их хөрөнгө гаргадаг. Бизнесийн байгууллагууд нь ч Байгаль нуурыг хамгаа­лах санд маш их мөн­гө хандивладаг. Усны чанарт нь байнга судалгаа хийж байдаг. Манай бизнесийн томоохон байгууллагуудын олонх нь Хөвсгөл нуур орчимд газрын зөвшөөрөлтэй. Харамсалтай нь тэдний нэг нь ч өнөөдөр хүртэл Хөвсгөл нуурыг хамгаалах тал дээр санаа тавьж хөрөнгө оруулаагүй. Нүүд­­лийн шувуудтай Улаанбаатараас ирж зуны жуулчдын орлогыг хамаад нүүдлийн шувуудтай буцдаг. Нутгийн иргэд хог хаягдал, нуурынхаа бохир устай хамт үлддэг. Ийм л хувь заяагаар 20 жил явсан нь аялал жуулчлалын хөгжил мөн үү?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (May 24, 2017 10:17:44 am )

    аялал жуулчлал энэ тэр гэж шуналтаж байгаль дэлхийгээ бузарлаж бохиртуулахаа л больчих хэрэгтэй ш дээ, ганц Хөвсгөл нуур ч гэх юм байхгүй, энэ УБ хотыг тойрсон амралтын газарууд гэж үнэн хэрэгтэй зүгээр л хогийн цэг болж дуусаж бна ш дээ, үнэн аймшигийн … дээр нь үйлчилгээ гэх юм юу ч байхгүй, хүнтэй аятайхан ярьчихаж ч чадахгүй амьтад байдаг

  • Anonymous (May 24, 2017 12:57:13 pm )

    Зөв өнцгөөс нь харжээ. Монголд тун хэрэгтэй хүн байна шүү. Амжилт хүсье

  • зочин (May 24, 2017 2:36:47 pm )

    жуулчны баазуудыг татан буулга улсын төсөвт ямар ч нэмэр байхгүй амралтууд өөрсдөөл мөнгө олбол нуур яах нь огт падгүй улс цаадуул чинь устага наад новшнуудаа устага

antalya rent a car