antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 23, 2017 19 comments

Африкийн сүйрэл буюу боловсролгүй Ерөнхийлөгчийн балаг

нийтлэсэн Admin

Ерөнхийлөгчийн сонгууль ойртож буй энэ үед улс орнуудыг ер нь хэн хэрхэн амжилттай удирддаг вэ. Хэн харин улс үндэстэнээ уруудан доройтуулсан бэ? гэсэн асуулт хамгийн эрэлттэйд тооцогдож байна. Нийгмийн сүлжээнд энэ асуулт бүхэл бүтэн сэдэв болон хөгжиж буй тул энэ тухай баримт мэдээллийг багцлан хүргэхийг зорив. Ойрын жишээ дурдахад Ленинградын улсын их сургуульд хуульч мэргэжил эзэмшсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Бээжингийн Цинхуа их сургуулийн химийн инженерийн ангийг дүүргэсэн БНХАУ-ын дарга Си Зиньпин нар ОХУ, Хятадыг хэрхэн хөгжүүлж, олон улсын давцанд нэр хүндийг нь өргөж буйг дэлхий нийт анхааралтай ажиглаж байгаа.

Гэвч сайны хажуугаар саар гэгчээр улс орноо уруудан доройтуулж орхидог удирдагчид ч түүхэнд олон төржээ. Тэдний нэг жишээ бол Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жакоб Зума. Африкийн боловсрол эзэмшээгүй Ерөнхийлөгчдийн эхэнд бичигддэг тэрээр бага наснаасаа улс төрд оролцож явсаар энэ өндөрлөгт хүрсэн байна. Гэхдээ түүний боловсролгүй гэх дутагдалтай талыг дэлхий нийт Ерөнхийлөгч болсон цагаас нь анхаарч, ярианы гол сэдвээ болгож байсан юм.

Үүнээс гадна Өмнөд Суданы Ерөнхийлөгч Сальва Кийр Маяадит. Улс оронд нь өрнөсөн дайн самууны улмаас сургуульд сурч чадаагүй тэрээр сургууль завсардах үеэсээ бослого хөдөлгөөнд оролцож эцэстээ тус улсын Ерөнхийлөгч болсон байна. Харин Алжирийн Ерөнхийлөгч Абделазиз Ботифлека гурван ч ахлах сургууль дамжин төгссөн боловч дээд боловсрол эзэмшиж чадаагүй юм. Гэхдээ түүнийг сайн сурдаг байсныг ахлах сургуулийнхан нь нотолдог.

Гамбийн Ерөнхийлөгч Абдул Азис Банжул хотын Гамби ахлах сургуульд суралцжээ. Хожим нь тэрээр Сенегал, АНУ-ын цэргийн сургуульд цэргийн сургалтанд сурч байсан бол Руандагийн Ерөнхийлөгчөөр 2000 оноос хойш ажиллаж байгаа Пол Кагаме дүрвэгсдийн лагерийн дэргэд анхан шатны боловсрол эзэмшжээ. Хожим нь дээд сургуульд элсэн орсон боловч ялгаварлан гадуурхалтын улмаас сургуулиа хаяж, дахин дээд боловсрол эзэмшиж чадаагүй байна. Мөн Мауритани улсын Ерөнхийлөгч Мохамед Оулд Абдел Азик. Түүнд ахлах сургуулийн атестат байхгүй ч Мауританы эзэн хааны цэргийн академийг сайн төгссөн гэж мэдээллэдэг.

Ерөнхийлөгч нь дээд боловсрол эзэмшиж чадаагүй эдгээр улс орнууд хөгжлийн түвшин дорой, дайн самуун дэгдсэн улс орнууд юм. Яг л ийм улс орнуудад ямар нэгэн аз эзээр Ерөнхийлөгчид нь боловсролгүй хүмүүс сонгогддог тухай олон улсын судлаачид тэмдэглэсэн байна. Манай улсад ч гэсэн африкийн энэ орнуудын Ерөнхийлөгчидтэй төстэй хоёр ч хүн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн байгаа.

АН-аас нэр дэвшигч Баттулга наймдугаар ангийн боловсролтой гэдгээ мэдэгдсэн бол МАХН-аас нэр дэвшигч Ганбаатар гурван ч удаа их дээд сургуулийн босгыг давчихаад ганц ч дээд боловсролын диплом эзэмшиж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Магадгүй дэлхийн ядуу буурай орнуудын боловсролгүй Ерөнхийлөгчдийн нэрсийн араас төв азийн хамгийн хөгжил буурай монголын Ерөнхийлөгч хэмээн жагсвал бид түүхэндээ хэзээ ч арилашгүй хар толбо үлдээх нь гарцаагүй ээ.

Монголчууд өнөөдөр ард түмнээ гадаад орноо хангалттай төлөөлөх чадвартай, тэнцвэртэй, алсын хараатай, ноён нуруутай, асуудлын голыг олоод шийдчих чадвартай, хувийн эрх ашиг сонирхлоо хойш тавьж чаддаг, эзэмшсэн мэргэжилтэй, ажилласан дадлага туршлагатай, боловсролтой Ерөнхийлөгчтэй болохыг хүсч байгаа нь гарцаагүй.

Эзний нэрээр айлд орж эзэгтэйн нэрээр айлаас гардаг гэсэн эртний хэлц үг бий. Хэлц үгийг дурдаж байгаа нь учиртай. Төрийн тэргүүн бүрэн эрхийнхээ дагуу гадаад улс оронд Монгол Улсаа төлөөлөх эрхтэй. Түүний энэ эрх мэдэл ганцхан Ерөнхийлөгч болсон хүнд хамаатай биш. Энэ хүн гадаад оронд монгол хэмээх нэг айлын өрхийн тэргүүн шиг үнэлэгдэх учраас нийт иргэдэд хамаатай. Асуудлын үнэ цэнэ үүнд оршиж байгаа гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ.

1.Jacob Zuma

2. Salva Kiir Mayardit (South Sundan)

3. Ismaïl Omar Guelleh (Djibouti)

5. Abdelaziz Bouteflika (Algeria)

6. Yahya Jammeh (Gambia)

7. Paul Kagame (Rwanda)

8. Mohamed Ould Abdel Aziz (Mauritania)

9. Isaias Afwerki (Eritrea)

Изаяас Афверки. Эквадор улсын анхны ерөнхийлөгч. Тэрбээр хунтайж Маконнаны ахлах сургуулийг нь 1965 онд төгсөж Лок Селассигийн их сургуулийн инженерийн коллежид элссэн боловч нэг жилийн дараа сургуулиа хаяж Эквадорын эрх чөлөөний тэмцэлд нэгдэн оржээ.

10. Denis Sassou-Nguesso (Republic of Congo)

Конг улсын ерөнхийлөгч Денис Сасу. Долисийн коллежийг багшийн мэргэжлээр төгссөн түүнийг дэлхий нийт 10 дахь боловсрол тааруу ерөнхийлөгчөөр нэрлэжээ.

А.Уян


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • Zochin (May 23, 2017 5:21:39 pm )

    Medeej medleg bolovsrol hamgiin chuhal medehgvi zuilee hen ch hiij chaddaggvi

  • Zochin (May 23, 2017 5:22:52 pm )

    Hamgiin chuhal ni medleg bolovsrol mon deer ni huvi hunii humuujil

  • Anonymous (May 23, 2017 5:27:49 pm )

    Дэлхийн боловсролгүй ерөнхийлөгчдийн жагсаалтыг харахад хөгжлийн хувьд буурай, ядуу тарчиг, нийгэм нь эмх замбараагүй, гай гамшиг нүүрлэсэн, ард иргэдийнх нь амьдралын түвшин асар доогуур тийм л орны удирдагчид нь боловсролгүй байна. Сонгосон ард иргэд нь ч боловсролын талаар ямарч ойлголтгүй, ирээдүйдээ итгэлгүй, өнөөдрийн уух аяга ус, зүсэм талхныхаа төлөө амьдардаг хүмүүс байна.

  • БОЛД (May 23, 2017 5:28:59 pm )

    МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛ БОЛ БИДНИЙ БАХАРХАЛ, БАРДАМНАЛ
    БОЛОВСРОЛГҮЙ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УЛС ОРНУУДЫН ТҮҮХ, СОЁЛЫГ МОНГОЛТОЙ ЗҮЙРЛЭШГҮЙ ХАРАГДАНА. БИД ЧИНЬ БАХАРХАХ ТҮҮХ, БАРДАМНАХ ГАЗАР НУТАГ БАЯЛАГТАЙ ХҮМҮҮС. ТИЙМЭЭС ЭНЭ БҮХНИЙГ ЗӨВ ЗАЛЖ, ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛОВСРОЛТОЙ ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД ХЭРЭГТЭЙ.

  • зочин (May 23, 2017 5:30:00 pm )

    М.Энхболд МУИС төгсөөд, мастераа хамгаалаад, Япон, Германд мэргэжил дээшлүүлээд, гадаад дотоодын хоёр газрын хүндэт доктор болсон юм байна. Женко, Ганбаа 2ыгоо бодвол боловсролын хувьд хамаагүй илүү юм байна. Дээр нь гэр бүлийн амьдрал нь ч тогтвортой.

  • Их бодогч (May 23, 2017 5:30:50 pm )

    Сүүлийн жилүүдэд эдийн засгийн тогтворгүй байдал, гадаадын хөрөнгө оруулагч нарт халтай байдлаараа олон улсад дэлхийд нэлээд алдаршин гоочлогдож буй Монголын хувьд одоо боловсрол, чадамжгүй ерөнхийлөгчтэй болсноороо онцлогвол муу бүхнээ гүйцээнэ гэдэг болох байх.

  • Зочин (May 23, 2017 5:33:39 pm )

    эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн гэдэг шиг эрдмээр тархи, биеэ дүүргэсэн хүн аливаад нухацтай, суурьтай ханддаг.
    уургаар тархи, биеэ дүүргэсэн хүн аливаад сэтгэл хөдлөл, уур омогоор хандана.
    цэцэн үгээр тархи, биеэ дүүргэсэн хүн онгирч, орилж хашгичихааш цаашийг хийж чадахгүй.

  • Anonymous (May 23, 2017 5:54:57 pm )

    Ugaasaa ulsiin tergvvn hvn bolovsrolgv baina gej yugsen vg ym bee!!

  • Anonymous (May 23, 2017 5:58:17 pm )

    Odoo tgsen yaj bna manai ulsiin Turiin tergvvnii songuuld 66.6% ni Deed bolovsrolgv hvmvvs ner dewshij bnshd uilmaar ym be

  • Anonymous (May 23, 2017 6:01:21 pm )

    Mongold maani baigaliin baylag ihtei uls affrica-n araas orhod belen l bolood baih shig. Songoltoo zuw hiih heregtei shvv manaihaan

  • Anonymous (May 23, 2017 6:02:53 pm )

    Manai ornii zaluus ugaasaa bolovsrol ymar heregtei gedgiig oilgoj bgaa

  • Zochin (May 23, 2017 6:50:16 pm )

    ДЭЛХИЙД ДООГ ТОХУУ БОЛОХ УУ Монгол улс хэдий ядуу буурай ч гэлээ Африкийн орнууд шиг тартагтаа тулчихаагүй байна. Хөнжиж байгаа орон билээ. Гэтэл салхинд хийссэн хамхуул шиг боловсролгүй, дээр нь дэлхийд хүлээн зөшөөрөгддөггүй намаас нэр дэвшиж байгаа Женко Ганбаа нарыг дэлхийн улс төр хүлээж авах уу.

  • Zochin (May 23, 2017 6:51:16 pm )

    ХӨРШИЙН ХАРИЛЦАА УНАНА Орос Хятад мөнхийг хүчирхэг хөршүүдтэй АН засаг барьж байх үед үргэлж харилцаа уналтанд орж байсан. Харин МАН засаг барьснаар сэргэж байна. Тэд Женко Ганбааг хэзээ ч хүлээж авахгүй. Орос, Хятадын дэмжлэггүйгээр бид урагшлахгүй ээ

  • Zochin (May 23, 2017 6:51:47 pm )

    АРД ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ АЛДСАН 2016 оны УИХ-ын сонгуулиар Женко Ганбаа 2 дархлагдсан тойргууддаа сонгогдож чадаагүй байж яаж улсын хэмжээнд сонгогдоно гэж бодож байнаа.

  • Хангайн хүү (May 24, 2017 12:12:38 am )

    Ер нь бол сонголт байхгүй болсон шүү дээ М Энх болд бол ёстой жаран үлгэрээр нөгөөдүүлээсээ арай илүү болж таарч байх шив дээ Энэ хүн бол яг эцсйн эцэст Энх баяр гуайн нөгөө талын еэвэн л юм шүү дээ Энэ нөхөр бас л бүх албан тушаалыг дамжих гэж байна Зүгээр ганц жишээ татая хотын дарга байлаа энэ газрын эмх цэгц хахуул наймааг хэн ийм болгол оо яг тэр үед МАХН гэж байх үеийн хурал дээр хүүхдийн гэгддэг Болор маа даргаа уучлаарай хэлэхгүй бол болохгүй нь гэж ирээд л гол пактуудыг нь хэлж л байсан гэвч дутуу цохиулсан үхэр босож ирээд л ЗГ н дэд болж байсан хүндээ Ядаж л Бат үүлийн чинээ сэтгэл гаргаж байгаагүй нөхөр шүү Саяхан нэгэн нэвтрүүлэгээр голомтын Баясгалан Макс Ганбаа Од жаргал Батсайхан нараар магтуулах маягтай ичих булчирхайгүй сайхан ёстой нөгөө шөөж сууна лээ Нөгөө дүүл нь яг тэр үед нь хахуулы нь аманд хийгээд аль өнгөлөг газрууды нь авчихсан тор үүсгэчихсэн улс чинь магтахаас яахав Одоо гэхэд л хар мориниихоо холбооны нөхөдийг ёстой нөгөө африкийн нөхөдийн замаар л тавьчихсан байна шүү дээ Тэр Дулам сүрэн гэж нэг начин уяач таворишаас БОГД уулаа хамгаалах сэтгэл мөн гарна даа Архи зарж амьтаны зовлонгоор дөрөөлж баячуудын уралдуулж уралцдаг эгнэнд нэвтэрч эх эзний суганд хавчуулагданхан сайжирсан Сэргэлэнг хар Энх болд үнээдээ Энх баяраа бодход хужаа аргын эзэн юм даа Уг энэ сонгуулд Амар жаргалыг л дэмжиндээ гэж бодож басаг юм Одоо хэнд нь ч өгөх сонирхол алга болжээ Энх болд уг нь арай л болохгүй байсийм даа нөгөө хоер нь ядаж ийм болохоор өнгөрсөн л дөө агаа дараагийн том мафи төслөө аль хэдийн боловсруулчихаа л даа Ийм байхад бид сайхан яриад ч яахав дээ Хэдэн Энх баяр Баяр Баяр цогт өөр хэн хэн ч билээ луйварчингуудыг нуглах гүлгэр дээ Хүмүүс өнгөрсөнийг их л амархан мартах юм энэ хүнийг магтан дуулагчид гавьяагий нь маш сайн гаргаж ир гайгий нь жирийн иргэн би гаргая Үнэнийг хэлхэд бидэнд бүр лийдэр нь байг гэхэд хоноцын сэтшэлгүй нэг хэдхэн хүн ухаантан хайрлаа ч Эх дэлхий минь бурхан минь гэж ерөөл гуйлт тавъя даа
    р

  • Үнэн үнэн (May 24, 2017 9:33:00 am )

    Миеэ Энхболд Энхбаяраас хол давнаа харин ч нэг наад нөхөр чинь монголын аль гайгүй нэртэй бизнес аль болохгүй луйварчин дээрэмчидэд бүгд хүссэнийг нь өгчихсөн болохоор наадхыг чинь бүгд аль ч сувгаараа өргөөд л гаргаад ирнэ Нэг жишээ татхад Дунд говьд ногоон гэрлээр гарна учир нь том баадаг луйварчин Наран хүү газрын наймааных нь ганц бирж нь байсан зузаанууд шүү дээ Тэр Наран хүүг зарим мэдэхгүй нэг нь магтах л байх тэр юугаар мөнгө хиисэн ойлгомжтой хүн шүү дээ Тэгсэн мөрт бид энэ томын том хогнуудаа өөрсдөө сонгочих юм тэр нь ядаж л хуралаа үл тооно байгаад ч толгой нь хүрэхгүй хуулиа уншаад ч ойлгоддоггүй байх тэр чадах юм нь хороо найруулж хулгайгаа хийхээ гаргуу сайн хиидэгт нь гол байгаа юм Ингээд ганц хоёрхон жишээ нь энэ цаад уурхай нь ямар байхав ёстой нөгөө ХУЛГАЙЧийг бариарай байгаа биз

  • буд (May 24, 2017 9:37:37 am )

    монгол хүнд чинь угийн монгол хар ухаан гэж байгалиас заяасан үнэт ген байна даа. чингэс хаан, бүүр самбуу гуай гээд олон өвгөд дээд сургууль төгсөөгүй ч монголоо авч үлдсээн тиймээс монголоо гэсэн хүн л хэрэгтэй шдээ. нам нам дамжсан хүн хэрэггүй дээ зөвхөн албан тушаалын төлөө 3 нам дамжсан ганбаа бүүр ч хэрэггүй шдээ урваач шарваач гэсэн үг. миеэгийн нам брл худалч. тэгэхээр энд баттулга л таарна даа

  • Anonymous (May 24, 2017 2:56:37 pm )

    Gants erunhiilugchiin bolovsrol bish busad buh ih hurliin gishuud, said, darga, aimag oron nutgiin zasag darga, turiin alband ochiz undur alban tushaal hashiz baigaa buh ulsuudad bolovsrol, medlegiin undur shaardlaga tavz baihgui bol suirdeg um baina gedgiig odoo l neg oilgoz baih shiv dee. Zishee helehed Selenge aimgiin zasag darga naimdugaar angi tugssun hun bii. Tolgoi deer tom asuult bolohoos naash oyun sanaa n azildaggui mongolchuud.

  • Anonymous (May 24, 2017 5:08:14 pm )

    Боловсролтой ч бай боловсролгүй ч бай энэ гурав яавч сайн юм хийхгүй. Монголоо гэсэн сэтгэлгүй улс. Хожим буюу нэг жилийн дараа амаа барьцгаав даа.

antalya rent a car