antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 23, 2017 5 comments

“Сентерра Гоулд” компани Монголын Засгийн газартай эн тэнцүү болж таарав уу?

нийтлэсэн Admin

 “Сентерра Гоулд” компанийн эзэмшлийн дөрвөн лицензийг цуцлуулах тухай нэхэмжлэлийг “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс  шүүхэд гаргаснаас хойш багагүй хугацаа өнгөрч буй.  Өнгөрсөн хугацаанд уг асуудалтай холбоотой шүүх хурал арав гаруй удаа товлогдсон ч, нэг талд шийдэгдэлгүйгээр өдийг хүрч байгаа юм. Гэхдээ Гацуурт төсөл улстөрийн хүрээнд бол нэгэнт шийдэгдчихсэн гэх мэдээлэл бий. Хөрөнгө оруулалтын гэрээг  Монголын Засгийн газар хийгээд  “Сентерра гоулд Монголиа” компанийн удирдлагууд үзэглэнэ гэгдэж байгаа нь анхаарал татаж буй юм.Түүнчлэн  гэрээний төсөлд Монголын  Засгийн газарт оногдох 34 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр оруулсан тухай заалт нь тодорхой бус, 34 хувийг орлох хэмжээний тусгай төлбөр болох зүйл байхгүй гэх мэдээлэл ч гараад эхэллээ. За мөн анхаарал татаж буй зүйл бол Гацууртын ордод  200 шахам тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн гэх зардлын тооцооллыг компанийн зүгээс гаргаад байгаа аж. Ер нь бол өнгөрсөн жилүүдэд “Сентерра Гоулд” гэдэг компани манай улстөрчидтэй эвтэйхэн тохироог хийж ирсэн байдаг.

Түүнчлэн  “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Сентерра Гоулд”-ыг өмгөөлж байгаа хэмээн ярьсан нь анхаарал татаж байсныг хэлье. Тэр хэлэхдээ  “Сэлэнгэ аймгийн Засаг дарга байхаасаа эхлээд. “Сентерра Гоулд” компани  Ноён уул руу зам тавьсан цагаас өгсүүлэн бүх асуудалд  одоо Ерөнхий сайдын албыг хашиж буй Жаргалтулгын Эрдэнэбат холбоотой. Бүр шууд холбоотой. Үнэнийг дэлгэхэд ичиж зовох,  айж агших юм алга. Монголын ард түмэн бүгд харж, сонсч, мэдэж  байгаа. Ж.Эрдэнэбатыг Засаг даргаар ажиллаж байх үед Ноён уул руу сайжруулсан зам тавигдсан. Миний харж байгаагаар тэр зам тавигдахад Монгол Улсад Урт нэртэй хууль хүчин төгөлдөр хэлэлцэгдэж байсан. Маш их хэмжээний ойн сан, усны сав газар, хүүхдийн амралтын зуслан хүртэл тэр замын трасст орсон. Ноён уул дахь алтны лицензүүд Ашигт малмалын хэрэг эрхлэх газар мэдэх хэрэг ч Ж.Эрдэнэбатын лоббигоор олгогдсон. Энэ нууц биш. “Сентерра Гоулд”, “Бороо Гоулд”-тай холбоогүй юм  Ж.Эрдэнэбатад нэг ч байхгүй. Сэлэнгэ аймгийн Засаг дарга, дараа нь УИХ-ын гишүүн, өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд  гэх энэ өндөрлөгт шат дараалан хүрэх хүртэл энэ хүн “Сентерра Гоулд”-ын талд үйлчилсээр байгаа. Хатуу үг гэдэг үнэн үг байдаг.Тиймээс хатуухан хэлчихэд “Сентерра Гоулд”-ын толгой компанийн захирал Жон Казакоф сэтгүүлч Б.Отгоны асуултад хариулахдаа хэлсэн дээ “Танай Монгол Улсын Их хурал болон Засгийн газарт манай лобби бүлэг ажиллаж байгаа. Танай “Урт нэртэй хууль”-ийг байхгүй болгоно, Ноён уулыг чинь ч ухна” гэж. Өөрөөр хэлбэл, танай байгаль хамгаалах хууль, ойн хуульд бид нөлөөгөө оруулж чадна  гэсэн. Нялуунаас шулуун гэж үг бий. Шулуухан хэлчихэд, би түүнийг “Лобби бүлэг”-ийн удирдагч,  “Гацуурт” төслийг санаачлагч гэж боддог. Тэрэндээ эрдээд шүүх хурал дээр Засгийн газрын ажлыг яриад байгаа байхгүй юу. Төрийн албан хаагчдынхаа цалинг тавьж чадахаа байчихна ч гэх шиг. Тэтгэвэр тэтгэмжээ өгч чадахгүй болно ч гэх шиг.”хэмээн хэлж ярьсан байдаг.

Сануулахад УИХ-ын 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолоор Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан. Мөн УИХ-ын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор энэ ордод Засгийн газрын эзэмших хувь хэмжээг 34 хувиар тогтоосон юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Иргэн (May 23, 2017 1:31:16 pm )

    Нэг муу компаи монголын засгиин газартай дүйцэнэ гэж юу байсиим даварсан компаниин тусгай зөвшөөрлииг цуцал Иим ЕС байвал даруй зайл

  • ҮНЭЭН ҮНЭН (May 23, 2017 3:21:25 pm )

    ЮУ ГЭЖ ЭН ТЭНЦҮҮ БАЙХ ВЭ ДЭЭ ИЛҮҮ Л БАЙЖ ТААРАА Ш ДЭЭ

  • Kk (May 23, 2017 3:31:04 pm )

    Hutsalgui ajliig ni hiilgee boon hov bazsan bichleg

  • irgen (May 23, 2017 6:39:43 pm )

    Erdenebat selengiin zasag darga baisan um bol bas neg guized soeljoogui ulsaa hudaldsan hodoonii nohor hyn yaj ulsiig udirdah um be, hiisen aldaanuud ni duusahgui

  • О.Цэрэннадмид нинжа (May 24, 2017 8:49:27 am )

    Манай зүүн хараагыхан Цэрэннадмид гэж хэн бэ гэж бүгд мэднэ. Гаднаас ирсэн нил алт зүүсэн аймаар баян. Дандаа үл бүтэх хүмүүстэй нийлнэ тэдний ихэнх нь нинжа нар л байдаг. энэ хүний ард дандаа зүүн хараа, хэрх тосгоны эрлийз хурлийзууд байдаг. хятадууд нилээд орилдохоороо яадаг билээ яг л тэгдэг шд. Бас дээр нь Ноён уулаа хаана ч байдагаа мэддэггүй шд. Уг нь тэр Ноён уул чинь гайтай талбайгаас 10 орчим км зайтай ш тээ. хүмүүс газар дээр ирж харахгүй мөртөө шааж өгөх юмаа. Наад авгай чинь Эрдэнэбат ирээд хэрх тосгонд уулзалт хийхэд ирчихээд хүнээс далдуур уулзья гээд бөгсийг нь долоочих гээд гүйгээд байсан шд.

antalya rent a car