antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 22, 2017 2 comments

Монголын авто замчдын холбооны Ерөнхийлөгч Т.Бямбаа хөрөнгө оруулагчийн мөнгийг залилсан уу?

нийтлэсэн Admin

“Монголд хэн зам тавихыг би л мэддэг” хэмээн томордог гэх Монголын авто замчдын холбооны Ерөнхийлөгч Т.Бямбаатай холбоотой анхаарал татсан мэдээллүүд гарах боллоо. Тодруулбал, Хятадын томоохон хөрөнгө оруулагч компаниа  таван сая ам.доллар залилсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалт илтэд хумигдаж, хэрхэн яаж хөрөнгө оруулалтын урсгалыг нааш татах вэ гэдэг асуудал эрх баригчдын толгойн өвчин болоод байхад авто замчдын холбооны ерөнхийлөгч маань харин тэс эсрэг зүйл хийж явсан байж болзошгүй байна. Зам тавина гэж хөрөнгө оруулагчаас мөнгийг нь авчихаад,  юу ч хийгээгүй гэнэ.

Тэрбээр уг хэрэг явдалтай холбоотойгоор ХУД-ийн Цагдаагийн I хэлтэст шалгагдаж байсан бөгөөд 2015 онд дүүргийн II прокурорын газраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Уг нь тэрбээр хэргээ хүлээсэн байдаг аж. Тодруулбал, Т.Бямбаад 5 сая ам.доллараа өгөөд эргүүлж авч чадаагүй  “Берун майнинг” групп  2014 онд цагдаагийн байгууллагад хандаж, түүнийг шалгуулсан байдаг аж. Т.Бямбаа нь шалгагдаж байх хугацаандаа өгсөн мэдүүлэгтээ 5 сая ам.долларыг эргүүлэн  төлөх тухай дурьдаж, хэргээ хүлээн зөвшөөрсөн гэх тэмдэглэл байдаг юм байна.

Монголын авто замчдын холбооны Ерөнхийлөгч Т.Бямбаатай холбоотой эл мэдээллүүд түүний нэр хүндэд халдах гэсэн агуулгатай бус, гадны хөрөнгө оруулагчийн эрх ашиг зөрчигдсөн асуудлын цаана Монгол Улсын хөгжилд дэвшилд хувь нэмрээ оруулах үүрэг хүлээсэн байгууллагын удирдлагатай холбоотой анхаарал татсан мэдээлэл юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (May 23, 2017 2:21:43 pm )

    neg l ih hoorog barisan hun

    • зочин (May 24, 2017 1:14:21 am )

      5 сая доллар залилсан хун чинь ийм зэргийн хоорог барина ш дээ. Бузар хулгайч вэ. энэний монгийг идэж байгаа говьалтайн халтар Со.. маа чи хоорхий. Нугэл нь нудээрээ гарах байх даа.

antalya rent a car