antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 22, 2017 7 comments

Шатахуун  импортлогчид ТӨР-ийн шийдвэрийг үл хэрэгсдэг болжээ!

нийтлэсэн Admin

Шатахуун  импортлогчид үгсэн нийлж, түлшний үнээ нэмснээс хойш 4 сарын хугацаа өнгөрчээ. Нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд бүс нутаг, шатахууны төрлөөс хамааран литр тутамдаа 150 хүртэл төгрөгөөр нэмсэн юм. Мэдээж шатахууны үнийн өсөлтөд нийгэм даяараа таатай хандах боломжгүй л дээ. Тиймээс ч шатахууны үнэ нэмэгдүүлсэн шалтгаанаа бодитой судалж, хууль бусаар нэмэгдүүлсэн тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулиар холбогдох компанийн эздэд хариуцлага тооцож, хэрэглэгчдэд учруулсан хохирлыг барагдуулах,

Цаашид шатахууны үнийг тогтвортой байлгах чиглэлээр үзүүлж буй татварын хөнгөлөлтийн үр дүн, борлуулалтыг оновчтой болгох /Өнөөдрийн байдлаар импортоор орж ирж буй шатахууны 70 орчим хувийг цөөн тооны томоохон компаниудад бөөний үнээр хөнгөлөлттэй нийлүүлж байна/

Шалгалтын үр дүнг үндэслэн үнийг зохистой түвшин буюу хуучин үнээр нь хэрэглэгчдэд хүргэх хэрэгтэй байна гэсэн шаардлагыг нэр бүхий аж ахуй нэгжүүдийн зүгээс тавьж байсан. Гэхдээ импортлогчид хэний ч үгэнд ороогүй. Үнээ хэвээр нь барьж байгаа юм.

Уул уурхай,  хүнд үйлвэрийн яамнаас хоёрдугаар сард  мэдэгдэхдээ шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, бодит тоо хэмжээгээр өөрчлөлт орсон эсэх талаарх нөхцөл байдлыг судалж, хяналт, шалгалт хийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг АМГТГ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох байгууллагуудтай хамтран байгуулан ажиллаж байгаа гэж байсан.  За мөн   ажлын хэсгийн зүгээс  “Компаниудыг үндэслэлгүйгээр шатахуунаа нэмсэн. Тиймээс шатахууны үнээ буцааж буулга” гэсэн үүрэг өгсөн гэх мэдээлэл байсан юм. Гэсэн ч импортлогчдод тэр үүрэг нь падлийгүй байж таарсан.

Сануулахад,  шатахууны үнийн өөрчлөлттэй холбоотойгоор УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат мэдээлэл өгөхдөө  “…шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, бодит тоо хэмжээгээр өөрчлөлт орсон эсэх талаарх нөхцөл байдлыг судалж, хяналт, шалгалт хийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг АМГТГ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох байгууллагуудтай хамтран байгуулан ажиллаж байна.”  гэж байсан юм. За харин ажлын хэсгийн зүгээс шатахууны үнийг буулгах ёстой гэж үзсэн ч, импортлогчдод огт хамаагүй шийдвэр болоод өнгөрсөн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Зочин (May 22, 2017 2:28:48 pm )

    Төргүй юм чинь ингэхээс биш яахав. Зарим эзэд нь УИХ, Засгийн газар завилсан хойно хэнээр хэлүүлэх юм Өөдөөс чинь салаавч тавина

  • зөв , гэхдээ (May 22, 2017 5:14:34 pm )

    импортлох эрхээ төр гартаа авах ёстой

  • Ganbaa (May 22, 2017 5:49:17 pm )

    Fuck tor.

  • Mendee (May 22, 2017 5:49:45 pm )

    Torgui bizdee bid chin.

  • Anonymous (May 22, 2017 11:18:43 pm )

    Kkkk

  • зочин (May 23, 2017 12:18:33 am )

    Бензин дамдагч компаниудыг төр дийлэхгүй, 25 жил боллоо. ОХУ-аас бензин авчирч дамлах дэлхийн хэмжээнд шатахууны үнэ өсөх буурах нь Монгол улсад хамаагүй. Ард олныг шулсан мөнгө нь хоол болж байгаа юм байхдаа.

  • зочин (May 23, 2017 11:15:00 pm )

    энэ сэтгэгдэл бичсэн цагаан гартнууд өөрсдөө импортлоод ашиг олохгүй өртөгөөр нь зараад өрсөлдөөч , даан ч сэтгэл зүрх 2 нь чадахгүй л дээ

antalya rent a car