antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 18, 2017 49 comments

MCS компани Монгол брэнд гэх СЭНГҮР-ийг Оросоос оруулж ирж, иргэдийг 10 жил хуурсан уу?

нийтлэсэн Admin

MCS компани 2007 оноос хойш 10 жилийн туршид Монголчуудыг хуурч мэхэлсэн байж болзошгүй байна. Учир нь 2007 оноос зах зээлд худалдаалагдаж эхэлсэн Үндэсний брэнд гэх тодотголтой  СЭНГҮР шар айраг нь Хятад улсын түүхий эдээр, ОХУ-д үйлдвэрлэгдэн, манай улсад орж ирдэг гэх мэдээлэл байгаа юм.  Уг нь Сэнгүр нь  үйлдвэрлэлийн удирдлагын ISO 22000:2005, чанарын удирдлагын  ISO 9001:2008 стандартуудын дагуу Монгол залуусын эх орондоо орчин үеийн технологиор үйлдвэрлэдэг дэлхийн зиндааны чанартай шар айраг гэх мэдээллийг MCS  компанийн маркетингийн албанаас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгч ирсэн. Монголчууд ч тэрэнд нь итгэж 10 жил ууж хэрэглэж иржээ.

Үнэн хэрэгтээ бол Сингапурын Tiger шар айргийг үйлдвэрлэдэг хэдэн хужаа нар MCS компанитай хамтран шар айраг үйлдвэрлэх үйлдвэр байгуулсан талаар хэвлэлүүд ч бичиж нийтэлж л байсан. Гол нь тэд жинхэнэ монгол брэндийг бий болгочихлоо гэж худлаа баахан хүмүүсийг хошгируулж өдийг хүрсэн  үү гэдэг асуудал анхаарал татаж байна.

Сэнгүр шар айргийг рекламдахдаа жинхэнэ монгол хөрсөнд ургасан зөрөг цэцэг тэргүүтнээр үйлдвэрлэсэн, Их Эзэн Чингис хааны ундаалж явсан Сэнгүр горхины нэрээр нэрлэгдсэн, амт гэж хачин сайхан зөөлөн, дээд зэргийн таашаалыг мэдрүүлнэ гээд байдаг ч, үнэн хэрэгтээ тэс өөр юмаар хэрэглэгчдийг угжаад байсан юм биш байгаа!

Одоогоос 3 жилийн өмнө Сэнгүр шар айрагтай холбоотой анхаарал татсан нийтлэл мэдээлэл гарч байсныг энэ дашрамд эргэн сануулъя. Тухайн мэдээллээс иш татахад “Саяхан иргэн Б худалдаанд гараад буй хоёр литрийн бор хуванцар савтай “Сэнгүр” шар айргийг худалдаж аваад байдал нэг л биш болохыг мэдэрсэн гэнэ. Бөглөөг нь мулталж буйдан дээрээ суугаад уг ундаанаас тамшаалан уувал амт нь нэг л биш байсан аж. Мань эр 20-иод жилийн тэртээ ганзагын наймаанд явж байхдаа Орост тийм амттай гашуувтар шар айргийг гүзээлж явсан учраас тэр үе түүний санаанд шууд буусан байна. Гайхан харвал шар айрагны шошгон дээр “Жинхэнэ монгол шар айраг” ОХУ-ын Санкт-Петербург хотноо савлагдсан болох нь тодорхой болжээ. Иймээс түүний сониуч зан хөдлөөд лавшруулан судласан гэнэ. Тэгтэл үнэхээр л MCS Asia Pacific Brewery LLC компанид шар айргийг том хуванцар саванд савлах бололцоо, төхөөрөмж байдаггүй нь илэрсэн аж. Тэгэхээр мань хүн харь орны хаана ч юм савлагдсан сэжигтэй ундаа уучихлаа хэмээн ихэд цэрвэн болгоомжилсон байна. Удаа ч үгүй байтал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дээрх компанийн үйлдвэрт жоом бэлчиж байна гэх мэдээлэл гарч, хөөрхий залууг муурч унагаах шахсан гэнэ. Тэрбээр хэрэглэгчдийг хуурч мэхлэн, гомдоож байгаа тус компанийн талаар судалж үзтэл саяхан Европын алдарт Heineken брэндийг үнэ цохин худалдаж авсан хужаа нарын охин компани болсныг нь олж мэджээ. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэгч гэгдээд байгаа компанийн 55 хувийг хужаа нар авч, монголчууд тэдэнд хууртсанаар асар их хэмжээний хөрөнгө мөнгө гадагшлах үүд хаалга нээгдсэн байна. Энэ хэрээр хэрэглэгчдийн итгэл алдарч эхэлсэн аж. Шар айраг савлах цех, тоног төхөөрөмж зэрэг дээр нь бор гонжоомтой залуус гүйлдсэн гэх шуум дэгдсэнээр тус үйлдвэрийн үйл ажиллагааг хэсэг хугацаанд хааж байсан билээ” хэмээн өгүүлсэн байдаг.

Тэгвэл өдгөө хэвлэлүүдээр гарч буй мэдээллээс шууд ишлэн хүргэхэд  “MCS-ийн шар айргаа хариуцсан охин компани болох “MCS Asia Pacific Brewery” нь чухамдаа шар айрагныхаа дийлэнхийг гаднаас оруулж ирдэг төдийгүй бүр Орост савладаг аж. Хамгийн гол нь, MCS–ийнхэн “Сэнгүр” шар айргийг сурталчлахдаа, эх орны цэвэр хөрсөнд ургасан амуу будааг, зөрөг цэцгийн хандаар исгэж, өөр юу ч билээ олон орцыг нь дурдаж, улмаар ISO 22000:2005, чанарын удирдлагын ISO 9001:2008 стандартуудын дагуу Монгол залуусын эх орондоо орчин үеийн технологиор үйлдвэрлэдэг тухайгаа яруу тодоор танилцуулдаг. Гэтэл ганцхан сард л гэхэд 700 тонн амуу соёолжийг шар айрагны түүхий эд хэмээн хилээр оруулж иржээ. Мэдээж хүлээн авагч нь “MCS Asia Pacific Brewery” бол илгээгч нь БНХАУ-ын “Cofco Malt /Dalian/” компани гэнэ. Үүнээс үүдэж үндэсний хамгийн том үйлдвэрлэгч хийгээд экспортыг дэмжигч “MCS” групп хэрэглэгчдээ хуурсан уу гэх асуулт урган гарч ирч байна… Баримтаас харахад, тус бүр зургаан ширхэг хуванцар савлагаатай /нэг бүр нь 2.3 литр/ “Сэнгур” /Оросоор ү үсгийг у-гаар бичсэн/ шар айраг Оросын “ООО Объединенные пивоварни Хейнекеи” үйлдвэрээс “MCS Asia Pacific Brewery” компанид хаяглагдан ганцхан сард л гэхэд 5264 боодолтойгоор хилээр орж иржээ. Үүнийг нийт хэмжээгээр нь тооцвол 72643 литр “Сэнгүр” шар айраг үндэсний гэх шошго наалган, зах зээлд гарахаар Монголд оруулж ирсэн гэсэн үг. Энэ хоёр компанийн гэрээний дүнг ам.доллараар илэрхийлэхэд 879 мянга буюу хоёр тэрбум гаруй төгрөг болж байна. Эндээс харахад, жинхэнэ “Монгол” шар айраг маань ч жинхэнэ биш л болж таарч байна. Том хэмжээгээр тооцоход, зургаахан сарын хугацаанд нийт 155 мянга 600 боодол “Сэнгүр” пиво хойд хөршөөс орж ирсэн ба эцсийн дүн нь 2.2 сая литр орчим болж байна” хэмээн бичсэн байгаа юм.

Тэгэхээр эдгээр мэдээллүүдээс үзэхэд М-Си-Эс компани Сэнгүр гэх шар айргаа үнэхээр үндэсний брэнд мөн эсэхийг бүрэн дүүрэн баталгаажуулахгүй бол горьгүй нь. Хэрэглэгчдийг хуурч мэхлэх замаар хол явахгүй тул үнэнээ хэлээд явсан нь бараг өлзийтэй биз. Иргэд, хэрэглэгчдэд зөв сонголт хийх боломж олгох хэрэгтэй шүү дээ. Хятад, Орост  юугаар ч юм үйлдвэрлэсэн шар бор өнгийн шингэнийг СЭНГҮР гэх шошготой  лаазанд савлачихаад, тэрийгээ ҮНДЭСНИЙ БРЭНД гэж сурталчилдаг уу, эсвэл… Эл асуултад хариулт өгөхийг М-Си-Эс компаниас шаардах эрх хэрэглэгчдэд бий гэдгийг хэлье!

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

49 Comments

  • Иргэн (May 18, 2017 1:53:49 pm )

    Манайхан үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе ээ Энэ муу хужаа шээснүүдийн шээсийг уухаа больцгоое

  • Anonymous (May 18, 2017 2:12:20 pm )

    bidend uur songolt bga shu de hereglehee bolitsgooy

  • Anonymous (May 18, 2017 2:15:02 pm )

    Саяхан ганцхан лаазтайг уугаад унтсан. Өглөө нь шартуулж байна лээ. Үнэний ортой мэдээлэл байна

  • ХХа (May 18, 2017 2:16:15 pm )

    Яах аргагүй шээс байжээ новш гэж

  • Anonymous (May 18, 2017 2:16:56 pm )

    хөөрхий хэдэн монголчуудааа ингэж хуурсаар байх уу арай ч дээ

  • Ай хөөрхий (May 18, 2017 2:18:21 pm )

    монголчуудаа хужаа шээсийг хэдэн жил уувдаа одоо болих хэрэгтэй

  • энэ ернө хэний компани юм бэ (May 18, 2017 2:19:45 pm )

    Ийм л юм хийж таараа муу малнууд
    згэр нэг хор биш хужаагийн хор байж

  • Монголчууд (May 18, 2017 2:30:48 pm )

    Одоо мэдэж бгаа юм уу хойд сэлэнгийн алтанбцлгийн гаалиар машинаар орж ирдэг. Улан удэ эрхуугээс машинаар зоож оруулж ирдэг гаалийхан ч бугд мэдэж бгаа ганцхан ам нээсэн болгон ажилгуй болдог зарим нь ухдэг гэж сонсож бсан

  • энэ ернө хэний компани юм бэ (May 18, 2017 2:31:08 pm )

    Эзэн нь хэн юм бэ

  • шарталт (May 18, 2017 2:32:00 pm )

    сда уухаар байнга толгой өвдөөд гүйлгээд байдаг ийм учиртай байж

  • шарталт (May 18, 2017 2:33:52 pm )

    Цөөхөн монголчууд биенээ уулна дэмжих гэж хичээх юм гэтэл Энэ мэтийн хувалзнууд биднийг ингэж хуурч хордуулж байхын бид ямар хогийн сав уу

  • Дарханаас (May 18, 2017 2:41:57 pm )

    Сэнгүүрийг Оросоос том ачааны машин тирээр зөөж авчирдаг юм байна лээ. Замын постон дээр ажилладаг хүмүүс бүгд мэднэ.

  • Anonymous (May 18, 2017 2:55:10 pm )

    ээ битгий л дээ хужаа хор байж эзэн гэж бас нэг хужаа байгаа нь байнадаа

  • Хужаа шээс (May 18, 2017 2:55:51 pm )

    Үндэсний үйлдвэрлэгч биш Хятад компани байжээ

  • зочин (May 18, 2017 2:56:36 pm )

    Үндэсний үйлдвэрлэлэ дэмжээл байх шиг байсан үгүй юмуу

  • зочин (May 18, 2017 2:58:40 pm )

    өө заваарсын бэ

  • зочин (May 18, 2017 2:59:35 pm )

    зүгээр ч нэг хужаа пиво биш хужаа жоомны шээс

  • зочин (May 18, 2017 3:00:40 pm )

    Ийм байхаар улс орон яаж хөгжих билээдээ. Дотооддоо үйлдвэрлэх боломжгүй бол үндэсний үйлдвэрлэл гэх нэр зүйх хэрэггүй

  • Anonymous (May 18, 2017 3:12:36 pm )

    за да бас л нэг тамын тогооны үлгэр бичээ биз дээ , хааяа Сэнгүр ууж л байдаг, зүгээр л байдаг даа

  • М си эс (May 18, 2017 3:35:13 pm )

    Орсоос тирээр орж ирдэг. Долоо хоногт хэдэн маши орж ирдэг гэж бодож бна. Нэг машин л гэхэд 20тонныг ачдаг ш дээ. Монгол пиво бол Хүрхэрээ л бх. Бусад пивонуудаас тэс өөр амттай

  • АНТИ (May 18, 2017 3:41:52 pm )

    Үндэсний үйлдвэрлэл нэртэй хятад компаниуд олон байгаа бүгд хэрэглэхээ болих хэрэгтэй

  • Архичин (May 18, 2017 3:43:07 pm )

    угийн М СИ ЭС ын бүх зүйл хог байдаг шдэ одоо бүүр хор гэдэг нь баталгаатай боллоо

  • Хмм (May 18, 2017 5:19:56 pm )

    Апу гийн архи спирт балбурмын архи нтр 100 ны 80% нь урд хийгээд орж ирдэг гсн. Өртөг багатай гэж тэгдэг гэсээн. Бидэнд мэдэх юм нь ховор, томчуулд үнэн гэх юм нь ховор. Номин гэхэд компьютер нотебүүк нтрээ жинхэнэ япон чанар л гдг урдаас орж ирдэг нь баригдаад 10 гаран гаалийн байцаагч зэрэг хоригдсоншдээ. Бүгд хуурамч худалч мөнгөний төлөө бохир аргаар бизнес хийдэг

  • иргэн (May 18, 2017 6:10:20 pm )

    мэргэжлийн хяналтаар шалгуулах хэрэгтэй

  • tes.zairan (May 18, 2017 7:19:16 pm )

    MCS mongold baigaa uildberee uzuulehgui bol omno olson ashigaa ideed hahaj uh.

  • ХАНБОГД (May 18, 2017 8:00:57 pm )

    Сэнгүр уухлаар амархан согтолт өгч аймаар шартдаг.

  • Anonymous (May 18, 2017 8:05:35 pm )

    . Er ni shar airag geed baigaa pibo bol ter chigeeree dutuu bolobsrogdson khor. Arkhinaas ilvv khortoi. Yalanguya khodood, tsusund mash muu. . Manaid delkhiin khemjeenii pivo vildberlekh tvvkhii ed ch baikhgvi. Niitlel vnen bol MCS gedeg kompani ikh nvgel khiij baiga yum baina daa . Shalgaj vzeed khaamaar yum bish vv

  • bi (May 18, 2017 8:06:18 pm )

    . Er ni shar airag geed baigaa pibo bol ter chigeeree dutuu bolobsrogdson khor. Arkhinaas ilvv khortoi. Yalanguya khodood, tsusund mash muu. . Manaid delkhiin khemjeenii pivo vildberlekh tvvkhii ed ch baikhgvi. Niitlel vnen bol MCS gedeg kompani ikh nvgel khiij baiga yum baina daa . Shalgaj vzeed khaamaar yum bish vv

  • gg (May 18, 2017 8:53:49 pm )

    apu-n pivo l uuhaas novsh yum aa nuguu hereglegchdiin erh hamgalah yasan be? Magnaigaas hoish untarche

  • sengur (May 18, 2017 10:47:29 pm )

    ee ene hujaa pizda nariin horiig uugaal bgn bn da.

  • Anonymous (May 19, 2017 8:09:07 am )

    savan deer n bottled in russia geed baidag shdeee. uuhdaa hardaggui yumuu

  • архичин (May 19, 2017 2:40:13 pm )

    Тайгэр бас л муухай шартуулна шүү Сэнгүр уудаггүй болохоор мэдэх юм алга Пиво цэвэр буудайгаар хийгээд байдаг баян компани монголд байхгүй шүү Пиво исгэгч гэж балай юм гараад олон жил болж байгаа шүү дээ Яахав бага хэмжээгээр хийдэг л байх Яг л сар савандаа байхад гашилдаггүй сүү гэдэг шиг Хямдхан юм хямдхан л байдаг Монгол улсад архи пивоны сав баглаа боодол дэлхийн жишгээс давсан байдаг гэж сонсож байсан Энэ бол яах аргагүй монгол төрийн буруу гаалийн онцгой татварыг тоохгүй оруулж ирнэ гэдэг маш хямд эсвэл үнэгүй өөр нэг барааны бонус маягаар авсан байх

  • Zochin (May 19, 2017 3:49:09 pm )

    MCS aimaar NO toi company shde! Tednii erhelj bui ajliin bugdiin ard hujaa baidag. Manaihan l itgej tenegteed baidag uu gehees bish ene shar airgiig bol bidnii nuhud haanaas eh uusverteig ni meddeg bolsnoosoo hoish amsahaa bolison shde, aimaar muuhai. Cola nii tuuhii ed ch gesen No toi. Pepsi hamaagui deer baidag, Ta nar haritsuulaad uzeerei. Odjargal gej Mongold yostoi ustei hun shig baigaam daa. Sky resortiin ard ch hujaa baigaa, Bogd uuliig dagasan Hurhreegiin amiig ter chigeer ni avilgadaad avchihsan, ene mash SEJIG buhii company baigaam daa. Manaid amidardag gadniihan edniihiig tun taaldaggui.

  • Zochin (May 19, 2017 3:56:49 pm )

    Yer ni MCS Mongold heregteii yu hiiv ee? Hotiin Tuviin 2 gazriig hujaa nart ugch tednii barilgiig bariulsan. Arhi, pivo, Cola g.mor Hornii uildvertei. Hahuulid bolon Mungutei naizuuddaa zoriulj Zaisan d Burhanii hushuu orchim bosgoson heden barilga, Borchuudad zoriulsan chinar muutai Viva city, mongol huuhduudiig mongoldoo eelgui bolgodog Orchlon surguuli, za tegeed Mongoliin maani hursun doorhi nuursiig ran zuuj baina daa. Uur yu baina??? ITzone, Univision geed chanar, uilchilgee muutai heden gazar bas baigaa. Uur yu bainaa????

  • Иргэн (May 19, 2017 6:06:41 pm )

    Энэ монголын төрийн эрх баригчдыг бүгдийг базсан маш том грүпп шүү дээ Эдний ТӨРД БУЙ хамгийн том төлөөл бол ХӨВСГӨЛӨӨС ГАРСАН ЭНХАМГАЛАН гишүүн МАН-ын хандивийн хамгийн том төлөөлөл СЭРЦГЭЭ АРД ТҮМЭН МИНЬ

  • Anonymous (May 19, 2017 6:08:26 pm )

    hogiin psdkuud ve,MCS iig torgoh,shiitgeh Mergejliin hyanalt,Shudarga orsoldoon hereglegchiin gazar duugaraachee.Ene olon jiliin hohirloo nehemjiley ee humuusee.China,Oros beer uuh gej mongo tolson bolj taarlaa humuusee

  • эмч (May 19, 2017 9:23:43 pm )

    СЭНГҮ УУХАА БОЛИВ

  • Irgen (May 19, 2017 11:42:05 pm )

    MCS iig hen ch shalgahgui ee. Deer hunii helsneer MANAN-g avilgalaar atgasan company. Bur ard ni Hyataduud baigaa.

  • Пурэв (May 20, 2017 8:03:33 am )

    мангаруудаа 2 зам байгаа. 1. Архи пиво уухаа болих 2. Хуцалгуй хороо гудрах

  • zochin (May 20, 2017 9:55:33 am )

    Yasan aimaar yum be naad horoo uildwerleh ee boliochee manaid gants APU kampani bhad boloo biz dee

  • zochin (May 20, 2017 7:18:06 pm )

    Khaana ch uildverlesen ni er ni khend khamaatai um be. Kheden 1000 nertei adilkhan isgesen usnuud er ni uygaaraa yalgaatai baikh gej. Zugeer l shar usaa zarj chadakhgui amisgaanuud kheregtei khereggui um bichih um.

  • Го (May 20, 2017 7:18:22 pm )

    Мөнгө олж л байвал Монголчуудын эрх ашиг хамаагүй гэж үздэг МСS ийн тендерийн луйварчин Оджаргал үхэж далд орог

  • Anonymous (May 21, 2017 3:49:40 pm )

    сурталчилгаандаа анхаарч, мөнгө хаяж суваг болгоноор гарч байвал хортой, хуурамч, татгалзах ёстойг л харуулаад байна, эрүүл сонголт, зөв хэрэглээг өөрсдөө л бий болгох, архи пиво хортой дээрээ хуурамч, хулхи болохоор тэнэг хүмүүст л зориулж байна гэсэн үг

  • Anonymous (May 21, 2017 3:50:27 pm )

    оджаргал түм бум наслах болтугай

  • зочин (May 23, 2017 10:33:58 am )

    Өнөөгийн Монголчууд Пиво Орос ч бай Хятад ч бай амаа олохгүй зусалж байгаа нь үнэн
    Үндэнсний үйлдвэрлэгч нэртэй Пивоны ченжүүд 1-жилд 1 тэрбум литр шар ус нэрдэг шүү дээ Тэр шар усыг нэрхэд нээх мөнгө зарлагадах шаардлаггүй харин лааз савалгаандаа л нэрснээсээ илүү зарлага гаргадаг байх Тэгэхээр энэ Пивоны ченжүүд асар их орлого зүгээр сууж байгаад орж ирэх мэдээж шүү дээ ,Монголчуудын 12-55 насны хүмүүс тэр шар усын гударч байна. Хүн амын 80 хувь нь ууж байна гэсэн үг Тэр реклам дээр 12-40 насны ид ажиллах насны залуус ёстой нэг Умард Солонгосын агуу их удирдагчын харсан мэт баярлаж зовхижиж арай л уйлах нь халаггүй шүлсээ савьруулан омогшиж байх юм ,Харамсалтай нь Агуу их удирдагч биш харин тэр Шар усаа хараад л шүүрс алдах нь тэр үнэхээр гайхалтай Монголын ирээдүй авч явах Залуус маань үнэн нүүр йарай дөр төрхөө харуулж байгаа нь тэр

  • зочин (May 23, 2017 11:00:28 am )

    Энэ бол Монгол улс бий болчихоож байгаа Эмэгнэл гэлтэй Тэр Реклам дээр 21-ээс дээш насны гээд байх харамсалтай нь тийм биш дээ энэ бол эндүүрэл бүр 12-настай хүүхдүүд ууж байна гэж бодохоор магадгүй Пивоны ченжүүд андуураагүй бол бүх насныхан зориулав гээд рекламдаж байх гэж дээ Тэр шар усыг нас бие гүйцсэн хүн тэсдэггүй юм аа гэхэд долоо хоногт / 300- милграмм / уух хэрэгтэй . Тэгвэл нэг нас бие гүйцсэн хүний уух нором стандарт болж байгаа юм . Шар ус ямар хөнөөлтэй болохыг 1 хоног уугаад мэдэрчидэг юм биш харамсалтай нь монголчууд шар усыг нэг уухдаа л хэтрүүлж бараг л уусан газраасаа дөрөд хөлөлөөд ч юм уу дамжлуулж гарах жишээний за тэгээд Хар ус уувал газар дээр нь бараг авсыг нь бэлдэх хэрэгтэй болох биз энэ бол гашуун үнэн дэгэсдүүлээгүй нас бие гүйцсэн хүн хар ус гудраад тэр согтолтийн байдал нь 10- хоног бие оргинизмд нь хадгалагддаг байх жишээний

  • Монголчуудаа хэлэх нь (May 31, 2017 5:20:54 am )

    Гсэнгурийг хятад улсад уйлдвэрлээд оросруу орууж ирээд оросоос монголруу оруулж ирдэг нэг муу хулхи юм хиймэр аяддаг шуу мсэс компни

  • Latashia (May 31, 2017 8:54:23 am )

    Excellent way of describing, and fastidious post to get data regarding
    my presentation topic, which i am going to convey in academy.wholesale ncaa jerseys

antalya rent a car