Нийслэлийн МАН-ын Нийгмийн Ардчилал эмэгтэйчүүдийн холбоо өчигдөр орой хуралдсан байна. Тус хуралдаанаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд Т.Ганди Унгар улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд болохтой холбоотой сайдын эзэнгүйрэх суудлын эзнийг тодруулсан байна. Улстөрийн тавцанд өөрийн байр сууриа дархалсан энэ хатагтайн орыг залгана гэдэг улстөрд хүч өргөн буй эмэгтэйчүүдийн хувьд нэр төрийн хэрэг гэж ойлгож болохоор. Т.Ганди нь таван удаагийн сонгуульд ялалт байгуулж, хоёр удаа Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй өнөөгийн эмэгтэй улстөрчдийн имиджийг тодорхойлж буй нэгэн. Тиймээс ч тус хурлаас УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Д.Оюунхоролыг Т.Гандигийн шийрийг хатааж, албыг залгуулж чадах нэгэн гэж үзжээ. Улс төрд эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээг хуулиар давуу эрх олгоод байхад Т.Ганди сайд Элчин сайд болохоор зорьж байгаад элдэв таамаг тавьж буй. Үүнийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар тайлбарлахдаа “Хувь хүний хүндэтгэх шалтгааны талаар би юм хэлмээргүй байна. Ер нь Монгол Улсын гадаад харилцааны түүхэнд ийм тохиолдол бий” гэж байсан. Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Т.Ганди сайдыг Унгарын элчин сайд болно гэхэд нь амжилт хүсээд амь нэгтэй байдгаа илэрхийлж байсан билээ.
Б.Бат

Холбоотой мэдээ
-
Anonymous (February 15, 2012 11:00:18 am )
Ene nvvree tatuulsan avgai said hiij barah uu Huviin surguulruugaa mungiig n zuvchuulaad duusna biz S.Batboldod heleh ch vg alga
-
Anonymous (June 19, 2012 2:39:54 pm )
Та 2тоо амжилт хүсье Монголоо хөгжүүлэх хатан ухаантнууд шүү
2 Comments