antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 17, 2017 5 comments

Хахууль авсан нийгмийн даатгалын байцаагч нарт хорих ял оноожээ

нийтлэсэн Admin

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх танхимд тус дүүргийн Нийгмийн даатгалын байцаагч нарт холбогдох авлига хээл хахуулын хэргийг хоёр хоногийн өмнө хэлэлцжээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн сүлжээний зохицуулагч, төлөвлөгч эдийн засагч, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн Б-д, тэтгэмжийн байцаагч Б нарт шүүхээс хорих ял оноожээ.

Тэд өнгөрсөн онд хуйвалдаж нийгмийн даатгал огт төлж байгаагүй иргэдээс хахууль авч, даатгал төлж байсан мэтээр баримт бүрдүүлэн өгсөн хэрэгт буруутгагдан шалгагдсан юм.

Анхан шатны шүүхээс тэднийг хахууль авсан, бүлэглэн компьютерийн программын мэдээллийг өөрчилсөн гэм буруутайд тооцон 4 жил 1 сар хорих ялаар шийтгэж, түүнийгээ гурван жил тэнсэн харгалзахаар болжээ. Мөн хахууль өгсөн этгээдүүдийг ч хорих ялаар шийтгэж тэнсэн харгалзах ялтай болгожээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • zochin (May 17, 2017 4:57:55 pm )

    Horihgui ym bol tensen gej hudlaa btgi jujig tawi.

  • Anonymous (May 17, 2017 5:11:39 pm )

    Эрдэнийн шавь нар

  • зочин (May 17, 2017 5:29:05 pm )

    Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг

  • Зочинбат (May 17, 2017 5:34:19 pm )

    мөнгий нь төлүүлээч

  • зочин (May 18, 2017 12:16:53 pm )

    Хууль хяналтынхан жижиг жараахайг ёстой нэг намнаж ажил хийсэн болж харгадахаа болчихоо.Оффшорчин Баярцогтод нэг өдрийнч ял өгч чадахгүй байгаа биздээ та нар.Хуулийн өмнө бүгд л тэгш эрхтэй шүү

antalya rent a car