50 жилийн түүхтэй 29 дүгээр сургуульд бугшсан ёсзүйгүй асуудлыг сурагчид нь зориг гарган нийгэмдхүргэлээ. Монголд анх удаа хичээл хаялт зарлан, өөрсдийн асуудлаа олон нийтийн анхаарлын төвдаваачиж чадсан. Сонсголгүй иргэдийн холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал “Би энэ сургуульд сурч байлаа. 50 жил энэ сургуульд бугшсан бузар булай асуудлууд энэ цаг үед тэсэрч байна. Сурагчдынхаа зоригийгүнэлж байна. Тэднээр бахархаж өрөвдөж суулаа. Энэ асуудлуудыг гаргаж чадаагүй л болохоос өмнө ньманай сургуульд байсан зүйл” хэмээж байв. Гэхдээ 29 дүгээр сургуулийн сурагчдын зориглон хийсэнтэмцэл хэр үр дүнтэй зүйл байв. Тэдний иргэний зориг өнөөдөр хаана хүрч, хүүхдүүд хүссэн үр дүндээхүрч чадсан уу. Энэ эргэлзээтэй л асуудал. Тэд мэдэх, суралцах эрхийн төлөө тэмцсэнийхээ дүндбайцаалт өгөх хэмжээнд хүртлээ дарамтлуулсан, одоо ч хичээл хаялт зохион байгуулсан, оролцсон, мэдээлэл өгсөн хүүхдүүдийг хонхны баярт нь оролцуулахгүй гэх зэргээр дарамталж байгааг эх сурвалжуудхэлж байна. Тэгэхээр тэдний “тэмцэл” төдийлөн үр дүнд хүрсэнгүй гэж харагдаад байна. Нийгэмд нэгхэсэгтээ шуугиан болоод л намжиж байна. Өнгөрсөн хугацаанд 29 дүгээр сургуулийн хүүхдүүдийн тэмцэлхэрхэн өрнөснийг тоймлоё.
Гуравдугаар сарын 27. Сурагчид өглөөний 08:30 цагаас эхлэн багш нар, сургуулийн захиргаандааэсэргүүцэл илэрхийлэн хичээл хаялт зарлалаа. Тэд бусдын адил чанартай боловсрол эзэмших, дохионыхэлийг чадварлаг эзэмшсэн багш нараар заалгах хүсэлтээ сургуулийнхаа захиргаандаа удаа дарааилэрхийлжээ. Гэсэн ч тэдний хүсэлтийг хүлээж аваагүй тул хичээлээ хаяхаар шийдсэн нь энэ юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийн 12.1-д сонсголгүй иргэдийн эх хэл нь дохионы хэл мөн гэжзаажээ. Мөн сонсголгүй хүүхэд ямар нэг ялгаварлан гадуурхалгүйгээр, эх хэлээрээ боловсрол олж авахбүрэн эрхтэй гээд Боловсролын хуульд тусгасан байдаг. Тэд энэ л эрхийнхээ төлөө тэмцэж эхэлсэнбайдаг.
Гуравдугаар сарын 29. Тус сургуулийн захирал асан Б.Батсайхан мэдэгдэл хийв. Тэрээр “Багш нарынчадварын хувьд бүгд л их, дээд сургууль төгссөн. Тусгай сургуульд ажиллуулахын тулд давхар давтансургалтад суулгадаг. Багш нарын чадвар харилцан адилгүй байх нь зөв. Гэхдээ мэргэжлийн дохионыхэлний орчуулагч шиг байх шаардлагагүй. Ямар ч байсан хүүхдүүдтэй ярилцаж, хичээлээ ойлгуулахчадвартай л байх ёстой. Тэр шаардлагыг бид тавьдаг” гэсэн байдаг.
Дөрөвдүгээр сарын 5. 29 дүгээр дунд сургуулийн хашаанд барилга барихаар хашаа татаж, барилгын ажилэхлүүлсэн нь эсэргүүцэлтэй тулгарсан. Хэрэв хүүхдүүд жагсаал зохион байгуулаагүй, олон нийтийнанхаарлыг өөрсдийн зүгт хандуулаагүй бол тэд газраа булаалгах байсныг үгүйсгэхгүй. Сонсголынбэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургууль, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургууль, Хөгжлийнбэрхшээлтэй хүүхдийн 186 дугаар цэцэрлэг болон хоёр сургуулийн дотуур байр байрладаг 756 ам.метргазрын гэрчилгээ 29 дүгээр сургуулийн нэр дээр байдаг. Гэвч Сүхбаатар дүүргийн Нийгмийн хамгааллынтөвийг энд барих зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2015 оны захирамжаар шийдвэрлэжээ. Хүүхдүүдийн эсэргүүцлээс шалтгаалан Хотын дарга С.Батболд газрын зөвшөөрлийг тухайн өдөрт ньбагтаан цуцалсан байдаг.
Дөрөвдүгээр сарын 25. Тэдний тэмцлийн хамгийн хүнд хэсэг гэж хэлж болно. 29 дүгээр сургуульд өрнөжбуй ёсзүйгүй асуудлыг “Чимээгүй хашгираан” нэвтрүүлэг хөндөж олон нийтэд хүргэлээ. Нэвтрүүлгийн үеэресөн сурагчаас ярилцлага авахад тэдний гурав нь бэлгийн дарамтад орж байснаа ярьсан. Энэ мэдээлэлолон нийтийг цочролд оруулсан. Нэвтрүүлгийн дараа тус сургуулийн захирал асан Б.Батсайхан “Хүүхдүүдбэлэг өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгодог” гэж хэлээд сууж байсан нь төр засгаас энэ сургуульд нэнтэргүүнд анхаарах хэрэгтэй гэдгийг нотолж байв.
Дөрөвдүгээр сарын 26. Тусгай сургуулийн асуудалтай холбогдох Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, тус сургуулийн захирал Н.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүний хөдөлмөрийн гэрээг зөрчсөнхэмээн үзсэн юм. Сургуулийн захирал зүгээр дуугуй явахыг хүссэнгүй. Ажлаас үндэслэлгүй халагдсанхэмээн жагсаал зохион байгуулаад амжив.
Дөрөвдүгээр сарын 27. Тус сургуулийн захирлаар Н.Сарантуяаг томиллоо. Тэрээр 29 дүгээр сургуульддохионы хэлний багшаар ажилладаг байв.
Тавдугаар сарын 12. БСШУС-ын сайдын Тусгай сургууль, цэцэрлэгийн талаар тушаал гаргав. Үүнд 29 дүгээр тусгай сургуульд бэлтгэл бүлэг хичээллүүлэх асуудлыг судалж, зургадугаар сард багтаажшийдвэрлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгийн зардлыг сургуулийн төсөвт 2018 оноос эхлэнтусгаж, хууль, тогтоомжид нийцүүлэн өөрсдөө худалдан авах боломжийг бүрдүүлэх зэрэг тодорхойасуудлыг тусгасан байна.
Өнгөрсөн сар гаруйн хугацаанд тэдний тэмцэл ийн өрнөсөн байдаг. Сургуулийн захирлаа унагаж, боловсролын салбарыг ч нэлээд өндөлзүүлээд авсан. Хэвлэл мэдээллийнхэн ч тэдний “хашгираан”-ндтомоохон байр суурь эзэллээ. Гэвч хүүхдүүдийн чин хүсэл биелэсэн болов уу. Дарамтгүй, ялгаварлангадуурхалтгүй байж мэдэх, сурах эрхээ тэд хамгаалж авч үлдэж чадсан эсэх нь эргэлзээтэйгээр энэдуулиан намжиж байх шиг. Хамгийн сүүлд буюу энэ сарын 10-нд Сонсголгүй иргэдийн холбооноосмэдээлэл хийхдээ 29 дүгээр сургуулийн хичээл хаялт хийсэн, хэвлэл мэдээлэлд хандсан хүүхдүүдийгхонхны баярт нь оролцуулахгүй гэсэн талаар хэлж байв. Тэгэхээр тэдний тэмцэл үр дүнд хүрсэнгүй, тэндочих дарамт шахалт үргэлжилсээр байгааг дуулгая.
Зууны мэдээ
Т.Батсайхан
Холбоотой мэдээ
Comments are closed.