Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Н.Энхбаяр МАХН-аасаа нэр дэвшихээр СЕХ-д материалаа хүргүүлсэн ч түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан билээ.
Учир нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 3-ны өдрийн 411 дүгээр захирамжаар Н.Энхбаярын хугацаанаас нь өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, ялтайд тооцогдох хугацаа нь 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр дуусахаар байгааг тэмдэглэсэн байна. Хуульд зааснаар “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэгч нь ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх” гэсэн шаардлагыг хангасан байхаар хуульчилсан нь түүнийг нэрээ дэвшүүлэх боломжгүйд хүргэсэн юм.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй гэх заалтад мөн л шаардлага хангаагүй байна.
Н.Энхбаяр энэхүү шийдвэрүүдийг эсэргүүцэн удаа дараа жагсаал, цуглаан, зарлаад байгаа бөгөөд үүнийг “МАН”-ын өөрийг нь унагах гэсэн санаатай үйлдэл хэмээн олон нийтэд ойлгуулахаар шийдсэн бололтой.
Гэтэл АН-ыг засаг барьж байх үед буюу 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Н.Энхбаяр мөн л нэр дэвшинэ хэмээсэн ч шүүхээс ялын хугацаа дуусаагүй гэдэг шийдвэр гарч, мултарч байсан ч цамнаж, цуглаж, жагсалгүйгээр нам гүмхэн эхнэр О.Цолмонгоо дэвшүүлснээр өндөрлөж байлаа.
Түүх сөхвөл, тухайн үед буюу 2016 оны 5 дугаар сарын 31-нд Сонгуулийн Ерөнхий хороо Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл, Технологийн төвөөс 105 тоотоор Н.Энхбаярыг ял шийтгэлтэй эсэх дээр лавлагаа хүссэн байдаг. Үүний хариуд 1055 тоот лавлагаагаар “… Тус санд шилжүүлсэн иргэн Н.Энхбаярт ял шийтгэсэн тухай шүүхийн тогтоол, магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол, шүүхийн мэдэгдэх хуудсыг үндэслэвэл … Иймд Н.Энхбаярын ялгүй болох хугацаа дуусаагүй байна” гэсэн хариу өгч байж. Тиймээс СЕХ 75 тоот тогтоолоо 2016 оны 5 дугаар сарын 31-нд гаргаж, Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзаж байжээ.
Тухайн үед ч өнөөдөр ч СЕХ-ны даргаар АН-ын угшилтай Ч.Содномцэрэн ажиллаж байгаа бөгөөд Н.Энхбаяр АН-ын засаглал руу муухай ч харалгүй бууж өгч байлаа. Үүнээс харахад Н.Энхбаяр МАН-ын нэр хүндийг унагаж байвал “хүн”-ээр туг тахих, хөгшид хүүхдүүдээр бамбай хийж, шуугиулах нь юу ч биш болж. Түүнчлэн ард түмнийг төөрөгдүүлж, АН-тай нөхцөөд буйгаа ч нуухаа байсан нь нэгэнт ил болов. Тиймдээ ч мөнгөөр болон сохроор дагадаг бишрэгчдээ турхирсаар байгаа нь МУ-ын төлөө гэхээсээ илүү өөрийн шунал тачаалаар улс төрийн хонжоо гаргах атгаг санаагаа хэрэгжүүлэх оролдлого гэх хардлагыг төрүүлэх болов.
Ж.Сондор
Холбоотой мэдээ
-
ard (May 16, 2017 5:57:13 pm )
manantaad l baigaan shinj de ar tal bolson bol xaxaxa
-
иргэн (May 16, 2017 6:36:36 pm )
энэ энхбаяр гэдэг хүн одоо тэнэгэрчихсэн юмуу хаашаа юм, улаан цайм л улайрчих юмаа,
-
Anonymous (May 16, 2017 9:14:10 pm )
Энхболд гарвал монголыг хятадад бэлгэллээл гэсэн үг
-
АА яя (May 16, 2017 9:58:57 pm )
Монголоо гэсэн хүнийг муулдаг тамын тогооны шуламнууд цаашаа бүү хүн муу хэл
-
Zochin (May 16, 2017 11:12:40 pm )
Enhbold l garna daa
-
иргэн (May 17, 2017 4:11:10 am )
Ингээд нар нүүрээ бараад явснаас олноороо хайрлуулжхүндлүүлээд л ябж байвал дэаргүй юу
-
Anonymous (May 17, 2017 8:35:29 am )
Энхболд гарах бхөө баттулга ерөнхийлөгчид арай л тэнцэхгүй. Хүний гадаад төрх, дуу хоолой, боловсрол, улс төрийн мэдлэг бүгд нөлөөлнө. Баттулга ядаж гэр бүл тогтворгүй олон авгайн ил далд олон хүүхэд, бас олон охидтой явалдаж бсан гээд муу нь дийлсэн нөхөр. Тэгэхээр одоо энхболдоос өөр сонгох хүн алга
-
Anonymous (May 17, 2017 8:39:05 am )
Ер нь эр хүнийг харахдаа ялангуяа 55с дээш насныхныг хараад анхны эхнэртэйгээ бнуу гэдгийг нь л харчих хэрэгтэй. Бж байвал тэр хүн тогтвор суурьшилтай өөрийгөө засцан гэрээ засцан төрөө засахад бэлээн л гэж үзэх юм. АН ыхан бол ихэнх нь салсан 2, 3 дах авгайтайгаа бдаг. Баттулга манай нэг найзтай олон жил явалдаад сингапцр америк нтрт сургаад явалдсан хүүхнүүд охидуудаа хаядаггүй үргэлж тусалж бдаг хаялагатай эр бнлээ бас
-
Judag (May 17, 2017 9:32:46 am )
Man l garahgui baival hen ni yutai nuhtsunu hamaa alga todruulj helbel m enhbold garahgui baival tengeriin umdag ene hun garval mongoliin tusgaar togtnold ayul nuurlene mash ayultai shu busad ni hamaa alga
-
....Ajil (May 17, 2017 10:33:33 pm )
oilgoj bn aaa
-
-
зочин (May 17, 2017 11:55:48 am )
ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ Н ЭХБАЯРЫГ ЗУУН ХУВЬ ДЭМЖИЖ БАЙНА ТА НАР ШИГ Л ХУЛГААЧ ОФФШОРТОН ХАУС БАЯР Л БИШ ГЭДЭГИЙГ ХАТУУ САНУУЛЬЯ ЛАЛАРУУДАД
-
ЕРӨНХИЙЛӨГЧ (May 17, 2017 12:13:01 pm )
ЭНХБАЯР ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШСЭН БОЛ НӨГӨӨ ХОЕРОО ИЛТ ДАВУУГААР ЯЛАХ БАЙЛАА ХАРИН ОДОО ЭНХБАЯРЫН ОРОНД ГАНБААТАРЫГ ГАРГАСАН НЬ БАС НӨГӨӨ ХОЕРЫГ МУУРУУЛАХ БАЙХ ДАА ЦАГДААГААС БАТТУЛГЫГ ХУЛГАЙЧ БОЛОХЫГ НЬ БҮХ ДЭЛХИЙ ДАЯР ЗАРЛААД ГАР ХОЛ БОЛОГЧИЙГ НЬ ДЭЛХИЙ ДАЯАР ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙХАД АРДЧИЛСАН НАМААС ИЙМ ХҮН ГАРГАЖ БАЙДАГ АРДЧИЛСАН НАМ ӨӨРӨӨ БҮҮР ДАМПУУРЧ ДУУСЧЭЭ ЭНХБОЛДОД МОНГОЛЧУУД ИХ Л ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ БАЙНА ДАА ЭНЭ УДАА ЭНХБОЛДЫГ ДЭМЖИХЭЭС ӨӨР СОНГОЛТ БАЙХГҮЙ
-
Anonymous (May 17, 2017 12:16:02 pm )
С.ГАНБААТАР ГЭДЭГ ХҮН МАХН ГИШҮҮН МӨНҮҮ????? ЯАГААД С.ГАНБААТАРЫГ МАХН-ААС ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛСЭН ВЭ???? С.ГАНБААТАР ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСӨӨГҮЙ ГЭДЭГ НЬ ҮНЭН ҮҮ???? МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, ИХ ХУРЛЫН ДАРГА, ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БАЙСАН Н.ЭНХБАРЫГ ЯАГААД МЭДЛЭГ ЧАДВАР ХҮРЭХ ЭСЭХИЙГ ШҮҮХЭЭР ТОГТООЛГОЖ БАЙСАН ЮМ ВЭ ?????ЯАГААД МЭДЛЭГ ЧАДВАР НЬ ХҮРЭХГҮЙ ГЭЖ ШҮҮХ ТОГТООЖ БАЙСАН ВЭ???? ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСӨӨГҮЙ С.ГАНБААТАР БОЛОН Х.БАТТУЛГА НАРЫГ МЭДЛЭГ ЧАДВАР ХҮРЭХ ЭСЭХИЙГ ШҮҮХЭЭР ТОГТООЛГОСОН ????? ТОГТООЛГОООГҮЙ БОЛ ХЭНИЙГ НЬ МЭДЛЭГ ЧАДВАР ХҮРЭХ ЭСЭХИЙГ ШҮҮХЭЭР ТОГТООЛГОДОГ, ХЭНИЙГ БОЛХООР МЭДЛЭГ ЧАДВАР ХҮРЭХ СЭХИЙГ ШҮҮХЭЭР ТОГТООЛГОЛГҮЙ СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО БҮРТГЭН АВДАГ ЮМ ВЭ ЭНДННС ХАРХАД ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСӨӨГҮЙ С.ГАНБААТАРЫГ МАХН НЭР ДЭВШҮҮЛЖ АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШҮҮЛСЭН БАТТУЛГЫГ ДАВХАР ХАМААД УНАГАЖ БАЙГАА ЮМ БИШ ГЭЖ ҮҮ СОНГУУЛИЙН ХОРОО ИРГЭДИЙН СОНГОХ СОНГОГДОХ ЭРХЭНД ХАЛДАЖ ИРГЭДИЙГ СОНГОХ ХҮНИЙГ ЭРХИЙГ ХЯЗГАЛАЖ БАЙСАН НЬ ХАРАГДАЖ БАЙНА АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮН БАЙСАН СОНГУУЛИЙН ХОРООН ДАРГА, СОНГУУЛИЙНИ ЕРӨНХИЙ ХОРООНЫ ГИШҮҮД ЧИНЬ АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШСЭН БОЛ ЯМАР СУРГУУЛЬ ТӨГССӨН ХАМААГҮЙ НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭЖ БАЙГАА ЯВДАЛ НЬ АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛ ҮҮСЧИХСЭН ЮМ БИШҮҮ??????
-
ШҮҮХ (May 17, 2017 12:22:03 pm )
МОНГОЛД ШҮҮХ ЗӨВХӨН НЭГ ТАЛД ҮЙЛЧИЛДЭГ БОЛОХЫН ХАМГИЙН ТОД ЖИШЭЭ ЭНХБАЯР БАТТУЛГА ХОЕР ДЭЭР ХАРЖ БОЛОХООР БАЙНА ДАА
-
БАТ (May 17, 2017 12:49:14 pm )
Н.ЭНХБАЯРЫГ ард түмэн илүүтэй дэмжинэ. ЗӨВ ш дээ. Тэгж л тэмцэхээс өөр яахав. Шийртэйхэн эр хүн гэж энэ хүнийг л хэлэх байх даа.
-
иргэн х (May 17, 2017 3:35:40 pm )
ирээдүйд зарц болж боолын боол босгоны шороо болмооргүй байгаа бол л энэ Женко гэх хүнийг сонгох хэрэггүй олон эхнэр сольж улс орон ард иргэдээ луйвардаж ирсэн хүн. хаана байна тэр төмөр зам мартаж болохгүй 17н контейнер спирт бүү март иргэдээ..
16 Comments