“Лакшири Хаус” гэх компанийн эзэд болох О.Эрдэнэжаргал, Ж. Хишигбадрах нар олон иргэдийн эрх ашиг, амь насаар тоглож байна гэх мэдээллийг хохирсон иргэдийн төлөөлөл хэвлэлийнхэнд өгөөд байгаа юм. “Тансаг зэрэглэлийн орон сууц санал болгож байна” гэсэн зар сурталчилгааг 2013 оноос эхлэн явуулсан “Лакшири Хаус” гэх компанид залилуулсан иргэдийн тоо 60 болсон аж.
Барилгынхаа метр квадратыг 1.7 сая төгрөгөөр тооцож иргэдээс урьдчилгаа 10 хувийг авсан ч, өнөөдөр захиалга өгсөн иргэдийн хувьд мөнгөө эргүүлж авч чадахгүй байдалтай байгаа юм байна. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын тогтоосноор хохирлын хэмжээ есөн тэрбум төгрөг болсон аж.
Уг нь хохирогчид уг асуудлаар 2015 оны гуравдугаар сараас эхлэн СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж эхэлсэн боловч тус компани үйл ажиллагаагаа хэвийн явуулж дахин захиалга авах аргаар хохирогчдын тоог нэмэгдүүлсээр өдийг хүрчээ. Тэрчлэн СБД-ийн Прокурорын газраас уг хэргийг энэ оны гуравдугаар сарын 24-ны өдрийн 326 тоот тогтоолоор иргэний хэрэг хэмээн хэрэгсэхгүй болгосон юм байна.
Байрны урьдчилгаа мөнгөө өгөөд хохирсон иргэд Нийслэлийн Прокурорын газарт хандсан юм байна. Өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд зарим хохирогч нарын нэхэмжилд иргэний хэргийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарч, Нийслэлийн ШШГА ажиллагаа удааширлтай явагдснаас болж төлбөр төлүүлэх үйл ажиллагаанд битүүмжлэгдсэн эд хөрөнгө бусдад шилжиж төлбөр төлөх боломжгүй болжээ. Үүнд эрүүгийн хэргийн 258.2 дахь хэсэгт заагдсан “ Шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатай зайлсхийсэн” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэгдсэн боловч мөн л СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хэрэгсэхгүй болгох саналтайгаар дүүргийн прокурорын газарт хүрүүлсэнд гомдолтой байгааг хохирогчид нь хэвлэлийн хурлын үеэр хэлж байлаа.
Өмгөөлөгч Г.Батбаярын хэлснээр орон гэргүй болсон нэг хүн амиа хорлож, нэг хүний биеийн байдал муудаж эмнэлэгт хүргэгдсэн гэж байлаа. “Лакшири Хаус” гэх компаниас болж хохирсон 60 хохирогчийн ард 300 гаруй хүн орон гэргүй болсон гэх мэдээллийг өгсөн юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 16, 2017 2:12:07 pm )
Наад эрдэнэжаргал гэгч чинь аймшгийн авгай шдээ, олон хүнийг залилчаад бгаа нөхөр дөө
-
Anonymous (May 16, 2017 3:35:55 pm )
одоо энэ хүмүүс санхүү болон биё сэтгэлээрээ хохироод л үлдлээ. төртэй бсан бол ийм юм болохгүй дээ.
-
Anonymous (May 16, 2017 6:42:45 pm )
Төр энд ямарч хамаагүй өөрсийнх нь буруу яах гэж мөнгөө өгсөн юм
-
-
zochin (May 16, 2017 4:08:54 pm )
Eruusuu l ingej zalildag bid bas mendbayart zaliluulaad odoo yu ch. uhgui bgaa sh Dee bair l zahialsan
-
Anonymous (May 17, 2017 2:43:00 am )
Төрийн толгойд байгаа хүмүүс чинь бас л луйварчид шүү дээ. Луйварчид нэг нэгнээ хамгаалдаг болохоор хохирсон иргэд юу ч олж долоохгүй.
-
Anonymous (May 17, 2017 10:30:44 am )
Хахууль авчээ хуулийхан МАНАН хэмээх хулгайч нар төрийн бүхийл салбарт гар хөлөө би болгосон тэд хахууль авах хулгай луйвар хийх том хулгайч нарыхаа бөхсийг долоохоос өөр ажил мэдэхгүй хүн дурстэй сүгүүд
-
0000 (May 17, 2017 10:42:53 am )
Төр буруугүй гэж ямар тэнэг донгосоод байнаа Төрөөс зохион байгуулаж төрөөс зээлээр санхүүжүүлэж байгаа ажил шүү дээ Төрийн нэр барьсан төрд үүрэлсэн хулгайч нарын буруу Монгол төр Намын нэр барисан МАНАН хэмээх хулгайч нарын төр болсон Ард иргэдээ Ерөнхийлөгчийн сонгуульд Нэр цэвэр эх оронч хүнээ сонгож МАНАН хэмээх хулгайч нарын бүлэглэлийг хазаарлах Монголын иргэн бүр байгалын баялгаасаа тэгш хувь хүртэх Хулгайч 200 гэр бүлийн хулгайг зогсоох нь бидний өнөөгийн сонголтоос хамаарна гэдгийг ерөнхийлөгчийн сонгуульд ухаарах хэрэгтэй байна
-
лцт (May 17, 2017 12:15:41 pm )
Энэ Шшгалба гэж ёстой юу ч хииж чаддагүи газрыг татан буулгаачээ
8 Comments