antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 15, 2017 30 comments

Хоёр дахь хувилбар “NO” гээд байсан МАХН хуулийн боломжоо эдлэх үү?

нийтлэсэн Admin

Н.Энхбаярыг СЕХ бүртгэхгүй гэдэг нь тодорхой байсан гэхэд болно. Гэвчиг Н.Энхбаяр болон түүний гишүүн дэмжигчид СЕХ тийш эсэргүүцлээ илэрхийлэн тэмцсээр байгаа юм. Түүнийг СЕХ бүртгэхээс татгалзсан үндэслэлүүдийг нь харвал:

-Нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой баримт, бичиг дутуу. Тухайлбал, хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй.

-Ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, ялтайд тооцох хугацаа дуусаагүй. Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжид дурдсанаар түүнийг ялтайд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сарын 2-нд дуусах аж. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлага хангаагүй.

Тодруулбал, Н.Энхбаяр нь 2013 оны 8 дугаар сарын 13-наас 2014 оны 10 дугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй гэж үзэж бүртгэхээс татгалзсан байгаа юм.

Тэгэхээр эдгээр үндэслэлүүдийг харахад Н.Энхбаяр өөрийг нь ялтайд тооцох тухай асуудал дээр л хэлж ярьж тэмцээд байгаагаас бус Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлага энэ тэртэй зөрчилдсөн асуудал энэ тэрээ бол нэг их ярихгүй байгаа юм, эхнээсээ. Ерөнхийдөө бол МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын хувьд СЕХ-ны босгыг давах нь тодорхой бус байсантай зэрэгцээд, МАХН-д хоёр дахь хувилбар бий юу гэдэг асуудал яригдаж байсан. За харин МАХН-ынхан бидэнд Н.Энхбаяраас өөр хувилбар байхгүй, 100 хувь дэмжиж Н.Энхбаярыгаа нэр дэвшүүллээ гэж байсан ч, нөхцөл байдал тэдэнд тулгаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  сонгуулийн тухай  хуулиар бол  МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нөхөн нэр дэвшүүлэх боломжтой гэдгийг хэлэх хэрэгтэй биз. Тус хуулийн 28.1-д намаас нэр дэвшигч нас нөгчсөн, эсхүл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд тухайн нам нь өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх шийдвэрээ Сонгуулийн ерөнхий хороонд санал авах өдрөөс 30 хоногийн өмнө ирүүлж болно хэмээн зааж өгсөн байдаг. Тэгэхээр МАХН хуулийн боломжийг эдлэх үү гэдэг нь удахгүй тодорхой болох биз ээ. За тэгээд С.Ганбаатар уу, Л.Эрдэнэчулуун уу, Ц.Шаравдорж уу гээд нэр дэвшигчийн тухай сэдэв дахин өрнөх нь.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • к (May 15, 2017 1:01:37 pm )

    Амаржаргалыг намдаа элсүүлээд нэр дэвшүүлээч дээ тэгвэл шууд л гарна даа АН ын тэнэгүүд Баттулгыг гарна гэж яаж мөрөөдөж байна аа

    • зочин (May 15, 2017 2:59:30 pm )

      Элбэгдоржийн холын хамаатан.Эбэг дахин сонгоно гсн үг.

    • Anonymous (May 15, 2017 8:37:15 pm )

      Өнгөц битгийн хар л да, тохироо шүү дэ

  • к (May 15, 2017 1:05:24 pm )

    Их хуралд өөрийн аймгаасаа гарч чадаагүй Баттулга яаж гөарах вэ Иймээс Амаржаргалыг намдаа элсүүлээд нэр дэвшүүлвэл шууд л гарна Энхбаяраа Ганбаатар Эрдэнэчулуун Шаравдоржийн хэн нь ч хэрэггүй санал хувааж ч чадахгүй шүү дээ

  • САНАЛ (May 15, 2017 1:16:25 pm )

    ТЭРБИШДАВГА ТЭНЭГ МАХНДАА БСН БОЛ НЭР ДЭВШИЖ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ БАЙСИЙМ ДААН Ч ХОНШООР НЬ ДУТАЖ АЗГҮЙТЛЭЭШ ДЭЭ КК

  • Anonymous (May 15, 2017 1:22:04 pm )

    Р.Амаржаргалыг нэр дэвшүүл шууд гаргана. Гараад Элбэгдоржийг оймсдоно

  • Anonymous (May 15, 2017 1:34:45 pm )

    Ганбаатарыг дэвшүүлээчээ МАХН-ныхан тэгвэл ялна. Та нарын яриад байгаа Шаравдорж Оюунбаатар бол явахгүйэ

  • зочин (May 15, 2017 1:44:46 pm )

    Энхбаяр бол өөрөө л Ерөнхийлөгч болохгүй бол өөрийнхөө хувийн намаас хэнийг ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж боломж олгохгүй л тийм хүн шүү дээ.Өмнө нь эрх мэдэлтэй байхдаа ямар аймшгийн МАНГАС байсныг ард түмэн мартаагүй л байгаа шүү. Гэтэл одоо зүгээр л бурхан болоод тэнгэрээс буугаад ирсэн юм шиг л аашлах юм. Ингэж ард түмний эргүүлж байгаад дахин төрийн толгойд гарч Монголчуудыг дарлах гэж байгаа бол горьдсоны чинь гарз биз ээ.

    • зочин (May 15, 2017 3:05:12 pm )

      Харин тийм ээ.Оросуудтай үзэлцэн бж өр дарсан мангас,Мянгуужингийн гж нэрлэгдэж бсн 1000-ны замыг эхлүүлсэн мангас,хүүхдийн үдийн цай хөтөлбөрийг санаачилсан мангас гээд яваад бвл яваад л бна бх.

  • Монгол охин (May 15, 2017 1:54:58 pm )

    Амаржаргалыг намдаа элсүүлээд нэр дэвшүүлээч дээ тэгвэл шууд л гарна даа АН ын тэнэгүүд Баттулгыг гарна гэж яаж мөрөөдөж байна аа

  • zochin (May 15, 2017 2:14:49 pm )

    Amarjargal bolohgvi xobd hvn shvvdee

  • Anonymous (May 15, 2017 2:27:55 pm )

    Jargalsaihaniig namdaa elsuuleed ner devshuulvel Putin shig hun garch ireh bhdaaa. Jargalsaihan uur namd elsej bhaar MAXH -d elssen bol amar bhgui yu

  • зочин (May 15, 2017 3:32:32 pm )

    Алтанхуягтай тохир. Чигээрээ…..

  • Зочин (May 15, 2017 3:49:36 pm )

    Энхбаяр гарахгүй хараарай

  • Anonymous (May 15, 2017 3:50:59 pm )

    Өөрийн намынхаа ганц гишүүнийг нэр дэвшүүлээч. За тэгээд нарийн ярьвал Жагаа нь дээр дээ

  • зочин (May 15, 2017 4:07:57 pm )

    Нарангэрэл гэдэг хүн дэвшвэл гарах магадлал өндөр дөө

  • Дорж (May 15, 2017 5:05:47 pm )

    Далбагар энхбаяр ингээд улс төрийн хогийн хаягдал болоод уур хорсолдоо тэчьяадаад үхлээ хүлээх болж дээ. Юу тарина түүнийгээ хүртэнэ гэдэг

  • хаа хаа (May 15, 2017 5:28:21 pm )

    Энхбаяр эх орноо ард түмнээ боддог хүн бишээ Чөтгөр олон дүр хувирч чаддаг Хамгийн аймшигтай нь ариун хүний / ЭНХБАЯР/ын дүр юм

  • Далай (May 15, 2017 6:16:34 pm )

    Жаргалсайхан зүгээр шүү.

  • Далай (May 15, 2017 6:17:26 pm )

    Нээрээ Алтанхуяг бас зүгээр

  • зочин (May 15, 2017 9:43:10 pm )

    Н.Энхбаяр бол ногоон гэрлээр 100 хувь гарах байсан гэхдээ болохгүй бол Оунбаатарыгаа өрсөлдүүлээрэй Амаржаргал бол ховдых биз дэ тэхээр хэрэггүй байх

  • зочин (May 15, 2017 9:43:59 pm )

    АН-с бол Алтанхуяг зүгээр бусад нь хэрэггүй

  • зочин (May 15, 2017 9:45:22 pm )

    Н.Энхбаяр бүр бүртгэхгүй бол Оюунбаатар

  • зочин (May 15, 2017 9:45:44 pm )

    ok

    • Anonymous (May 15, 2017 11:13:23 pm )

      erdenechuluun

  • rahmad (May 16, 2017 12:12:08 am )

    Ter sohor Erdehchuluunaar yah yum be teneg

  • Камазын жолооч (May 16, 2017 4:41:09 am )

    Алтанхуягтай тохир. …. өөр боломж хомс байнаа. …

  • Монгол хүн (May 16, 2017 9:34:52 am )

    (May 15, 2017 1:01:37 pm ) энэ үнэн шүү, Амаржаргалыг дэмжиж байна

  • Харуусал (May 16, 2017 9:37:57 am )

    Монгол маань наймааны хөгшин морь болж дээ, бид хойд Солонгосоос дээрдэх юм алга, ганц давуу тал нь төр, засаг л алга.

  • Anonymous (May 16, 2017 4:10:53 pm )

    МАХН гэдэг сайхан нэр хүндийг Н.Энхбаяр ганц гутаалаа даа .Одоо болих хэрэгтэй өөр хүн эхнээсээ дэвшүүлэх хэрэгтэй байсан юм. харин Энхбаяр сэтгэцийн талын эмнэлэг хөөцөлдвөл зүгээр дээ

antalya rent a car