antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 12, 2017 3 comments

ЦЭНХЭР ҮСТ ЦЭРЭЭН, Х.БАТТУЛГА ГУАЙ ЧИНЬ БАС МҮҮН-ЧИН БАЙСАН ЮМ ГЭЖ ҮҮ?

нийтлэсэн Admin

Цэрэнд өнөөдөр (2017.05.12) олон нийтийн сүлжээнийхэн содон асуулт тавьж эхлэв. Асуулт АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгын солонгос эртэй инээд алдан элэгсэгээр мэндчилж буй зургаас урган гарчээ. Гэрэл зургаас аживал энгэрээ ижил өнгийн цэцгэн туузаар чимсэн солонгос эр, хоёр ямар нэгэн чухал арга хэмжээнд уригдсан ижил зиндааны хүмүүс бололтой.

Э.Цэрэн бол “Төгс, олон соёлт ертөнцийг жинхэнэ утгаар нь байгуулах” зорилгоор Монголд сүлжээгээ үүсгэсэн “Даян дэлхийн энх тайвны холбоо” гэгч байгууллагын тэргүүн Мүн Сон Мён гэдэг солонгос өвгөний үүсгэн байгуулсан МҮҮН-ий урсгалыг илчлэгч, тэдний жинхэнэ “эрлэг” гэдгээр олон нийтэд танигдсан. Өөрөө ч ийн хэлж ярьж явдаг хүн.

Харин Х.Баттулгын солонгос эртэй инээд алдан авахуулсан фото зургийн дор Тayar Bayar хэмээх хаягаас Энэ бол “Дэлхийн энх тайвны төлөөх Хөх толбот монгол угсаатны холбоо” гэх байгууллагын тэргүүн буюу Монгол Улсыг хариуцсан мүүнчин Пак Бу Хи мэдэгджээ.

Цэнхэр үстийг МҮҮН-ий асуудлыг сөхөн хөндөх үеэр солонгос өвгөн Мүн Сон Мёнтай хамт зургаа авахуулсан монголын улс төрийн хүрээнийхэн ичихдээ бараг хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөх шахсан. Гэхдээ нөгөө талд нь Цэрэнг “Х.Баттулгын явуулгаар Л.Гантөмөр нарын АН-ын аль гайгүй гэсэн улстөрчийг МҮҮН-чин болголоо” хэмээн хардаж байсан юм.

Үйл явдлууд ар араасаа өрнөж байхад Цэнхэр үст Цэрэн “би Х.Баттулгатай холбоогүй” хэмээн мэдэгдэж байв. Харин Х.Баттулга Цэрэнгийн талаар нэг ч үг дуугараагүй юм. Тиймээс өнөөдрийн зураг олон нийтэд содон байх нь гарцаагүй. Б.Насанбаяр, Л.Гантөмөр болоод бусад хүмүүс МҮҮН-чин байсныг Цэрэн сайн мэдэж байсан.

Тэгвэл өнөөдөр олон нийтийн сүлжээнд ил гарсан мүүнчин Пак Бу Хи-тай элэгсэгээр мэндчилж байгаа Х.Баттулгын зураг ямар учиртай вэ. Үүнийг мэдэх гэсэн хүмүүс Цэнхэр үстээс “Х.Баттулга гуай чинь бас МҮҮН-чин байсан юм гэж үү. Тэр Монголын МҮҮН-чдийн жагсаалтад багтдаг уу. Түүнийг нь та мэддэг байсан уу. МҮҮН-чин гэдгийг нь мэдсээр байж нуусан юм биш биз. Аль эсвэл та үнэхээр Х.Баттулгатай үгсэн бусдыг МҮҮН-чин болгочихсон юм биш биз хэмээн асууж эхэллээ. Энэ бүгдэд Цэнхэр үст ямар хариу өгөхийг олон нийтийн сүлжээнийхэн сонирхон хүлээж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (May 13, 2017 10:10:45 am )

    Ер нь бол баттулга гдг хүн эр хүн талаасаа АН ын бусад баоиар гаруудыг бодвол их дажгүй санагддаг. Одоо ерөнхийлөгчид бол арай тэнцэхгүй бха яаж ч бсан МАН ын хүн нь дээр бх. Улсын тэргүүнийг бас ч гэж дуртай нь чадахгүй л болвуу. Эбэ бол заль хэрэглэж л энхбаярыг унагасан тэрнээс биш санал бол энхбаярт их бсан гдг дээ

  • Anonymous (May 13, 2017 11:22:13 am )

    Хувьдаа л ашиг гаргаж байвал монголчууд монгол улс туунд юу ч биш Баттулга шууд утгаараа хулгайч л хун шуу дээ

  • Anonymous (May 15, 2017 11:30:57 am )

    ЦЭРЭН ТА БИ БОЛ ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ АРД ТҮМЭНД БОЛОХГҮЙ БУРУУ АСУУДЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ ШҮГЭЛИЙГ ЭХЭЛЖ ҮЛЭЭДЭГ ГЭДЭГ ЦЭРЭН ТА ЯАГААД ЭНЭ МЭДЭЭЛЭ ГАРААД 72 ЦАГ БОЛЧИХООД БАЙХАД ШҮГЛЭЭ ҮЛЭЭХГҮЙ ТАГ ЧИГ СУУГААД БАЙГАА ЮМ ЦЭРЭН ТА БАТТУЛГАТАЙ НЭГ НУТАГ УСНЫХ БОЛХООР МҮҮНТЭЙ НИЙЛСЭН ГЭЖ ҮҮ

antalya rent a car