Манай улсад 35.3 тэрбум төгрөгийн өртэй “Саусгоби Сэндс ХХК “Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч оны онцлох байгууллага”-аар шалгарсан нь энэ оны эхээр болсон явдал. МҮХАҮТ-аас Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг өргөмжилдөг “ENTREPRENEUR-2016” ёслолын ажиллагааны үеэр Саусгоби сэндс ХХК-нд энэхүү шагналыг олгосон байдаг. Тус компани байгуулагдсан цагаасаа хойш улс орон нутгийн төсөвт нийт 208 тэрбум гаруй төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн хэмээн онцолжээ. Гэвч тус компанийн тухайд Монгол Улсын хууль журам зөрчсөн асуудалд холбогдож ирсэн байдаг.
Тэгвэл Засгийн газраас зарласан “Ажил олгогч, даатгуулагчдаа дэмжих жил”-ийн хүрээнд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам шилдэг 150 байгууллагыг шалгаруулан, талархал гардуулсны дотор мөн л тус компани багтжээ. Тэрчлэн “Саусгоби сэндс” компани 2018 оноос 10 хувийн шимтгэлийн хөнгөлөлт эдлэхээр болсон гэнэ. Улсад төлөх татвараасаа бултаад байдаг компанийг хөнгөлөлтөд хамруулах шийдвэрийг манай нөхдүүд ийнхүү гаргаж байна.
Өмнөх Засгийн газар сонгуулийн өмнө нэгэн анхаарал татсан шийдвэр гаргасан нь “Саусгоби сэндс” компани 35,3 тэрбум төгрөгийн төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7,5 тэрбум төгрөг төлж, үлдэгдэл 20,3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан барагдуулах санал тавьсныг хүлээн авсан явдал юм. Улмаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг “Эрдэнэс Таван толгой” ХК-д даалгахаар шийдвэрлэсэн байдаг.
Гэтэл хэрэг дээрээ төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компаниас өр нэхээд байж байдаг. Нэр бүхий эдийн засагчид хэлэхдээ “Эрдэнэс Тавантолгой” нь “Саусгоби Сэндс” ХХК-д 5.1 тэрбум төгрөгийн өртэй гэх мэдээллийг өгсөн билээ. Уул нь “Саусгоби Сэндс” ХХК Монгол Улсад 35.3 тэрбум төгрөгийн өртэй гэдэг атал яахаараа ч тэгээд Эрдэнэс Тавантолгой өртэй болчихдог юм. Шалгаж нягтлах л асуудал байгаа юм. Эрдэнэс Тавантолгой компанийн захирал Д.Ариунболд энэ асуудлаар тодорхой зүйл хэлэх ёстой ч, хэлэхгүй байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
irgen (May 12, 2017 3:43:43 pm )
gemt heregten l baina shdee
-
0тгоо (May 12, 2017 8:55:32 pm )
ариун болдыг дарамтлаад бнаа
2 Comments