antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 12, 2017 3 comments

Амиа хорлолтод хүргэдэг “Цэнхэр халим” тоглоом Монголд морилсон уу

нийтлэсэн Admin

Хүн төрлөхтний хамгийн дутагдалтай чанар бол бусдыг даган дуурайх явдал. Сошиал ертөнцөөр явах олон чалленжид хүмүүс өөрийн бодлогогүй нэгдэж есөн бусын юм хийдэг. Энэ нь ч сүүлдээ байдаг л зүйл мэт болсон нь нууц биш.

Ялангуяа Монголд өсвөр насныханы дунд өөрийн гэсэн бодолгүй, төлөвшиж амжаагүй хүүхдүүд маш их байгаа харагддаг. Үүнээсээ болж хүүхдүүд янз бүрийн зүйлд уруу татагдаж, болохгүй зүйлсийг болно гэж итгэн, бусдын чадаж байгаа зүйлийг би ч гэсэн чадна гэсэн бодолтой бусдыг даган дуурайж үүнээсээ болж амь нас, эрүүл мэндээрээ ч гэсэн хохирсоор байна. Монгол Улсын хэмжээнд 450 мянга гаруй өсвөр насны хүүхэд байгаа гэсэн статистик бий.

Түүнчлэн өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал тулгамдсан сэдэв болоод буйг судалгаа харуулж байна. 13-17 насны хүүхдүүдийн 23 хувь нь сүүлийн 12 сард амиа хорлох талаар бодож байсан бол, 9.6 хувь нь сүүлийн 12 сард амиа хорлох оролдлого хийсэн гэх судалгааг мэргэжлийн хүмүүс өгч байгаа. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникт хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн тоо 2010 оноос хойш 2.5 дахин нэмэгджээ.Тодруулбал, мэдрэлийн ядаргаа-неврозоор болон төрх үйлийн эмгэгээр хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн дийлэнхийг 15-18 насныхан эзэлж байгаа юм байна.

Тэгэхээр Монголчууд бидний хувьд ирээдзй болсон өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд ихээхэн анхаарал тавьж, бодьтой арга хэмжээ авч ажиллахгүй бол горьгүй байна. Харамсалтай нь ийм таагүй мэдээлэлтэй зэрэгцэн бас нэг анхаарал татсан зүйл яригдаж буй нь өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйд хүчтэй нөлөөлдөг “Цэнхэр халим” гэх тоглоомыг монгол хүүхдүүд ч тоглоод эхэлсэн гэх мэдээлэл юм.

Судалгаанаас харахад цахим тоглоомонд донтож, хэвтэж эмчлүүлсэн хүүхдийн насны бүтэц нь 11-16 насныхан голчилдог юм билээ. Тэгэхээр энэ насны хүүхдүүд эрсдэл аюул ихтэй “Цэнхэр халим”-д автах вий гэсэн айдас дагуулж байгаа юм. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарлаа улам л сайжруулах хэрэгтэй байна. Хүүхэд тань чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрүүлж байгаад хяналт тавихгүй бол таны хүүхэд хэдийнэ “Цэнхэр халим”-д автсан байх вий.

Тодотгоход, өсвөр насны хүүхдүүдийг амиа хорлоход хүргэдэг “Цэнхэр халим” тоглоом дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа юм. Тоглогчоо амиа хорлоход хүргэх зорилготой “Цэнхэр халим” тоглоомыг тоглосон өсвөр насны хүүхдүүд амиа хорлосон тохиолдол улам нэмэгдэж байгаа тул улс орнууд төр засгийнхаа түвшинд эл асуудлыг авч үзэж байгаа аж. ОХУ-аас үүсэлтэй “Цэнхэр халим” виртуал тоглоом нь олон нийтийн сүлжээнд тархаж, өсвөр үеийнхнийг амиа хорлоход хүргэдэг нь нэгэнтээ тодорхой болсон мэдээлэл юм.

Манай улсын тухайд “Цэнхэр халим” сүлжээ тоглоомоос үүдэн хохирсон тохиолдол хуулийн байгууллагад бүртгэгдээгүй ч, уг тоглоом монголд орж ирсэн гэх мэдээлэл бол гараад байгаа. Түүнчлэн Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Цэнхэр халим”-тай холбоотой асуудалд анхаарал хандуулсан гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар цагдаагийн байгууллагаас толруулахад “Цэнхэр халим нэртэй сошиал тоглоом бий болж манай улсаас хийх хандалт нэмэгдэж байна. Энэ тоглоомыг судалж үзэхэд тухайн бүлгэмд элссэн гишүүддээ өдөр бүр зааварчилгаа өгдөг. Зааварчилгаа нь тухайн хүний бие махбодь, сэтгэл санаанд ноцтой хохирол учруулах даалгаврууд юм. Даалгавар хүндэрсээр хамгийн сүүлийн өдөр тухайн хүнийг амиа хорлоход хүргэдэг.

Өнөөдрийн байдлаар энэ тоглоомтой холбоотой гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдол бүртгэгдээгүй. Гэхдээ эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид өсвөр насны хүүхдүүдийн интернэт орчин дахь хэрэглээнд хяналт тавьж, өөрийн биед гэмтэл учруулах, амиа хорлохыг завдах үйлдлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй” гэсэн юм. Хойд хөршид “Цэнхэр халим”-наас болж 130 хүүхэд амиа хорложээ Хэдийгээр Орос улс статистик тоогоор амиа хорлолтоорооо дэлхийд хоёрт бичигддэг гэдэг ч энэхүү аппликешнээс болж 130 хүн амиа хорлосон мэдээлэл байна. Яг нэг жилийн өмнө, 2016 оны 5 сарын 16-нд нэгэн мэдээлэл сонин хэвлэлүүдээр гарсан байдаг.

Оросын хамгийн алдартай сошиал ертөнц болох VKontakte (VK гэдгээр нь хүмүүс сайн мэднэ) -д өсвөр насныханы амиа холрох “Үхлийн групп”-үүд байдаг гэж Novay Gazeta мэдээллэсэн. Жишээ татах юм бол, ээжийгээ хайж байгаа гэх 12 настай охин энэхүү онлайн групп-д нэгдсэн байгаа юм. Тэд өөрсдийн амьдралын гунигтай, зовлонтой, гомдож явдаг бүх мэдээлэлээ тэрхүү групп-д бичдэг. Харин нөгөөдүүл нь түүнийг амиа хоролохыг ятгаж эцэст нь охин амиа егүүтгэж нас барсан байдаг. Албан ёсны мэдээлэлээс үзвэл Орос улсад 2015 оны 11 сараас 2016 оны 4 сар хүртэл нийтдээ 130 гаруй гомдол мэдээлэл эцэг эхчүүдээс цагдаад ирсэн байдаг.

Онлайн сошиал ертөнцийн энэхүү үхлийн группүүдээс болж тэдний хүүхдүүд нас барсан гэсэн мэдээлэл байдаг. Энэхүү хэрэгтэй холбоотой маш олон хавтаст хэрэг үүссэн ба эдгээр группууд нь ихэвчлэн “Silent House”, “Sea of Whales”, эсвэл mysterious “#f57” гэх зэрэг дандаа гунигтай дуунуудын нэрнээс иш татсан нэртэй байх нь олон ажээ. Novaya Gazeta-н мэдээлэлээр VKontakte сайтын группүүдээс болж 1,500 хүүхэд нас барсан гэсэн тоо баримт бий. Тэдгээрийн үхэл нь өөр өөр газар байх боловч үхсэн арга зам нь яг ижилхэн байжээ.

Та өсвөр насны хүүхэдтэй юу? Ихэнх өсвөр насны хүүхдүүд гэртээ ч тэр сургууль дээрээ ч тэр сошиал ертөнцөөр байнга зочилдог. Тэднийг ингэж суухыг хараад эцэг эхчүүд загинахаасаа өмнө сайн бодох хэрэгтэй байдаг. Учир нь танай гэр бүлд өнөөдөр амьд орчин маш дутагдалтай байдаг. Үүнийг хүүхдүүдээсээ хайх хэрэггүй ба өөрсдөө хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлж илүү дотно болох ёстой юм. Монголын нийтлэг нэгэн төрх байна л даа. Эцэг эхчүүд хүүхдүүдийгээ сургуульд сургаж байгаагаа л их юманд бодохоос хайр дутагдаж байгааг анзаарч хардаггүй. “Чи хичээлээ сайн хий” гэж хэлнэ хэрвээ муу авах юм бол хүүхдийгээ зэмлэх нь олон. Гэвч тэд чинь амьд хүн шүү дээ… Хүн л юм хойно дурлана, хэн нэгэнтэй сэтгэлээ нээн ярихыг хүснэ. Саад бэрхшээл тулгарна. Гэвч ойлгодоггүй үргэлж буруутгадаг аав ээждээ тэд юу ч хэлсэн гэсэн бүгд л ижилхэн хүлээж авна гэсэн айдасыг бий болгодог. Тэдэнд аав ээжийнх нь зөвлөгөө хэрэгтэй ч аав ээждээ бүх зүйлээ гаргаад хэлж чаддаггүй. Магадгүй бүүр зарим аав ээж нар хүүхдүүдээ тоодогчгүй байх. Хүүхэд чинь хичээл хийж байна гэвэл энэ зүгээр гэсэн үг биш. Хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй. Та бүхэн ч гэсэн тэдний насыг туулаад гарсан. Сургууль дээр өсвөр насны хүүхдүүдийн дунд нэгнийгээ ад шоо үзэх, дээрлхэх тохиолдолууд маш их бий. Хэн нэгнийг харагдах байдлаар нь доромжилж, нэр хоч өгөх нь гэмт хэрэг гэдгийг ихэнх хүүхдүүд байтугай том болсон хүмүүс ч ойлгодоггүй. Өнөөдөр хошин шогоор хүртэл амиа хорлолт, нэгнийгээ өөр гэдгээр нь гадуурхах зүйлийг хараад бид инээлддэг. Энэ эрүүл нийгэм бишээ.

Сүүлийн үед хэн нэгнийг гадуурхах тухай маш олон кинонууд гарсан. Жишээ нь Netflix-н 13 Reasons Why гэх өсвөр настаны амиа хорлолтын тухай илхэн энд юу илэрхийлэх гээд байгааг хэлээд өгнө. Хэдий өнөөдөр Монголд ийм зүйлс хол мэт харагдаж байвч орчин цагийн технологи хөгжсөн үед энэ өнөөдөр ч бий болж магадгүй том асуудал юм. Нийгмийн стресс болоод уур бухимдал, гадуурхалт, хэн нэгнийг өвтгөсөн үг нь өөрөө амиа хорлоход хүргэдэг. Хөгжим, кино, хошин шог бүүр телевизийн рекламандагуулагдах үг, утга хүнийг амиа хорлох тухай бодоход хүргэдэг гэдгийг хэлье.

Хэдий бид энэ удаа Орос улсын тухай бичсэн ч энэ нь өнөөдөр дэлхий дахины анхааралыг татсан нэг сэдэв болоод байна. Орос гэж ярьдаг ч өнөөдөр бид ч гэсэн өөрсдийгөө харах цаг болсон. Монголд архины хэрэглээ хавтгайрч байгааг бид бүхэн харж байна. Энэ нь эцсийн үр дүндээ үр хүүхдүүдэд нь хүндээр тусна гэдгийг ойлго.

Өнөөдөр чи энэ аппликешныг тоглоод инээгээд өнгөрч болох ч зарим нэгэн сэтгэлийн дарамтад орсон хүн бол яагаад амиа хорлож болохгүй гэж дотроо бодохыг үгүйсгэхгүй. Тиймээс бүгдээрээ ийм зүйлээс сэргийлцээе! Амиа хорлох нь асуудлыг шийдэх зөв арга биш. Учир нь хүний амьдрал жаргал зовлонгоор ээлжилдэг юм. Өнөөдөр чи зовж байвч маргааш инээх өдөр ирж л таараа.

Т.Гэрэл

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (May 12, 2017 3:35:32 pm )

    Хааж болдог юм бол түүнийг нь хаагаач.

  • зочин (May 12, 2017 7:12:10 pm )

    Хэвлэл мэдээллийн ажилтнууд үр дүнтэй дорвитой ажил хэр хийдэг нь одоо л харагддаг цаг үе. ийм хорт муу мэдээллийг устгах , соён гэгээрүүлэх үүргээ биелүүлэх хэрэгтэй

  • zochin (May 13, 2017 2:46:29 pm )

    iim turliin saituudiig nevrehgui bhaar blokloj boldog bailgui dee. Tsahim gemt heregtei temtsdeg sh de

antalya rent a car