Банкны салбарын хууль эрх зүйн орчинд шинэчлэлт хийх болсон хэрэгцээ, шаардлага юу байв гэдэг асуудлаар Монголбанкны Хууль эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал М.Энхтөр байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр хэлэхдээ “Юуны өмнө хууль зүйн болоод практик шаардлага байсан. Хууль зүйн шаардлагын хувьд, Монголбанкнаас банкны салбарын зарим хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр хуулийн төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгэхийг УИХ-аас даалгасан. Тухайлбал, Улсын Их Хурлын 2016 оны 68 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл”-д таван хуулийн төсөл, мөн оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т УИХ-д яаралтай өргөн мэдүүлэх 4 хуулийн төсөл, 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д 6 хуулийн төсөл гээд, давхардсан тоогоор нийт 15 хуулийн төслийг боловсруулах, УИХ-д өргөн барих ажлыг зохион байгуулах шаардлагатай болсон.
Түүнээс гадна, Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Ажлын хэсгийн түвшинд энэ оны хоёрдугаар сард урьдчилан тохирсон тухай бид мэднэ. Энэ хөтөлбөрийг Монгол Улсаас хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болгож, нийт 4 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар батлуулах үүргийг гишүүн орны хувьд Монгол Улс хүлээхээр болж байна.
Хоёр дахь шаардлага буюу практик шаардлагын тухайд, дээр дурдсан хуулиудад өөрчлөлт оруулах, зарим хуулийг шинээр боловсруулан УИХ-аар батлуулах шаардлага бодитой байгааг Монголбанкнаас үйл ажиллагааныхаа туршлагад үндэслэн олж тогтоосон. Энэ шаардлагыг хангах, ажил хэрэг болгох зорилгоор Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн А-10 дугаар тушаалаар “Монголбанкны үйл ажиллагааны шинэчлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийг баталсан юм.
Энэ хөтөлбөрт гүйцэтгэхээр дэвшүүлсэн 5 чиглэлийн нэг нь “Хууль эрх зүйн шинэчлэл чиглэл” гэсэн тодорхой хийх ажил багтсан. Энэ чиглэлийн хүрээнд Монголбанкнаас энэ ажлыг “Банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөр” болгон хэрэгжүүлж байна.” гэжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
irgen (May 11, 2017 2:38:47 pm )
yamar 4 huuli ???
-
Anonymous (May 11, 2017 7:48:42 pm )
Nyagtlangiin setgehuitei huul
-
ZOCNIN (May 12, 2017 11:08:53 am )
olon ulsiin valutiin san nertei delhiin baycnuudiin yaduu byuy yaduurcn bgaa ornyydaas naidwartai awahiin tuld saitar tootsoo hiij mongoo osgoj bgaa bodlogo .. oor yu cn bish . hezee cn hoid horsh shig or teglene gej bhgyi . harin cn hyygiin hyy geed l ossoor l bh bolno
3 Comments