antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 11, 2017 9 comments

Шуурхай: Тавантолгой хээрийн сургалтын төвд дахин осол гарлаа

нийтлэсэн Admin

Төв аймагт байрлах Тавантолгойн цэргийн хээрийн сургалтын төвд дахин нэг осол гарчээ. Тодруулбал, тус сургалтын төвд сургалтанд гарч байсан офицер, ахлагч хоёр 69 машинтай явж байгаад осолдож хүнд бэртэл авсан байна. Бэртсэн алба хаагчдыг Цэргийн төв госпиталь руу шуурхай авч ирж байгаа гэх мэдээллийг зарим эх сурвалжууд мэдээллээ.

Тус сургалтын төвд Зэвсэгт хүчний жанжин штабын зарим ангиуд хээрийн бэлтгэлд гараад байгаа юм. Осолд орсон алба хаагчид нь Батлан хамгаалахын их сургуулийн офицер, ахлагчид байсан гэх мэдээллийг эх сурвалжууд мөн мэдээллээ. Дашрамд сануулахад, тус сургалтын төвд өнгөрсөн сард тэсрэх бөмбөг дэлбэрч хоёр алба хаагч нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Тэгвэл энэ удаад мөн хоёр алба хаагч осолдсон хэрэг гарсан байна.

Алба хаагчдын биеийн байдал ямар байгаа талаар одоогоор тодорхой мэдээлэл алга байна. Бид энэ талаар цаг алдалгүй эргэн мэдээлнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • зочин (May 11, 2017 11:16:35 am )

    Батлан хамгаалахын Сайд аа салбарт чинь гамшиг нүүрлээд салахаа байлаа Лам залж ном уншуулахгүй бол хэдэн Генераль офицеруудаараа ээлж дараалан Сор залаад өөрөө уснаас цэвэрхэн үлдээд байвал хэцүүхэн л юм болох нь дээ

    • шоогоо (May 11, 2017 10:11:01 pm )

      Лам залаад байдал сайжрах гэнэ үү. Хариуцлагаа аль шатандаа дээшлүүлж байж л ажил сайжирдаг болохоос.

  • oogii (May 11, 2017 12:45:02 pm )

    TAWAN TOLGOI BUZARTCHIJ

  • зочин (May 11, 2017 1:29:05 pm )

    Гайгуй л бол болж дээ. Аав, ээжийхэн хийсэн уйл лайг гэм зэмгуй мереерее байгаа ур хуухэд нь уурч явж зовдог гэдэг шиг дээгуур байгаа балиар юмнууд нугэл уйлдчихээд еерсдее болохоор лам хуврага, беегеер менге хаяж засал номоо хийлгээд нэг л сайхан гэмгуй улсууд ард нь хэдэн бор цэргуудэд нь хар бузарт нь ороогдоод амь нас, бие сэтгэлээрээ хохироод л улдэх юм даа.

  • Anonymous (May 11, 2017 4:14:57 pm )

    ЦЭРЭГ НЬ АМЬ НАСАА АЛДАЖ БАЙХАД, ЦЭРЭГ ЯРГАЛАД ӨРТӨЖ ХОХИРЧ БАЙХАД САЙД НЬ ГҮЛДИЙГЭЭД ӨНГӨРӨӨСӨН ШИГ САЙД НЬ АХИАД ГҮЛДИЙНЭ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА НЬ ГАРЧ ИРЭЭД ОНХОЛДСОН МАШИНЫ БУРУУ БАЙСАН ГЭЭД ДУУСАА

  • Зочин (May 11, 2017 4:21:33 pm )

    Өөрөө ажлаа өгөх эр зориг гаргаачээ… Бас л арчаагүй юм байна даа… Сандлаасаа зуураастай.

  • Зочин (May 11, 2017 5:05:24 pm )

    Тэгээд яах вэ, одоогийн сайд нь өөрөө ажлаа өгөхөөр бүх юм сайн сайхан болох уу.

  • Иргэн (May 12, 2017 10:20:53 am )

    Амь нас эрүүл мэндээрээ хохироод байхад сайд Б.Бат-Эрдэнэ гэж лалар яагаад үг хэлэхгүй огцрохгүй байгаа юм бэ. Бөмбөг нь дэлбэрнэ машин нь онхолдоно Цэрэг нь хөлдөнө. Энэ юу болоод байна. Бат-Эрдэнэд юу ч биш юм уу. Арга барагдаж байна шүү.

  • ззочин (May 13, 2017 6:11:39 pm )

    Батэрднэ нөгөө намаа гархаар босоод үг хэлнэ гэж жигтэйхэн өөрии намаа гархаар хэлгүй дүлүү болдог байхгүйюу бас шудрга хүн бишээ басал бяжих хүсэлд тэй хүн шиг байдаг юм

antalya rent a car