antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 10, 2017 Comments are off

Хэдэн хүн цуглуулж, гадна дотноос зочин уриад ямар нэгэн хурал цуглаан хийж болно…

нийтлэсэн Admin

Эдийн засгийн чуулга уулзалтыг хойшлуулах хэд хэдэн шалтгаан байгааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийнхэнтэй уулзахдаа хэллээ. Засгийн газраас ОУВС-тай хийж байгаа хэлэлцээр эцэслэн дуусч, хөтөлбөр хэрэгжих эсэх нь тодорхой болохыг хүлээе. Ингэснээр Эдийн засгийн чуулганаар юуг голчилж ярих, Монгол Улс эдийн засгийн ямар бодлогыг яаж хэрэгжүүлэх нь тодорхой болно гэж байна. Бас нэг үндэслэл нь Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлсэн байгаа энэ үед чуулганыг улс төр давамгайлсан, үр дүн багатай болгох магадлалтай. Эдийн засгийн асуудлыг ямар ч улстөргүйгээр ярих хэрэгтэй гэлээ. Түүнчлэн  Эдийн засгийн чуулганыг илүү үр дүнтэй зохион байгуулахын тулд өмнөх чуулгануудын зөвлөмж, үр дүнг эргэж  ярих, алдаагаа олж харах хэрэгтэй байна. Энэ чуулган үр дүнгээ өгдөг байсан бол эдийн засаг өнөөдрийнх шиг унахгүй, иргэдийн амьдрал ингэтлээ дордохгүй л байсан. Хэдэн хүн цуглуулж, гадна дотноос зочин уриад ямар нэгэн хурал цуглаан хийж болно, хамгийн гол нь  үр дүн л хэрэгтэй байна хэмээн гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлж байна. Тэгэхээр энэ сарын 18-19-нд зохион байгуулагдах байсан чуулган хойшлогдох нь ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car