antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 10, 2017 17 comments

Урт шар дээлтэй “хүний наймаа” газар авч байна

нийтлэсэн Admin

Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо  дахь удаагийн сонгуульд хэчнээн хүн нэр дэвшигчийн батлахаа гардах вэ гэдэг асуудал өнөөдөр олны анхааралд байна.

Массын зүгээс МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын хооронд гол өрсөлдөөн болно гэж үзэж буй. Учир нь гуравдагч хүчнээс нэр дэвшигч Н.Энхбаяр хуулийн шаардлага хангахгүй учраас энэ удаагийн Ерөнхийлөгчийн  сонгуульд оролцох боломжгүй нь бараг тодорхой болоод байна.  Тус намынхны зүгээс “Н.Энхбаяр л биш бол өөр хэн ч биш” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, СЕХ-ны зүгээс Н.Энхбаярыг нэр дэвших эрхгүй гэж үзвэл “Хоёр дахь хувилбар байхгүй” буюу оронд нь хэнийг ч нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн. Тиймээс МАХН-гүй сонгууль болох талаар тоймчид мэдээлсээр байна. Гэхдээ мэдээж энэ гаргалаа хоосонгүй.

Н.Энхбаяр сонгуульд нэр дэвшихийн тулд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн шаардлагыг  хангасан байх учиртай. Гэтэл нэгдүгээрт, түүнийг ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэдгийг шүүхээс албан ёсоор мэдэгдчихсэн. Хоёрдугаарт, сонгуулийн тухай хуулийн 139.5 дахь заалтыг зөрчиж байгаа. Уг заалтаар “Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” байх ёстой. Бүр тодруулбал, “анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлин таван жилийн хугацаанд зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг ойлгоно” гэж хуульд тодорхойлсон. Гэтэл  МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд эх орондоо суурьшаад хэдхэн сарын нүүрийг үзэж буйг хэн хүнгүй мэднэ. Учир нь тэрбээр эмчлүүлэх нэрээр сүүлийн хэдэн жил БНСУ-д амьдарсан бөгөөд эх орондоо байнга оршин суугаагүйг хил, гаалийнхан төвөггүйхэн тогтоогоод гаргаад ирнэ.

Ийм үндсэн шалтгаануудын улмаас нэр дэвших эрхгүй гэдэг нь тодорхой байсаар байтал Н.Энхбаяр улс төрийн тоглолт хийж байгаа нь цаанаа учиртай. Намынхнаа жагсаал цуглаан хийлгүүлж, Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхийг ард түмэн хүсч байгаа мэтээр яриулж буйн цаана  урт шар дээлтийн ханцуйн доторх наймаа өрнөж байх магадлал өндөр. Учир нь тэр бол сандал суудлын наймааг хэнээс ч  илүү хийж сурсан нэгэн. Үндсэндээ Н.Энхбаяр өөрийгөө нэр дэвших эрхгүй буюу хуулийн шаардлага хангахгүй гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан түүний хувьд  Сонгуулийн хуулийн зүйл,  заалт бүрийг бараг цээжээр мэдэж байх учиртай. Тиймээс ч  эрх баригч хүчнийг муухай харагдуулах, өөрийгөө өрөвдүүлэх тактик боловсруулж, түүнийхээ цаагуур харин АН-ынхантай албан тушаал наймаалцаж байгаа талаарх мэдээлэл чих дэлссэн юм. Мэдээж тэр өөрөө боломжгүй учраас өөр хэнийг ч нэр дэвшүүлэхгүй нь ойлгомжтой. Учир нь энэ нам бол Н.Энхбаярын хувийн нам учраас. Тиймдээ ч “Хоёр дахь хувилбар байхгүй” гэж зарлуулж байх жишээтэй.

Ингэснээр  Ерөнхийлөгчийн  сонгуульд АН-ыг дэмжиж оролцох хувилбарыг хөшигний ард боловсруулсан төдийгүй ялалт байгуулж гэмээнэ ямар суудалд залрахаа ч  тодорхой тохирсон сурагтай байна.  Гэхдээ АН, МАХН-ынхны энэ хар тактикийг ард түмэн гадарлаж байгаа учраас санасны зоргоор санал өгөхгүй гэдгийг мартаж болохгүй.

О.Анир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (May 10, 2017 3:55:57 pm )

    Санал өгийшд.

  • Anonymous (May 10, 2017 4:31:38 pm )

    Тэгээд энэ хоёрын хэн нь урт шар дээлт болоод байна аа? Зургаар нь бол хүзүүгүй товариш шиг.

    • нн (May 10, 2017 10:16:57 pm )

      Харахад тийм болж таараад байх юм.

    • Anonymous (May 11, 2017 10:50:51 pm )

      ene deelend ix uchir bn hahaha

  • Anonymous (May 10, 2017 4:31:54 pm )

    АН д санал өгөөд хэрэггүй. Эбэ болон бусад хор найруулагчид нь муу аргаасаа зааж өгнө. Хоёрт АН хар энергитэй учир төрд гарсан цагт монгол орон доройтож урууддаг. Ядаж нэг долларын ханш буух гээд эдийн засаг сэргэх гээд алхаж бхад нь АН ын хүнийг сонгоод юүхэв. Муу ч сайн ч энхболд нь хамаагүй дээр

    • Anonymous (May 10, 2017 8:59:15 pm )

      Kkkk teneg uu chi. Nuden deer chn ebe- tei enkhbold chun huivaldaad samraad bhd. Cham shig hun mongold baga bgasai eeeesh

  • Anonymous (May 10, 2017 4:34:04 pm )

    ГАДНЫХАН МОНГОЛД НЭГ ЭРҮҮЛ БИЕ ХАА ДУУ ХООЛОЙТОЙ ХҮН БАЙДАГГҮЙН БХДАА ГЭХ БОЛУУ ЖЕНКО ГАРВАЛ. ХООЛОЙ НЬ СӨӨНГӨ ЯРИАГ НЬ СОНСОХОД ИХ ТӨВӨГТЭЙ ХОРЧИН БАС ЭВГҮЙ ГАРШДЭЭ. ЭНХБОЛД ГАДНЫХАНД ХАМААГҮЙ ИЛҮҮ НЭР ХҮНДТЭЙН БИЛЭЭ ХЭВЛЭЛ САЙТАД НЬ БИЧИГДЭЖ БАЙГААГААР.

    • Anonymous (May 11, 2017 10:52:02 pm )

      чи яах аргагүй долоогч

  • Anonymous (May 10, 2017 4:38:00 pm )

    Монголын ерөнхийлөгчдийг шинжвэл очирбат гэж том улаан хамарласан архичин нөхөр шиг, ховдгийн гай шиг хамар нь томроол бдаг. Багабанди гэж үрчийсэн хар юм инээх нь ховор нүдэнд хүйтэндүү хүн ш дээ яс юман дээрээ. Энхбаяр арай дээр бие хаатай байсан. Эбэ бүр байхгүй ээ, хүзүүгүй намхан атигар, хуруунууд тэнийхгүй яг тахир дутуу хүн шиг бж билээ одоо нүд дасчиж хөөрхий. Энхболд гарвал нүд хялар бусад нь гайгүй ээ бас. Женко гарвал амны хөдөлгөөн дуу хоолой яагаад ч тэнцэхээргүй сонин бүдүүн бааргийн хүн

  • Anonymous (May 10, 2017 5:25:55 pm )

    Ene ardiin namiin setguulch mongonii ynhan shig yum bichdegiim be

    • Anonymous (May 10, 2017 9:00:45 pm )

      Yaag zov. Iim gulugnuud ih bnaa

  • Anonymous (May 11, 2017 12:10:30 am )

    Энхбаярыг дэвшүүлвэл энхбаярт л өгсөн нь дээр ш дээ. Нөгөө 2 арай л юмаа нэг нь гарнадоо аль нэгэнд нь өгч л таараа

  • Цо (May 11, 2017 7:50:45 am )

    Уулзалт болгонд баярын хаус сайнханбилйг баярцогт с батболд дэлгэр айхс

  • Батаа (May 11, 2017 10:14:21 am )

    АН гудамжинд байхад Энхбаярт ямар суудал өгөхийн.мань хүн МАН тай л тохирж магадгүй

  • зочин (May 12, 2017 8:27:29 am )

    торийн ондор албанд ажиллахгуйгээр амьдарч чадахгуй юм байна лдаа тэнд их эрх мэдэл монго хулгай луйвар байна даа

  • иргэн (May 12, 2017 8:30:35 am )

    үнэхээр хорчин хүн дээ одоо ч хороо найруулж монголын төрийг үймүүлсээр явна одоо мөрөөрөө мөөмөө унжуулаад чаддаг юмаа хийгээд сайн үйлс бүтээж явбал өөрийнх нь нэр хүндэд хэрэгтэй баймаар үнэхээр улайрчээ ичмээр дээ

  • зочин (May 12, 2017 8:47:35 am )

    Энхбаяр л биш шүү .Энэ бүх муухай юмны эх үүсвэр энэ хүнээс эхтэй үргэлжлэлийг Элбэгдорж амжилттай хэрэгжүүлсэн. МАН нам гарсанаар ямар ч байсан ажлын дарамт ер нь нийгмийн донсолгоо тайван талдаа болж байна.

antalya rent a car