Туул голын эрэгт буун гаргаж, оршин суугчдын айлгаж цочроосон Доён хочит Болд нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Хэргийн талаар эргэн сануулбал, өнгөрсөн оны зургадугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Таван толгойн гүүрний зүүн талд, Туулын бургасанд согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж галт зэвсэг буюу гар буугаар буудаж танхайрсан хэрэг гарсан билээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллагдагч У.Болд, Т.Өлзийжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 10, 2017 6:15:50 pm )
Хүн буудаагүй хэн нэгийг айлган сүрдүүлээгүй хээр бургасанд буудсаны төлөө юун сүртэй юм юун ял оноох вэ хурайч С Баяраа авчраад ял өгөөч хулгайч нараа удахгүй таа нарт ард түмэн ял өгнө
-
Anonymous (May 10, 2017 7:21:43 pm )
ял өгөх гэж дээ айгсандаа өмдөндөө шээж чадахгүй байж цаг үрж худал үлгэр ярьж тоглох юм манай хуулийнхан
-
ЗОЧИН (May 10, 2017 9:51:10 pm )
Доён гэж хэн юм зүгээр л нэг байдаг л хулгайч залилангийн нөхөр биздээ.Ялыг өгөөд байдаг газарт байлга даварчихсан үеэ өнгөрөөсөн хулгайч.Шоронд хий өөр яадаг юм бэ хуулиараа л байл даа.
3 Comments