antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 10, 2017 5 comments

Өмнөд Солонгосын 12 дахь Ерөнхийлөгчөөр Мүн Жэ Ин сонгогдлоо

нийтлэсэн Admin
СӨҮЛ. /Yonhap/. Өчигдөр буюу мягмар гарагт болсон Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд либерал Ардчилсан намаас нэр дэвшигч Мүн Жэ Ин ялан ирэх таван жилд тус улсыг удирдахаар боллоо.
Тус улсын СЕХ өнөөдөр хуралдан сонгуулийн дүнг албан ёсоор зарласны дараа тэрбээр шууд ажилдаа орно.
Нийт саналын хуудасны 80 хувийг тоолсны дараах байдлаар, өдгөө 64 настай Мүн Жэ Инд сонгогчдын 41.1 хувь буюу 13.4 сая сонгогч саналаа өгчээ.
Харин консерватив үзэл баримтлалтай Солонгосын эрх чөлөөний намаас нэр дэвшсэн Хон Жүн Пё-25.5 хувийн санал авсан бол төвч үзэл баримтлалтай Ардын намаас нэр дэвшигч Ан Чол Су 21.4 хувийн санал авсан байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй 42.4 сая хүнээс 32.8 сая нь энэ удаагийн ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд оролцжээ. Энэ нь сүүлийн 20 жилийн хугацаанд сонгогчдын ирц хамгийн өндөр байсан үзүүлэлт юм.
Авлигатай холбоотой болон эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх дуулиан шуугиантай холбогдсон Ерөнхийлөгч Пак Гын Хэг Үндсэн хуулийн шүүх энэ оны гуравдугаар сарын 10-нд албан тушаалаас нь огцруулсны дараа ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль хийхээр болсон билээ.
Нийт саналын хуудасны 50 хувийг ч тоолж амжаагүй байхад Мүн Жэ Ин өчигдөр орой ялалтаа зарлан “би шинэ улс орныг бий болгох болно. Би аугаа Солонгос орныг, бахархалт Солонгосыг бий болгох болно. Би бахархам улс орны бахархалт ерөнхийлөгч нь байх болно” гэж хэлжээ.
Өмнөх эрх баригч нам буюу Солонгосын эрх чөлөөний намаас нэр дэвшсэн Хон ялагдлаа хүлээн зөвшөөрөөд “хэрвээ сонгуулийн энэ урьдчилсан дүн үнэн бол би нэр  төр нь унаж, тарж бутарсан намаа эргэн байгуулахын төлөө ажиллах болно” гэжээ.
Нэр дэвшигч Хоны нам өмнө нь “Сэнүри” гэдэг нэртэй байсан юм. Пак Гын Хэ авлигын хэрэгтэй холбогдсонтой холбоотойгоор 33 хууль тогтоогч нь намаасаа гарснаар тус нам хоёр хэсэг болж хуваагдсан билээ.
Харин 21.4 хувийн санал авснаар дэмжигчдийнхээ тоогоор гуравдугаарт орсон, төвч үзэл баримтлалтай Ардын намын Ан Чол Су өчигдөр орой хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “би ард түмний сонголтыг хүндэтгэж байна. БНСУ-ын ирээдүй гэрэлтэй, энэ улс орон ямагт урагшаа тэмүүлж байна гэдэгт би найдаж байна” гэж хэлжээ.
Өмнөх ерөнхийлөгч нараас ялгаатай нь Мүнд төрийн эрхийг шилжүүлэн авах шилжилтийн баг гэж байхгүйгээс гадна тангараг өргөх ёслолд бэлтгэх хангалттай хугацаа байхгүй.
Бяцхан хэмжээний тангараг өргөх ёслолыг Үндэсний Ассамблей буюу парламентын ордонд зохион байгуулах аж. Үндэсний Ассамблейн дарга Чун Си Кюн, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ян Сун Тэ нар Өмнөд Солонгосын 12 дахь ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг удирдана.
Тус улсын засгийн газрын албан бус эх сурвалжийн мэдээлснээр, одоогийн бүх сайд болон дэд сайд нар огцрох хүсэлт гаргажээ. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч болон түүний засаг захиргаанд зай тавьж өгч байгаа нь энэ бололтой.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Vher mongol (May 10, 2017 12:22:26 pm )

    Manaa Ebe gees 1000 Dahin Deer hvndee!

  • зочин (May 10, 2017 2:30:14 pm )

    монголчууд минь хөгжилтэй орон ингэж л ерөнхийлөгчөө сонгодог юм байна шүү, буруу хэрэг хийсэн бол хариуцлага тооцож чаддаг, эх орон ард түмнийхээ төлөө ажиллаж чадах хүнийг олон талаас нь бодож сэтгэж дүгнэж сонгодог юм байна да. Манайхаан ирээдүй үр хүүхэд хойч үеээ бодож зөв санголт хиймээр байна нэг хэдэн цаас будаа гурилханд битгий л хууртаарай да ирээдүйгээ бодох хэрэгтэй, монгол эх орон ард түмнээ гуравхан сая ард иргэдээ ядуу биш зөв бодлогоор аваад явчих бурууг залруулчих зоригтой, худлаа амлалт өгдөггүй юм хийдэг хүнийг л сонгомоор байна шү

  • зочин (May 10, 2017 2:34:58 pm )

    niit sanaliin 50 huviig ch tooloogui baihad yalah ni todorhoi bolj yalaltaa zarlaj de mundag yum aa ard tumniig ni tv-eer harj baihad bayartai haragdaj bna le mundag yum aa, bi shine uls orniig bii bolgono gesen bna, manai mongol ch gesen iim eronhiilogchtei bolj shine mongol orniig bii bolgoosoi, mongol hun buyantai l yumsan

  • Зочин (May 10, 2017 3:13:31 pm )

    өмнөх ерөнхийлөгчийн сайд нар бүгд огцрох хүсэлтээ өгсөн гэж байна мундаг ухамсартай хүмүүс юмаа

  • хүн хүн (May 10, 2017 6:46:46 pm )

    Манай Монголд гадаадын луйварчин нарын тэжээвэр хулгайч нохой нар төрийн толгойд мордож Ард түмний нуруун дээр зайдалсаар байна

antalya rent a car