antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 10, 2017 16 comments

Улсын Ерөнхий прокурор асан М.Алтанхуягийн хүү Х.Бум-Эрдэний оффшорт  нуусан 5 компанийн асуудал юу болов?  

нийтлэсэн Admin

 

“Оффшорчин Х.Бум-Эрдэнийг л гэхэд Төрийн банкны 70 хувийг эзэмшдэг Хадгаламжийн даатгалын корпорацийн захирлаар томилсон хоёр хүн Сангийн сайдын хоёр талд сууж байгаад ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй гээд мэдээлэл хийж байх жишээтэй.” хэмээн Т.Аюурсайхан гишүүн хэлж байсныг эргэн сануулъя. Хууль тогтоох дээд байгууллагын гишүүн хүн Х.Бум-Эрдэнийг оффшорчин гэж хэлж байгаа юм. Гэсэн ч тэрбээр төр засагт хариуцлагатай алба хашсан чигээрээ сууна. Уг нь оффшорын асуудалд холбогдож, СЗХ-ны дэд даргын суудалд тэнцэхгүй гэгдэж байсан хүн Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал болчихоод байгаа нь  анхаарах ёстой мэдээлэл л дээ.

Тэрбээр СЗХ-ны дэд даргаар ажиллаж байхдаа   ХОМ-доо мэдүүлээгүй, оффшорт нуусан 5 компаниараа төрийн өмчит уурхайд ажил гүйцэтгүүлчихээд ТАЙЛБАРЛАЖ МЭДЭХГҮЙ БАЙНА гээд сууж байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ. Х.Бум-Эрдэнэ  ийм том пээдгэр байж ирсний учиг шалтгаан нь Ерөнхий прокурор асан М.Алтанхуягтай холбоотой гэх мэдээлэл бий. М.Алтанхуяг нь 2010 онд Улсын Ерөнхий прокурорын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, оронд нь Д.Дорлигжав ирсний жинхэнэ шалтгаан нь Х.Бум-Эрдэнэ нарын нөхдүүд хилийн чинадад элдэв асуудалд ороод байсантай холбоотой ч гэх мэдээлэл байдаг.  Х.Бум-Эрдэнэ нь төрийн албан хаагчийн анкет дээрээ төрсөн эцгээ М.Алтанхуяг гэж бичсэн байдаг нь телевизийн нэвтрүүлгээр гарч байсныг сануулъя.

Монгол Улсын санхүүгийн салбар дахь бодлого,өнгө төрхийг тодорхойлох чиглэлтэй Санхүүгийн зохицуулах хорооны сүүлийн арван жилийн үйл ажиллагаанд гар бие оролцож яваа энэ хүн оффшор бүсэд өөрийн шууд оролцоотой 4 компанитай, эхнэрийнхээ нэр дээр нэг компанитай байж ирснээ үгүйсгэдэг ч, Монгол HD телевизийн мэдээний албанаас Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумтай хамтран дэлгэж байгаа мэдээллээс үзэхэд Х.Бум-Эрдэнэ нь оффшор бүс дэх “ABROS” 2007 ­-2016, “GUMAX” 2008-2012, “IMPOX” 2008-2012, “TSAYARS” 2008-2012, “DOLOWAY  INTERNATIONAL”2009-2013 гэсэн таван компанийнхаа талаарх мэдээллийг Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ огт дурьдаж байгаагүй аж.

Х.Бум-Эрдэнэ тавдугаар сард өөртэй нь холбоотой мэдээлэл анх хэвлэлд гарсны дараа тайлбар хийхдээ “2007 оны асуудал. Би  тухайн үед найз нартайгаа нийлээд бизнес хийх гээд компани нээж байсан. Бизнес бүтэлтэй болоогүй. Тухайн үедээ Хятадуудтай нийлээд уул уурхай, барилга дээр ажиллая гэж ярилцаж байсан. Цаанаасаа тавьсан болзол нь офшор данс  Хятадад нээчих гэж байсан. Ийм данстай байх нь асуудал биш л дээ. Тухайн үедээ бизнесээ хөөцөлдөж байгаад тэгээд бүтээгүй. Тэр мэдээлэл л явж байна. Данс нээгдээд жигтэйхэн мөнгөний гүйлгээ хийгдээд эсвэл авлигын муухай мөнгө яваад байсан зүйл байхгүй. Ер нь 2007, 2008 онд уул уурхайн лиценз наашаа цаашаа гээд янз бүрийн л юм болдог байсан. Тэр үед уул уурхайн лиценз аваад хятадуудтай хамтарч ажиллая гэж бодож төлөвлөж байсан. Тэр нь амжилттай болоогүй.

Данс нээхэд тэдэн төгрөг байх ёстой гэсэн тийм шаардлага байдаг уу?

Тийм юм бол байхгүй. Муу, сайн аль аль тал нь л бий. Манайхан муу талыг нь л хараад байх шиг байна. Гадныхантай хамтарч ажиллахад татварын чөлөөтэй орчин байдаг байхгүй юу.

Одоо энэ данс чинь байгаа юу? Дансанд мөнгө байгаа юу?

Энэ данс одоо байхгүй. Тухайн үедээ байгуулаад л тэгээд үйл ажиллагаа явуулаагүй орхигдчихсон.” хэмээн time.mn сайтад тодруулга өгсөн байдаг.

Трбээр аль 2007 оны асуудал хэмээн тайлбарласан нь, тухайн үед Хөрөнгө орлогын мэдүүлэг гэгчид оффшор данс энэ тэртэй холбоотой мэдээллээ нийтлэх ёстой гэсэн хууль журам байгаагүйтэй холбоотой учраас, тэрхүү хуулийн цоорхой гэмээр орон зайг ашиглаж ярьсан нь харагдаж байгаа юм.Хэрэг дээрээ бол түүний нэр холбоотой дээрх компаниудын байгуулагдсан огноог харвал ABROS гэж компани нь 2007 онд байгуулагдсан өдгөө ч бүртгэлтэй хэвээр байгаа. Тус компанийг тэрбээр Орхон аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Даваагийн Батбаяр гэж хүний хамтаар 50 ам.доллар нийлүүлж анх байгуулж байжээ. За мөн GUMAX, IMPOX  компаниудыг ч мөн адил ийм хэмжээний дүрмийн сантайгаар Даваагийн Батбаяртай хамт байгуулж байжээ. Мөн тэрбээр Даваагийн Батбаярын захирлаар нь ажиллаж байсан “Умбайн шим” компанид хувь эзэмшдэг гэдгээ ХОМ-доо бичиж байснаас үзэхэд энэ хоёр хүний бизнес мөнгөний эрх ашиг олон жилийн түүхтэй аж.Бас болоогүй тэдний оффшорт эзэмшдэг компаниуд нь 2007-2011 онуудад төрийн өмчит уурхайд ажил гүйцэтгэсэн гэх мэдээлэл байгаа юм. Х.Бум-Эрдэнэ нь “TSAYARS” компанийг өөрийн хамаатан Монгол овогтой Баяраагийн хамт байгуулж байжээ. “DOLOWAY  INTERNATIONAL” гэж 2009-2013 онд бүртгэлтэй байсан компани нь эхнэр Э.Болдмаагийнх нь нэр дээр бүртгэлтэй байгаа юм.

Түүнтэй холбоотой эл мэдээллийг нийтэд хүргэж байгаа телевизийн мэдээний албаныхан түүнээс тайлбар авах гэж очиход “ТАЙЛБАРЛАЖ МЭДЭХГҮЙ БАЙНА”  гэсэн тайлбарыг Х.Бум-Эрдэнэ өгч байсан.  За мөн Орхон аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Д.Батбаяр гэж нөхөр ч тайлбар өгөхөөс  татгалзаж байсан.

Х.Бум-Эрдэнийн оффшор дахь компаниудын огноогоос харахад л тэрбээр ХОМ-доо мэдүүлэлгүй хууль журам зөрчсөн нь ойлгогдож байгааг хэлэх хэрэгтэй болов уу.

Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны сүүлийн арван жилийн үйл ажиллагаатай холбоотой байсан Х.Бум-Эрдэнэ  оффшорт нуусан компаниудаа ХОМ-доо мэдүүлэхгүй нуусныг юу гэж ойлгох ёстой вэ? Тэрбээр ажил үүргээ үргэлжлүүлэх хаших эрхтэй юу гэдэг асуулт хариулт нэхэж байсан. Улмаар түүний оронд өөр хүн томилогдсон. Гэвч ёс зүйгүй үйлдэл гаргасан Х.Бум-Эрдэнэ Хадгаламжийн даатгалын корпорацийн захирлаар ажиллах болсон нь мөн л ёс зүйн хувьд хэр зохистой явдал вэ гэдэг асуулт хариулт нэхэж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Ganbaa (May 10, 2017 10:32:21 am )

    Yag ali tald in aaw in ali tald in khvvn bgan? Shitt both look old and fat.

  • Molor (May 10, 2017 10:41:19 am )

    Yag ali tald in aaw in ali tald in khvvn bgan?

  • Anonymous (May 10, 2017 10:45:40 am )

    Алтанхуяаг хүүгийнхээ нэрээр халхавч хийгээд байгаа юм боловуу

  • zochin (May 10, 2017 11:26:06 am )

    UHAMSRAARAA ZAILDAGGUIEE LUIVARCHIDIIN UR SAD.

    • Anonymous (May 10, 2017 11:38:42 am )

      ухамсар байх уу ? :))

  • Мгл (May 10, 2017 11:43:05 am )

    Алтанхуягын уеэс л том хулгайч луйварчид шиитгэл хулээхээ больж оодорсон,буухиаг нь дорлигжав ургэлжлуулсэн бодвол манан дотороо ээлжилж мафиин хуулиинхнаа омчилж байсан биз

  • Vher mongol (May 10, 2017 12:25:04 pm )

    ATG Amid bga yu ???? Ajilaa zow shudrag hiigeechee Ebe giin bogsiig dolooj hanaj tsadahaa baisan uu.

  • Zaluuhuu (May 10, 2017 12:32:18 pm )

    Tom tom gemt herguudiig haaj olson mengee offshort hiisen hulgaichuudiig yah ve mongilchuud yamar sul doroi yum be eersdiinhee erh,chelee,az jargaliin telee yuch hiihgyi yum

  • Anonymous (May 10, 2017 12:44:35 pm )

    D.Batbayariin hamt gej odoo Hugjliin banknii zahiral hiij bga umnu n sangiin yamnii gazriin darga bhdaa huvidaa ih hemjee mungu zavshsan geed shiitgegdej bsan nuhurtei hamsaatan bh n

    • Anonymous (May 10, 2017 2:58:46 pm )

      ovog ni bishee tenegee

  • yy (May 10, 2017 12:45:08 pm )

    Atanhuag enebish dangaasuren nariig Alcan hun

  • Баагий (May 10, 2017 12:46:24 pm )

    Оффшорт хэн ч данс нээж компанитай болж болно гол нь хэл устай байх хэрэгтэй. Наад залуу чинь хэл ус мэдлэг боловсрол мундаг юм байна лээ Чацаганууд атаархаад шээсээ дусагнуулаад л чацага алдаад царай алдаад явж байхдаа таарна даа

  • Anonymous (May 10, 2017 12:51:23 pm )

    Offshore kompanitaj baij bolno shde… ter kompaniar damjaad mungu idsen, tatvaraas zugtaasan gej notlooch…SURTEI SHDE… delguurees hutga avsan hun bolgonyg hun alah gej baina hardah uu

  • Anonymous (May 10, 2017 12:52:30 pm )

    Altanhuyagiin ajliig bum batbayar hamar ganbold 3 niilj hiideg bsiim aa erdenetees ih hemjeenii deerem hiij enkhbayart orgol ogdog bsiim aa.

  • Anonymous (May 10, 2017 2:19:51 pm )

    АРЫН ХААЛГААР АМЬДАРСАН ГАРУУДЫГ ТӨРИЙН АЛБАНААС ҮТЭР ТҮРГЭН ЗАЙЛДУУЛААД ЯВЖ ЧАДАХГҮЙ БАЙНА УУ, ЖИРИЙН АРДЫН ХҮҮХЭД ИЙМ ЮМ ХИЙХГҮЙ ШҮҮ, ЭНЭ УДААГИЙН СОНГУУЛЬД ЗӨВ САНАЛАА ӨГЬЕӨӨ…

  • Anonymous (May 10, 2017 6:12:59 pm )

    Прокурорууд яагаад баяждаг вэ?Мэдээж,мэргэлийн ажилтай нь холбоотой.Хуульчид бүгд мэднэ..Ийм завхарсан юмыг хэзээ зогсоох вэ?

antalya rent a car