antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 9, 2017 2 comments

Иргэд мөнгөө төлсний гавьяа юундаа гарах билээ?

нийтлэсэн Admin

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд хүний эрхийг дордуулсан хэд хэдэн заалт байгаа учраас ажлын хэсэг эргэж харах шаардлагатай гэж АН-ын бүлэг үзэж буй. Тэгвэл Хүний эрхийн хуульч гэх тодотголыг нэрнийхээ өмнө бичүүлж ирсэн М.Ичинноров хэлэхдээ  “Ер нь Эрүүгийн байцаах шийтгэх хууль, Зөрчлийн хуулийг Засгийн газар урьдах парламентын баталсан байсан хуулийн байдлыг дордуулж оруулж ирснийг УИХ-ын ажлын хэсэг улам дордуулж оруулж ирж байгаа. Жишээ нь, Зөрчлийн хуулийн гол үзэл баримтлал нь Монгол улсыг шоронжсон үндэстэн байхаас сэргийлэхийг зорьж хийсэн. Жижиг сажиг хэрэг үйлдсэн залуусыг олон жил шоронд явуулахын оронд зөрчлийн хуулиар торгууль, нийгмийн тустай ажил хийлгэх зэргээр шоронгийн  бус шийтгэл оноох зорилготой байсан. Гэтэл энэ байдлыг улам дордуулж, эргээд шоронжсон улс байхаар оруулж ирж байна. Дуртай юмаа нэмээд баривчилдаг л болгож байгаа. Жижиг сажиг үйлдэл бүр дээр баривчлах, цагдаа хуулийн байгууллагын өмнө уяастай байдлыг бий болгож байгаа юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хувьд бол олон ухралт байна. Ер нь энэ парламентын хувьд зарчмын, концепцийн, хандлагын маш том ялгааг би олж харж байна. Өмгөөлөгчдийн эрх, оролцоо маш хязгаарлагдмал байна. Иргэд эрүүгийн хэрэг дээр их мөнгө төлж, өмгөөлөгч авна. Тэгээд тэднийх нь гар уяастай, хөл нь тушаатай, ам нь үдээтэй байхаар мэтгэлцэх зарчмын утга алдагдаж, яллах талдаа илүү давуу эрх мэдэлтэй, өмгөөлөх, хамгаалах тал нь ямар ч эрх мэдэлгүй байхад өмгөөлөгч гэж байгаад, иргэд мөнгөө төлсний гавьяа юундаа гарах билээ? гээд олон асуудал энд ярихаар байгаа юм.” гэж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (May 09, 2017 6:05:26 pm )

    ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД ӨМГӨЛӨГЧИЙН ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА НЬ ТУЙЛЫН БУРУУ. ТӨР БОЛ ИРГЭНЭЭ ХАМГААЛАХ ЁСТОЙ. ХУУЛИЙН ОРОЛЦОГЧ НАРЫГ ШҮҮГЧ, ПРОКУРОР, ӨМГӨӨЛӨГЧ ГЭЖ НЭРЛЭЖ АНГИЛЖ БАЙГАА НЬ НЭР ЗҮЙН ХУВЬД ЗӨВ БОЛОВЧ НЭГЭНД ПРОКУРОРТ ИХ ЭРХ МЭДЭЛ ОЛГОЖ БАЙГАА ӨМГӨӨЛӨГЧИЙН ЭРХИЙГ ХЯЗГААЛАХ ГЭЖ БАЙГАА ТӨР ИРГЭНЭЭ ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛААР ЯЛГАВАРЛАЖ ҮНДСЭН ХУУЛИЙН ЗААЛТАА ЗӨРЧИЖ БАЙНА ГЭСЭН ҮГ. ПРОКУРОР, ӨМГӨӨЛӨГЧ ХОЁР ПРОЦЕССЫН АЖИЛД ИЖИЛ ТЭНЦҮҮ ЭРХТЭЙ ОРОЛЦОЖ БАЙЖ ИРГЭНИЙ ЭРХ БҮРЭН ХАНГАГДАНА ТӨР ТӨЛӨӨЛЖ БАЙГАА ПРОКУРОР ПРОЦЕСТ ИЛҮҮ ОРОЛЦОЖ БАЙСАН БАЙГААГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ ПРОКУРОР БОЛ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭНД ХЯНАЛТ ТАВЬДАГ ХУУЛЬ ЖУРАМ ЗӨРЧСӨН БҮХ АСУУДЛЫГ ЗӨВ ЗАМД ОРУУЛАХ ЁСТОЙ ОДОО БОЛ ТӨР ТӨЛӨӨЛЖ БАЙГАА ГЭСЭН НЭРИЙГ БУРУУ АШИГЛАН ХҮН ХЭЛМЭГДҮҮДЭГ БОЛСОН НЬ НУУЦ БИШ ҮҮНИЙГ ЭНЭ ХУУЛИАР ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ ӨӨРЧЛӨХИЙН ТУЛД ӨМГӨӨЛӨГЧ ПРОКУРОР ХОЁРЫН РЭХ ХЭМЖЭЭГ ХУУЛЬД ИЖИЛ ТУСГАХ ЁСТОЙ МЭТГЭЛЦЭХ ҮЕД ПРОКУРОР НЬ БУРУУТГАХ БАРИМТАА ГАРГАЖ ӨМГӨӨЛӨГЧ ҮГҮЙСГЭХ БАРИМТАА ГАРГАЖ ТҮҮНИЙГ ШҮҮХ ТУНГААДАГ БАЙХ ЁСТОЙИНГЭЖ ИРГЭНИЙ ЭРХИЙГ ХАНГАСАН ХУУЛЬ БОЛНО

  • Anonymous (May 09, 2017 6:24:22 pm )

    ТӨР БОЛ ИРГЭНЭЭС БҮРДДЭГ. ИРГЭН ТӨРИЙГ БАЙГУУЛДАГ. ӨМГӨӨЛӨГЧ НАРЫГ ТӨРИЙН АЛБА ХААГЧ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ӨМГӨӨЛӨГЧ НАР ТӨРИЙН АЛБА ХААГЧ БИШ БОЛХООР ПРОКУРОР НЬТӨРИЙН АЛБА ХААГЧ ГЭЭД ТӨРӨӨС ХАГАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ, ЦАЛИН АВААД БАЙРАНД СУУГААД БАЙДАГ ГЭТЭЛ ТӨРИЙГ ТӨВХНҮҮЛЖ БИ БОЛГОСОН ИРГЭН ТҮҮНИЙГ ЭРХ АШГИЙН ХАМГААЛАХ ГЭЖ БАЙГАА ӨМГӨӨЛӨГЧ НЬ ТӨРИЙН ГАДНА ТӨРӨӨС ЯМАРЧ ХАНГАМЖ, ЦАЛИН БАХЙГҮЙ ЗҮЙРЛҮҮЛЖ ХЭЛБЭР ПРОКУРОРЫН СУУЖ БАЙГАА БАЙРНЫ ГАДАА ЗОГСООД БАЙЖ ТААРАХГҮЙ ИЖИЛ ТЭНЦҮҮ ЭРХ МЭДЭЛТЭЙ БАЙЖ БАЙЖ ТӨР БОЛОН ИРГЭНИЙ ЭРХ БҮРЭН ХАНГАГДАНА БИЗДЭЭ ОДОО ҮЙЛЧИЛЖ БАЙГАА БОЛОН ХЭЛЭЛЦЭЖ БАЙГАА ХУУЛИАС ХАРХАД МӨНГӨТЭЙ, МӨНГӨГҮЙ ХОЁР ХҮН ЮМ АВАХ ГЭЖ ЯВЖ БАЙГАА ШИГЛ ХАРАГДАЖ БАЙНА ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ НЭГ ПРОКУРОР НЬ ТӨРИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ГЭСЭН НЭРИЙН ДОР ЭРХ МЭДЭЛТЭЙ ӨМГӨӨЛӨГЧ НЬ ЯМАРЧ ЭРХ МЭДЭЛГҮЙ ХҮНД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЦАА ҮЗҮҮЛЭГЧ БОЛЖ БАЙГАА ХУУЛИЙН ТӨСӨЛ БАЙНА ҮҮНИЙГ ЗАСЧ ПРОКУРОР, ӨМГӨӨЛӨГЧ НАРЫН ЭРХИЙГ ИЖИЛ БОЛГОЖ ХУУЛЬД ТУСГА ХҮНИЙ ЭРХЭНД ХАЛДАНА ГЭХЭД ПРОКУРОР МӨРДӨН БАЙЦААГЧИЙН ЦУГЛУУЛСАН БАРИМТЫГ ШҮҮХ ДЭЭР БАРЬЖ ОЧИЖ БАЙХАД ӨМГӨӨЛӨГЧ ХОЛБОГДОГЧИЙГ ГАДУУР ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТТЭЙ ОЧХОД ШҮҮХ МӨРДӨН БАЙЦААГЧИЙН ЦУГЛУУЛСАН БАРИМТЫГ ХУУЛЬ ЁСНЫХ ГЭЖ ҮНЛЛЭЖ ӨМГӨӨЛӨГЧИЙН ХҮСЭЛТ, ЭМХНЭЛЭГ, АР ГЭРИЙН ГАРГАСАН БАРИМТЫГ ХУУЛЬ ИЙМ ЁСНЫХ БИШ ГЭЖ ҮЗДЭГ НЬ НУУЦ БИШ ИЙМД ӨМГӨӨЛӨГЧИЙН ЭРХИЙГ ХУУЛЬД ХАСАХ БИШ НЭМЖ ОРУУЛАХ ЁСТОЙ

antalya rent a car