antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 9, 2017 4 comments

“Хоосон чанарын дөрвөн ерөнхийлөгчтэй 26 жилийг өнгөрөөлөө дөө”

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу хэлье ярья гэснээ хэнбугайгаас ч жийрхэлгүй хэлчихдэг нэгэн. Тиймээс ч хэвлэлүүд түүнээс үе үе байр суурийг нь сонсдог. Тэгвэл тэрбээр энэ удаа medee.mn сайтад өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор ярихдаа  “Одоо парламентад их олон сонгогдсон, удаан суусан, их туршлагатай, хашир, “хатуу самар” гэгдсэн ерөнхийлөгч ерөөсөө хэрэггүй. Бид тийм ерөнхийлөгчдийг сонгосон. Хээгүй хүнийг сонгосон, хийгүй хүнийг сонгосон. Олон салаа хэлтэй орчуулагч хүн нэгийг сонгож үзсэн. Сайхан ярьдаг хүнийг сонгож үзсэн. Хоосон чанарын дөрвөн ерөнхийлөгчтэй 26 жилийг өнгөрөөлөө дөө. Хүний хувьд сайн хүмүүс ээ. Гэхдээ Монгол Улсыг аваад явчих зориг зүрхтэй, ухаан тэнүүн, үндэснийхээ бахархал соёл, өвгөд дээдсүүдийн үлдээсэн их олон захиа даалгавар, төр барих ухааныг нэлээн сайн судалсан хүн төр барих хэрэгтэй. “Рио Тинто” гэж компанид дээрэмдүүлсэн энэ их байгалийн баялаг, урсгалаар гарч буй нефть, хяналтгүй гарч буй төмөр, зэс эдгээрийг Монголын ард түмэнд буцаагаад аваад ирэх чадалтай, зоригтой, ухаантай ийм л ерөнхийлөгч яг өнөөдрийн хувьд хэрэгтэй байна. Тав дахь ерөнхийлөгч тийм л хүн байх хэрэгтэй. Монголчууд иргэдээ гэсэн сэтгэлтэй, эх орноо гэсэн бодолтой тийм л ерөнхийлөгчийг хүсч байна. Харамсалтай нь тийм зориг зүрхтэй хүн өнөөдрийн намуудын тухай болон Сонгуулийн тухай хуулиар гарч ирэх ямар ч бололцоо байхгүй.”  хэмээн ярьжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • zochin (May 09, 2017 11:39:21 am )

    mийм хүн намуудад бга боловч тэдний нэрийг дэвшүүлэхгүй, хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй ч зориг зүрх нь
    хүрэхгүйд л бга л даа нэгдэж чаддаггүй тууштай байж бас чаддаггүй

  • shuuh (May 09, 2017 12:52:01 pm )

    ok

  • Овоо шүү дээ (May 09, 2017 1:06:50 pm )

    Овоодоо

  • Anonymous (May 09, 2017 3:35:01 pm )

    Tiim shuu huuchun novshuudaas songolt bhgui shuu

antalya rent a car