antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 6, 2017 1 comment

Дэлхийн зүүн төвийн үзэл баримтлалтай намууд Улаанбаатарт чуулна

нийтлэсэн Admin

Энхтайван, шударга ёс, эв нэгдлийн төлөөх “Прогрессив Алиансе” нэгдлийн Бага хурал энэ сарын 25, 26-нд Улаанбаатар хотноо болно. Дэлхийн зүүн төвийн үзэл баримтлалтай 140 улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн энэхүү нэгдэл нь социал демократ буюу нийгмийн ардчилсан үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Тус нэгдлийн анхдугаар уулзалт Бүгд Найрамдах Итали Улсын нийслэл Ром хотноо 2012 оны арванхоёрдугаар сард дэлхийн 42 орны улс төрийн намын оролцоотойгоор зохион байгуулагдсан юм. Энэ цаг үеэс л “Прогрессив Алиансе” нэгдлийг албан ёсоор байгуулах санаачлага гарч, 2013 оны тавдугаар сарын 22-нд ХБНГУ-ын Лейпциг хотод дэлхийн дэвшилтэт социал демократ намууд болон байгууллагуудын сүлжээнд суурилан байгуулсан. Өдгөө дэлхий хэмжээнд энх тайван,  ардчилал, хүний эрх, нийгмийн шударга ёс, нийцтэй ажиллагааны хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

“Прогрессив Алиансе” нэгдлийг үүсгэн байгуулснаар олон улсын орчин үеийн улс төрийн намуудын хамтын ажиллагааны талаар олон жилийн туршид өрнөсөн маргаанд цэг тавьсан, нөгөө талаар хамтын ажиллагааны шинэ эхлэл болсон гэж үздэг. “Прогрессив Алиансе” нь удирдах хороо, зохицуулагч, удирдах зөвлөлөөс бүрддэг цомхон бүтэцтэй нэгдэл юм. Европын Социалистуудын нам, Европын парламент дахь социалистууд ба ардчилагчдын бүлэг, Азийн Ардчилсан Социалиастуудын Сүлжээ, Африкийн Дэвшилтэт Алиансуудын төв, Арабын социал демократ форум зэрэг бүс нутгийн улс төрийн намуудын сүлжээний 140 гаруй нам, байгууллагууд  “Прогрессив Алиансе”-ын гишүүн юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (May 07, 2017 9:31:29 am )

    Эргэн тойрноо эруугийн этгээдуудээр дуургээд дэлхий дамжсан мафи. Хугайчийн улс болгох бодлого л. Женко Баттулгын толгойд байхаас. Улс орон ард тумэн гэх бодол туунд байхгуй АН естой нэг шившгээ тарьж хулгайч нараар толгойгоо мэдуулсэн нам болж дууссан манай шуух цагдаа л АН ыг цэвэрлэж туслаачээ

antalya rent a car