antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 5, 2017 3 comments

Эрээнд биеэ үнэлэгчдийг албадан буцааж эхэллээ

нийтлэсэн Admin

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас консулын тойргийн нөхцөл байдалд үнэлэлт өгч, тус улсад хууль бусаар оршин суугаа иргэдийн эрх ашгийг хамгаалах ажил хийж, хэрэгжүүлж эхэлсэн байна. Ялангуяа тус улсад амьдарч, биеэ үнэлж байгаа монгол бүсгүйчүүдийн асуудлыг цэгцлэх, тэдэнд учирч болох эрсдэл ч чамгүй олон байгаа. Иймд хэдийгээр гадаад улсад биеэ үнэлэгч нэрээр амьдарч байгаа ч Монгол Улсын иргэн гэдэг утгаар нь тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, болзошгүй гэмт явдлаас урьдчилан сэргийлэх үүднээс Эрээн хотын НАХГ-ын удирдлагатай уулзаж, хамтран ажилласны дүнд биеэ үнэлж байсан тодорхой тооны монгол эмэгтэйг саатуулж, ирээдүйд өртөж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэн нутаг буцаасан байна.

Мөн консулын газарт иргэдийн зүгээс чамгүй олон өргөдөл ирсэн байна. Үүнд “БНХАУ-ын нутагт визгүй зоричх 30 хоногоо хэтрүүлсэн, торгуулийн мөнгөгүй, нутаг буцах хүсэлтэй байна” гэсэн агуулгатай өргөдөл, хүсэлт ирсэн байна. Иймээс 2016 оны гуравдугаар улирлаас эхлэн тус консулын газраас тойргийн хэмжээнд хууль бусаар оршин суугаа иргэдийн бүртгэлийг явуулжээ. Гэвч асуудал тойргийн хэмжээнээс хальж тус улсын Хөххот, Бээжин, Шинжин, Шанхай, Тунляо, Бугат, Гуанжоу гээд олон газрыг хамарсан тухай мэдээллийг Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суух консулын газраас мэдээллээ.

Консулын газрынхан Эрээн хотын намын болон хотын дарга,НАХГ-ын удирдлагатай удаа дараа уулзалт хийж, хүсэлт тавьсны үр дүнд эхний ээлжинд визний хугацаа хэтэрсэн нялх хүүхэдтэй, хүнд нөхцөлд амьдарч байгаа, архины хамааралд орсон, сэтгэцийн эмгэгтэй, хэвтэрт орсон иргэдийг буцааж чадсан байна. БНХАУ-ын Хилээр орох гарах асуудлыг зохицуулах тухай хуульд зааснаар “Гадаадын иргэн визний хугцаагаа хэтрүүлж, оршин суусан бол хоног тутамдаа 500 юанийн торгууль төлнө” гэж заасан байдаг ажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Mendee (May 05, 2017 2:44:05 pm )

    Manaa heden hodoonii haltai bor ohiduud bdag yum bnlee. Owor mongol hujaa nariin dewsger bolson heden yaagii nuud bdagiin bnlee Nogoo owor mongol chuud in ted narigaa husaal zaraal

  • Ganbaa (May 06, 2017 5:11:04 pm )

    Yankhnuud vhnvv bnuu hend hamaa bna mongoliin Prius tengvvd tsoorj bwl boloh in ter.

  • зочин (May 06, 2017 9:21:49 pm )

    амьд биологийн зэвсэгүүд.

antalya rent a car