antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 4, 2017 5 comments

Нэр дэвшигчийг нууц санал хураалтаар баталгаажуулна

нийтлэсэн Admin

Ардчилсан Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн санал асуулгых Х.Баттулга тэргүүлснийг тус намаас албан ёсоор мэдэгдлээ. С.Эрдэнэ хэлэхдээ  “Ардчилсан намаас намын үндсэн дүрмийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн согуульд нэр дэмшигчээ тодруулах зорилгоор дотоод сонгуулийнхаа үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.Нийт 180,000 бүртгэлтэй гишүүнээс саналын эрхтэй 132,000 гишүүн оролцсон. Зарим газар байгаль цаг уурын нөхцөл нөлөөлсөн тохиолдлууд гарсан ч ирц хангалттай буюу 60 гаруй хувьтай байлаа. Нэр дэвшигчдээс хамгийн өндөр оноог Х.Баттулга авлаа. Энэ дагуу Ардчилсан Намын асуулга зохион байгуулах төв комиссоос санал асуулгын дүнг дээр дурьдснаар баталж, тавдугаар сарын 6-ны өдөр болох АН-ын VIII Их Хуралд хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигч буюу Х.Баттулгыг өргөн мэдүүлэхээр тогтсон болохыг мэдээлж байна. Намын үндсэн дүрмийн дагуу хамгийн өндөр оноог авсан нэр дэвшигчийг их хуралд оруулж, батлуулахаар байгаа. Сонгуулийн ерөнхий хуулийн дагуу тухайн нэр дэвшигчийн авсан саналын тоо хувь дэмжсэн дэмжээгүйгээр нь мэдүүлж, баталгаажуулах шаардлагатай. Намын VIII их хурал дээр сонгуулийн төв байгууллага буюу эрх барих дээд байгууллагын хуралдаанаар нэр дэвшигчийг нууц санал хураалтаар баталгаажуулах хуулийн заалттай” гэлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • danzaa (May 04, 2017 2:52:52 pm )

    Archigdlaa da erdene lyiwarchin min chi namin dargig lyiwardaa biz de

  • зОЧИН (May 04, 2017 3:02:05 pm )

    бАЯР НХҮРГЭЕ. АРД ТҮМНИЙ ХҮҮХЭД, ЯМАР НАМД ӨГСНӨӨР ЗОВЖ БАЙНА АРД ТҮМЭН

  • Anonymous (May 04, 2017 9:09:40 pm )

    Хулгайч Баттулгыг еронхийлогчид нэр дэвшуулж байдаг ардчилсан нам хулгайч нартаа идуулж дуусч дээ ард тумэн хулгайч унэн хоерыг ялгаж чадна шуу

  • Anonymous (May 04, 2017 9:51:44 pm )

    амаржаргал надад женкө шиг мөнгө байхгүй гээд гоншигонож,байхгүй бол баас царайлаад,чадахгүй бол чацга царайлаад явахаас яахав,энэ намынхан өөрсдөө анх сонгуулийг мөнгөний болгосон улсууд

  • зочин (May 05, 2017 12:34:34 pm )

    Баталгаажихгүй бол яах вэ гэдэг том яс хоолой дээр нь тээглэхвий.

antalya rent a car