antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 4, 2017 1 comment

Б.Пүрэвсайхан заан тэргүүн байраа хадгалсаар байна

нийтлэсэн Admin

Бөх сонирхогч та бүхэндээ шинэлэг дэвшилттэй аргачлалаар тооцож буй бөхчүүдийн шинэчилсэн чансааг толилуулж байна. МҮБХ-ноос зохион байгуулагдсан албан ёсны барилдаануудад хэд давсан, улмаар ямар цолтой бөхийг давж чадсанаас шалтгаалан тохирох оноогоор үнэлэн тооцож бөхчүүдийн чансааг танилцуулж буй билээ. Одоогоор оны эхний 4 сарын байдлаар улс, аймгийн цолтонгууд барилдсан нийт 7 барилдааны амжилтаар чансааг гаргав.

Саяны Ц.Бадамсэрээжид хурц арсланд хүндэтгэл үзүүлэх барилдаанд түрүүлсэн у.х Содномдорж 12 байраар дээшилэн у.г Гончигдамбын өмнө орж 4-т жагслаа. Үзүүрлэсэн у.н Б.Ганхуяг 39 байраар урагшилж ТОП-32-ын 12-т орж ирсэн байна.

у.з Пүрэвсайхан зодоглоогүй тохиолдолд чансааг тэргүүлэхийн тулд у.а Батсуурь, у.х Бат-Орших нар дор хаяж 7 давж үзүүрлэх, эсвэл дараагийн 5 бөх 8 давж түрүүлэх шаардлагатай байна.

ТОП МАНЛАЙЛАГЧ БӨХЧҮҮДИЙН ЖАГСААЛТ

Энэхүү онооны систем нь бага цолтой бөхчүүдийн амжилтыг үнэлэх боломжтой өөрөөр хэлбэл өндөр цолтой бөх нь учраа бөхөө сонгож /ам авах/ барилддаг монгол бөхийн язгуур уламжлалыг бодолцон 2 бөхийн халз барилдааны эрсдэлийг үнэлэх зорилгоор зохиогдсон гэдгийг бөх сонирхогч та бүхэн ойлгосон байх.

Одоогоор нийт 36 бөх өөрийг нь амалж авсан бөхөөр даваагаа ахиулсан бол аварга, арслангуудыг давж чадсан а.а Пүрэвгарьд ийг 22 оноотой тэргүүлж, у.н Ганхуяг, а.а Хангай нар 20 оноогоор удаалж байна.

ТОП ДАЙЧИН БӨХЧҮҮДИЙН ЖАГСААЛТ

Дээрх өндөр шагналын оноотой бөхчүүд энэ жилийн улсын баяр наадмаар улсын цолонд хүрэх, цолоо ахиулах өндөр магадлалтай гэж үзэж байна. Бөх сонирхогчид наадмын тааварт оролцохдоо энэ үзүүлэлтийг анхаарахад болохгүй зүйлгүй юм.

Бөхөө дээдлэгч Ө.Болор-Эрдэнэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Д (May 04, 2017 1:53:26 pm )

    Ямар нэг нэрэмжит барилдаан болоход түүнтэй холбоотой болон тэр нутгийн бөх түрүүлдэг жишиг тогтлоо. Ү үнийг бөхийн холбоо юу гэдэг бол доо. Аягүй бол нутгийн тэнгэр ивээсэн гэх байх даа .

antalya rent a car