antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 4, 2017 11 comments

Ч.Хүрэлбаатар: Эргэж буцаад, шалчиганаад байх шаардлага байхгүй

нийтлэсэн Admin

ОУВС манай улсад тусламж олгох тухай шийдвэр гаргахаа хоёр долоо хоногийн хугацаагаар хойшлуулаад буй. Энэ хугацаандаа УИХ-аас баталсан 29 дүгээр тогтоолын 11 дэх заалтад заасан  хөрөнгө оруулагчид борлуулалтын орлого, төлбөр тооцоо, гүйлгээгээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкаар заавал дамжуулна гэж зааснаа өөрчлөхийг хүлээж байгаа юм. Тэгвэл Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар дээрх заалтыг өөрчлөх ёстой хэмээн байр сууриа илэрхийлж байна. Тэрбээр “Хэд, хэдэн том шалтгаанууд гарч ирж байна. ОУВС-тай хамтарна гээд тохирчихсон, 2017 оны төсвийг хэрэгжүүлэх боломжгүй болоод эхэлчихэж байгаа байхгүй юу. Баталчихсан 2017 оны төсвийг хэрэгжүүлэхэд төвөгтэй болж байна. Тиймээс ОУВС-тай хамтарч хямралаас гарна. Хүн болгонд таалагдсан арга хэмжээ авч байж хямралаас гарахгүй. Хэдхэн сарын өмнө хандив цуглуулаад явж байсан. Одоо нэг эдийн засаг тогтворжих эерэг үзүүлэлт бий  болж байгаа дээр нь эргэж буцаад, шалчиганаад байх шаардлага байхгүй. Тууштай яваад, үр дүнгээ гаргах ёстой.” хэмээн ярьж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (May 04, 2017 10:39:28 am )

    АН ын 4 жил балалж сүйрүүлсэн хийсэн хэргийг 1 хэн жилийн дотор овоо л болгож бн. МАН ч арай өөр чадвартай боловсон хүчинтэй нам юмаа. АН ядаж их энергигүй хар мөртэй төрд гарахаараа бүр завхайруулж дуусгадаг. Эбэ шаарыг нь 8 жил буруу хүнээ сонгож гаргаад бас баларчлаа хайран эх орон минь

    • нар (May 04, 2017 4:15:57 pm )

      МАН зөв алхам хийж бна

  • Anonymous (May 04, 2017 12:22:24 pm )

    chi muu bitgii shaagaad bgaarai MAN mahan tolgoito shaarnuud

  • tsetsegee (May 04, 2017 12:46:45 pm )

    ardchilsan nam bol idemhii natri l gej helmeerf bna shat shatandaa alban tushaald ochson bolgon ih bagaar ni heden ter bumaar ni idsen harin yagaad ene ih idej uusan yumig gargaj irehgui bgaa yum tegvel ulsin ter ih ur bagach gesen bagasna sh dee

  • болио боль (May 04, 2017 1:15:40 pm )

    Сангийн сайд болгоогүй гээд боож үхэхнээ туулай шиг царай гаргачихаад

  • иргэн (May 04, 2017 3:31:40 pm )

    сүйрүүлсэн асуудал байхгүй ш дээ. үйл ажиллагаа хэвийн л байсан. ажил авсан нөхдүүд болохгүй байна гээд худлаа сүржигнээд байсан

    • Anonymous (May 05, 2017 12:41:26 am )

      Yuu bichij baigaagaa medej bn uu shog zurgaa

  • Иргэн (May 04, 2017 3:51:29 pm )

    АН БИШ МАН ЭНЭ УЛС ОРНЫГ 100 ЖИЛ СҮЙРҮҮЛСЭН. ОДОО ХЯТДЫН ЗААВРААР АЖИЛЛАХААС ӨӨР АРГАГҮЙ БАЙДАЛД УЛС ОРНЫГ ОРУУЛЛАА. ЭНЭ АН.Д БУРУУ ӨГДӨГ ТЭНЭГҮҮД НЭГ БОЛ ХОГИЙН ЦЭГ ДЭЭР БДАГ МЭДЭЭЛЛЭЭС ТАСАРСАН ХҮН ЭСВЭЛ МАН.ААС ХООЛНЫ ШАВХРУУГАА ЗАЛГАДАГ СҮГ БАЙХ. УЛС ОРОН СҮЙРЭХ ГЭЖ БХАД АН АН ГЭЭД СОЛИОРООД…

  • зочин (May 04, 2017 4:28:28 pm )

    Хүрэлбаатарын зөв. Нэгэнт Монгол улсын Засгийн газар Гадаадын хөрөнгө оруулагчтай гэрээ хийхдээ дотоодын биш гадаадын банкуудаар дамжуулахыг нь хүлээн зөвшөөрсөн бол түүнийгээ биелүүлэх л үүрэгтэй. Харин түүний зөв бурууг уг гэрээ хийсэн хүмүүстэйгээ л тооц. Энэ бол Монголын нэр хүндийг өмөөрч, хам гаалж байна гэсэн үг.

  • Дорж (May 04, 2017 5:21:05 pm )

    Өөрөө хулгай хийхээ бүр больсон юм байхдаа . Хамууддаа томроод сүрхий байх чинь

  • Баяррагчаа (May 05, 2017 9:32:27 am )

    Танай нэр дэвшигч арагшаа харахгүй урагшаагаа явна гэдэг гал хамууд руугаа дайрахгүй хамтраад урагшаа дайрна гэсэн шийдсэн хулгайчийн үг шиг ард иргэдэд сонсогдож байна. Энэ хүн сонгогдвол шударга ёс амиа тавих нь. Үндэсний эв нэгдлээр далимдуулж хулгайч нарын хулгай дээрмийг иргэд бүсээ чангалж төлөх үү. Бодлогоо засахгүй бол танай нэр дэвшигч унана. Эсвэл сонгуулийг дахин явуулах болно шүү

antalya rent a car