“Монгол газар”-ын Мянганбаяр болон топ модель Пүрэвсүрэн, мисс Ариунцэцэг нарын хайрын гурвалжины ээдрээт
түүхийг Монгол даяараа мэдэх билээ. Ямартай ч Д.Ариунцэцэг алтны магнатын тогооны хүн болж Хайрмаа хэмээх хөөрхөн охины ээж болсон. Гэвч тэрээр хүүхдээ төрүүлснээс хойш “Мянгаа, Пүүжээ, Ариунцэцэг ….” гэх эцэс төгсгөлгүй шуугианыг орхин Сингапурыг зорьсон. Ард түмний мисс бүсгүй өдгөө Сингапур, Монголын хооронд нисч бяцхан охиноо асрахын зэрэгцээ мэдлэг боловсролдоо ч ихээхэн анхаарч, сурч боловсорч байгаа аж. Хаа очиж хэвлэлийнхэнтэй тэрсэж, янз бүрийн ярианд тайлбар хийгээд гүйдэггүй нь Мянгаа захиралын үе үеийн эхнэрүүдийн онцлог гэлтэй. Ариунцэцэг ч мөн энэ зүйлээс хол байсан нэгэн. Тиймдээ ч хэвлэлийнхэн дунд “ховор хүн” байсаар ирсэн юм. Харин тэрээр саяхан эх орондоо ирээд буцсан бөгөөд нэгэн сэтгүүлд тун болгоомжтой ам нээгээд амжсан байна. Д.Ариунцэцэг “Аз жаргалтай төгсөхгүй сонголт хийсэндээ харамсдаг уу” гэх сэтгүүлчийн асуултад “Үгүй. Би хийсэн зүйлдээ харамсдаггүй” хэмээн хариулжээ.
А.Санчирмаа.
Factnews.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.