Газар тариалангийн салбарын сэргэлт өнгөрсөн оны намар түүхийн хуудаснаа алтаар бичигдэв. Гурван саяулаа нийлж идээд ч барахгүй их буудай хураачихаж, манайхан. Халгиж цалгисан их тариагаа дэлхийн зах зээлийн үнээр гадаадад экспортлох ухааны юм ярьцгааж баахан шагширч, рекламдав. Хаашаа л харна, тариан талбай, ур гацын бүсээр аялсан, малтийтал инээсэн хүмүүс. Төр, засгийн удирдлагууд мөнөөх будаанаас түүхий гээр нь идэх нь холгүй зажилж үзэгдэв. Тариан түрүүг багц багцаар нь барьж даллана, цайруулсан будааг атга атгаар самарна. Газар тариалангийн бүсүүдэд өрнөсөн амттай бас ашигтай энэ үйл явдал тариаланчдын төдийгүй нийт монголчуудын сэтгэлд “Одоо сэргэж эхэллээ, угаасаа бид чадна” гэх гал асааж, цөс хөөргөсөн нь үнэн. Олох орлого, авах ашгаа хүр тэл хэдэн саяар тоолж суулаа. Чу хам тэр үед энэ бүхэн зүгээр л шоу төдий байсныг анзаарч сөхөх ухаан байсангүй. Угаасаа ийм хар мөрөөдөл хэний ч толгойд ороогүй биз. Төр авна, төр зуучилна, төр дэмжинэ, төр экспортолно хэмээн гар өргөн баталчихаад байхад мууг зөгнөн хардах санаа хэнд төрөх билээ дээ.
ХАНШИЙН УНАЛТ БА ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН АЛДАА
Тариаланчид хөөрцөглөж байх үед дэлхийн зах зээл дээр улаан буудайны үнэ буурах ерөнхий төлөв гараад байлаа. Уг нь зах зээлийн ханшийн төлөвийг Монгол Улс сайтар ажиглаж, үнийн уналтаас урьтаж экспортын төлөвлөгөөгөө боловсруулах, эрсдэлээс хамгаалах учиртай байсан юм. Гэвч тэгсэнгүй. 2011 оны есдүгээр сарын 29- ний байдлаар гэхэд дэлхийн зах зээл дээр нэг тонн хүнсний улаан буудайн үнэ 304 ам.доллар. Харин ОХУ-ын Алтайн хязгаарт газар дээрх бөөний үнэ нь 4600 рубль буюу 184.000, Краснодар мужид 6000 рубль буюу 240.000, Саратов мужид 5800 рубль буюу 232.000 төгрөгт хэлбэлзэж байв. Харин улаан буудайны тариалалтаар дэлхийд тэргүүлдэг Канадад экспортын үнэ 394 канад доллар буюу 488.500 төгрөг. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас авсан мэдээгээр 259.3 ам.доллар буюу 331.900 төгрөгийн ханштай байлаа. Түүнчлэн энэ үеэр ОХУ, Румын улс улаан буудайгаа маш хямдаар борлуулж эхэлсэн нь АНУ төдийгүй дэлхийн улаан буудайн экспортын зах зээлд сөргөөр нөлөөлнө хэмээн ажиглагчид анхааруулсан. Учир нь өнгөрсөн жил Канад, ОХУ-ын хураасан ургац эрс нэмэгдэж, нөөц нь сүүлийн арван жил дэх хамгийн дээд хэмжээнд хүрчээ. Тодорхой хэлбэл, олон улсын шинжээчдийн үзсэнээр энэ оны хоёрдугаар сард ханш 11 хувиар буурна гэсэн таамаг одоо биелж эхэллээ.
Тэр бүү хэл, улаан буудайн үнэ сүүлийн гурван жилийнхээ хамгийн доод түвшинд хүрч, дахиад ч уруудах магадлалтай байгаа юм. Энэ мэдээ бидний хувьд түгшүүр биш гэж үү. Гэхдээ үнийн хямралын асууд лыг эдийн засагчид хий гээд тариаланчид сануулсан. Харин манай Сангийн яамны “том” мэргэжилтнүүд “Өнгөрсөн жил дэлхийн зах зээл дээр буудайны үнэ өндөр буюу ойролцоогоор нэг тонн нь 400 мянган төгрөг байсан. Энэ жилийн хувьд ОХУ, Казахстанаас гаалийн татварыг тооцоод тонн нь 340 мянга орчим төгрөгөөр орж ирэх байх. Тэгэхээр санаа зоволтгүй” хэмээн бардам ярьж суув. Уг нь дэлхийн зах зээлийн ханшийн өөрчлөлтийн үнэрийг салбарын яамны мэргэжилтн үүд хэн бүхнээс илүү мэдэрсэн байх учир тайсан. Харамсалтай нь, мэргэжилтн үүдийн хоосон таамаг хийгээд бодлогын алдаа наас болж өнөөдөр хэ дэн зуун тонн улаан буудай хөсөр хаягдахад хүрээд байна. Засгийн газар нэг тонн улаан буудайны үнийг 350 мянган төгрөгөөр тогтоосон. Гэвч дэлхийн зах зээлийн ханшийн уналттай холбоотойгоор одоо тонн нь 260.000-270.000 болтлоо доошилчихлоо. Үнэ үүнээс илүү унах магадлал өдөр ирэх тусам батлагдсаар байхад Монголын төр өнөөдрийг хүртэл ямар нэг шийдвэртэй алхам хийсэнгүй, бүр таг чиг.
ӨРИЙН СҮЛЖЭЭ БА ТАРИАЛАНЧДЫН ХЯМРАЛ
Статистик мэдээнээс харахад тариаланчдад олгосон 38.9 тэрбум төгрөгийн зээлийн 21 тэрбум буюу 53 хувь нь хугацаа хэтэрсэн зээл эзэлж байна. Олон сарын хүү энэ тэрийг тооцвол бүр талийж өгнө. Тэгвэл газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймгаар жишээ татъя. Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн жил 84 аж ахуйн нэгж тариа тарьжээ. Гэтэл өнөөдрийн байдлаар гэхэд улсад тушаасан 28.600 тонн будааны мөнгөө аваагүй л байна. Нэг тонныг нь дунджаар 300 мянган төгрөгөөр тооцвол энэ нь 10 тэрбум гаруй төгрөг. Тариаланчид нь бараг зургаан сар цалингүй ажиллаж байгааг сонсоод өмнөөс нь яс хавтайх шиг болов. Түүнчлэн газар тариаланд бүх насаараа ажилласан хүн Тариалан эрхлэлтийн сан гаас 52 сая төгрөгөө авч ча далгүй, ургацынхаа үр ши мийг үзэлгүй хорвоогоос халь сан явдал ч гараад байна. Харамсалтай явдал биш гэж үү. Хүүхдүүд нь тус сангаас мөнгөнийхөө ядаж 10 хувийг авах хүсэлт тавьсан ч ердөө л хоёр саяыг өгсөн дуулдав. Хамгийн инээдтэй нь, Тариалан эрхлэгчдийг дэмжих санд хийсэн аудитын шалгалтаар өөрсдийгөө баахан урам шуулсан явдал. Тус сангийн хан сайн ажилласан нэрээр 357 сая төгрөгөөр өөрсдийг өө урамшуулсан талаар хэсэг шуугисан.
Харин одоо энэ асуудал бүр таг болчихлоо. Сэлэнгэ аймагт одоо нийт 3305 тонн будаа борлоогүй үлд жээ. Гэтэл нэгдүгээр сарын байдлаар тус аймагт импортоор 12.500 тонн гурил орж ирсэн байх юм. Ийм хэмжээний гурил тээрэмдэхэд 30 мянган тонн улаан буудай шаардлагатай. Бусад аймгийн хувь ч ялгаагүй байдал яг иймэрхүү байна. Ингээд бодохоор өнгөрсөн намар хураасан будаа бидэнд асар их гурилын нөөц бүрдүүлсэн байгаа биз. Харамсалтай нь, агуулахаар дүүрэн буудай тун удахгүй хог болоход ойртсоор л байна. Дархан-Уул аймагт хад галсан будаа гэхэд шатаж дэл бэрсэн. Хар мэдээ үүгээр дуусахгүй. Олон эрсдэл ард хүлээж байгаа. Үүнээс гадна БНХАУ руу будаа экспортлох талаар өн гөрсөн намраас хойш он дамжин яригдсан. Үүний дүнд 100 хүртэл тонн буудай экс портлохоор саяхан тохиролцож, үзэглэсэн сурагтай. Гэхдээ бүгдийг биш. Эхний ээлжинд 30 мянган тонн гэх мэтээр авна хэмээн амлажээ. Урд хөршийнхний амлалт хэзээ бодит ажил болохыг хэлж мэдэхгүй юм. Угтаа бол тарьсан будаагаа экспортлох гэж хятадуудыг царайчилж гүйхийн оронд импортоо хазаарлахад л газар тариалангийн хөгжлийг дэмж сэн чухал шийдвэр болох юм биш үү. Цагаан сарын дараа гурилын эрэлт эрс буурдаг. Одоо борлоогүй, нөө- цөлсөн буудайгаа ингэхэд яах вэ гэдэг асуултын хариу одоо хүртэл алга.
ИМПОРТЫН ТАТВАРЫН ӨСӨЛТ УИХ-ЫН ЗАРИМ ГИШҮҮНИЙГ ХООСЛОХ ГЭЭД БАЙНА
Энэ бол зүгээр л нэг хий хоосон хардалт биш. ОХУ-аас гурил импортлох бизнесээр дагнан хөлжиж, хэтэвчээ зузаатгасан, бас гурилын үйлдвэр үүдэд хувьцаа эзэмшдэг УИХ-ын цөөнгүй гишүүн байдаг юм байна. Тэдний дунд шинэ залуу гишүүд ч байна, нэр нөлөөтэй “архагууд” ч байна, сайд асан ч байх юм. Нэр алдрыг нь энэ удаад дурсахаа түр анзая. Харин одоо хардах гол асуудалдаа орох уу. Монгол Улс 410 мянган тонн улаан буудай хураасан. Үүнтэй зэрэгцээд будаагаа хэрхэн бор луулах вэ гэдэг тариаланчид, Засгийн газрын өмнө тулгамдсан асуудал бо лоод байв. Хүчилж, шахсаны эцэст юутай ч байгаа бүх агуулах савандаа хурааж чадсан. Уг нь манайх дотоодынхоо гурилын хэрэгцээг бүрэн хангаж чадах, түүнээс ч илүүг тээрэмдэх хүчин чадалтай гурилын үйлдвэртэй. “Алтан тариа” компани гэхэд 130.000- 140.000 тонны багтаамжтай бөгөөд дотоодын хэрэгцээг хангаж чадахуйц том үйлдвэр.
Гэтэл тус үйлдвэр эх орныхоо хөрсөнд ургасан, экологийн цэвэр бүтээгдэхүүн гэж болохоор будаагаа “голов”. Тус компани ОХУ-аас импортын улаан буудайг нэг тонныг нь 250.000 мянган төгрөгөөр авсан сурагтай. Бусад үйлдвэр ч ялгаагүй импортын будаагаар амь дарч байна. Хэтрүүлбэл, манайхан ургацаа хурааж бараг амжаагүй байхад гурилын үйлд вэрүүд хэрэгцээгээ татаад дуусчихаж. Угаас тэднийг ахиу үнээр монгол будаагаа ав гэж тулгах эрх хэнд ч байхгүй. Харин татварын бодлогоор импортыг хазаарлах боломжтой ч энэ асуудал шийдвэр гаргагчдын эрх ашигт нийцсэнгүй. Импортын гурилын татварт ногдуулдаг 15 хувийн шатлалыг байхгүй болгосон асуудлыг эс тооцвол ямар ч ахиц гарсангүй. Гишүүдийг ийн дүлэгнэсэээр суутал импортоор өнгөрсөн онд 80 мянган тонн гурил хэдийнэ ороод ирчихэж.
Энэ тоо дахиад нэмэгдсэн нь тодорхой. …Дэлхийн худал дааны бай гууллагын гишүүн бус орноос импортлох буу дайн гаалийн татварыг 40 хувьд хүргэх боломж байдаг. Бусад улс орны жишиг ч ийм. Үндэсний үйлд вэрлэгчид, тариа ланчдаа дэмжиж, мөн дотоодын зах зээлээ хам гаалахын тулд импортын бу даанд хэд дахин өндөр тат вар ногдуулдаг жи шиг олон улсад хэдийнэ тогт жээ. Энэ ут гаараа манайхан Олон улсын ху далдааны байгууллагын ги шүүн бус орноос улаан буудай импортолбол НӨАТ-ыг 40 хувиар тогтоох тухай хуулийн төс лийг өргөн бариад удлаа. Гэвч хэсэг бүлэг хүний эрх ашгийн сонирхол Монгол Улсын газар тариалангийн салбарын хөгжлийг хойш чан гааж, ийнхүү гацаачихаад байна. Тө- рийн бодлогын энэ алдаанаас үүдэх сөрөг үр дагавар хэчнээн их болохыг эрхбиш гадарлаж л баймаар юм даа.
Холбоотой мэдээ
Comments are closed.