antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 3, 2017 1 comment

Засгийн газар жирийн иргэдэд асар их дарамт учруулж байна гэв

нийтлэсэн Admin

Монгол Улсад автомашин импортолдог 500 гаруй иргэн нэгдэж, “Эко автомашин импортлогчдын холбоо”-г байгуулаад байна. Тэд холбоогоо байгуулснаас хойш  УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар нарт хандаж албан бичиг хүргүүлсэн байдаг.  Харин тэднээс УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Энэ хуулиа эргэж хараач. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж оруулж ирж өгөөч” гэсэн утгатай албан бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн ч, үр дүнд хүрсэнгүй хэмээн тус холбооны гишүүд ярьцгааж байна. Мөн тэд хэлэхдээ “Төсвийн тодотгол батлах гээд УИХ дээр мэдээлэл өгөхдөө Сангийн сайд Б.Чойжилсүрэн  “Эко автомашины татвар 50 хувиар нэмэгдэж байгаа нь нэг автомашинд 25 мянган төгрөг нэмэгдэж байгаа юм” гэж маш буруу ташаа мэдээлэл иргэдэд өгсөн. Сангийн сайд Б.Чойжилсүрэн зориудаар ийм худал мэдээлэл өгсөн үү, эсвэл Сангийн яамны холбогдох хүмүүс нь сайдаа ийм худлаа мэдээллээр хангасан уу. Төсвийн тодотгол батлахаас долоо хоногийн өмнө Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ “Төр бүсээ чангална. Иргэдэд энэ ачааллыг үүрүүлэхгүй” гэж ярьж байсан. Гэтэл тодотгол хэлэлцэх үеэр ярьж байсан нь эсрэгээрээ эргэж, 400 тэрбум төгрөгийн зардлыг Засгийн газартаа нэмэнгүүтээ автомашины гаалийн татвараас 34 тэрбумын татвар олно гэж тооцоолсноо ярьж байгаа юм. Энэ 40 орчим тэрбум төгрөг бол жирийн иргэдэд ирж байгаа асар их дарамт.” хэмээн ярьж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • баагий (May 03, 2017 7:15:30 pm )

    ОУВС-н тавьсан санал чинь Төрийн данхар бүтэц орон тоогоо багасгах замаар төсвийн зардалаа бууруулах тухай санал тавьсан болхоос жирийн иргэдийнхээ бүсийг чангалж Бизнес эрхлэгчидээ боймолж таварыг нь нэмэгдүүл гэж хэлээгүй юм билээ. Энэ бол Манай засгийн нугалаа шүү.

antalya rent a car