Өчигдөр орой 17.40 минутын үед Цэргийн төв эмнэлгийн зургаан давхраас эрэгтэй хүн үсэрч амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан билээ.
Тодруулбал иргэн М эхнэртэйгээ маргалдсны улмаас хэвлийн тус газраа хутгалж Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн хэвтэн эмчлүүлж байсан. Улмаар эмчлүүлж байхдаа амиа хорлосон бөгөөд энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Өвчтөн тус эмнэлгийн зургаан давхарт гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байжээ. Энэхүү хэргийн талаар цагдаагийн байгууллага болон эмнэлгийн зүгээс мэдээлэл өгөхийг хүсээгүй юм.
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 03, 2017 9:12:39 pm )
Yag odoo ustga hudlaa medeellee
-
Anonymous (May 03, 2017 9:23:49 pm )
Ustga geed bn
-
ЗОЧИН (May 03, 2017 9:46:42 pm )
Чи худлаа гэдгийг нь яаж мэдсэн юм
-
иргэн (May 04, 2017 3:24:30 pm )
Шаазгай шаг шаг Ажлаа хийж чадахгүй байна
4 Comments