antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 3, 2017 4 comments

Урлагийн акулуудад хоолойн цар хүрээгээрээ өндөр үнэлэгддэг Энэбишийн Өлзийбаатар

нийтлэсэн Admin

 “Аав л ээжийн хайр”, “Хайрлах л гэж”, “Хайраа оллоо” зэрэг дуунуудаараа дуунд дуртай Монголчууддаа танигдсан дуучин бол Энэбишийн Өлзийбаатар билээ. Хоймор сайхан Хөвсгөл нутгаас үеийн үед төрж гарч ирцгээсэн олон сайхан уран бүтээлчдийн залгамж халаа бол яах аргагүй Э.Өлзийбаатар юм. Уран бүтээлийг тоогоор биш, чанараар нь дүгнэдэг залуу дуучин,  энэ бол өнөө цагийн уран бүтээлчид дунд ховордсон чанар гэдэгтэй эрхэм уншигч та санал нийлэх биз ээ. СУИС төгсөж, уран бүтээлийнхээ гарааг эхлээд явж буй Э.Өлзийбаатарыг мэргэжлийн томчууд өндөр үнэлдэг юм билээ. Тэрчлэн Монгол түмэн түүнийг сонсох дуртай уран бүтээлчдийнхээ тоонд хэдийнэ оруулжээ. Энэ бол итгэл, хүндлэл юм. Тиймээс ч дуучин Э.Өлзийбаатар Монгол түмнийхээ итгэлийг алдахгүй, сайхан уран бүтээлүүдийн эзэн байхыг зорьж яваа аж. Тэрбээр өөрийн гэсэн сайхан дуунуудаасаа гадна хуучны сайхан дуунуудыг сэргээн амьдруулж байгаа билээ. Дээлтэй болгон бөх болдоггүй, дуулдаг болгон дуучин болдоггүй хорвоод бусдаас өвөрмөц өөрийн гэсэн ертөнцтэй, овоглох олон сайхан уран бүтээлүүдийн эзэн болж явахыг дуучин залуудаа ерөөе.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (May 04, 2017 12:36:14 pm )

    Хөвсгөлийн Галт сумын Банзрагч Гавъяатын Удмын Хүүхэд л дээ… Удам дамжсан хоолой байгаа байлгүй дээ… Сайхан дуунуудыг нь дуулж түмэндээ хүргээрэй…амжилт хүсье,,,

  • Ганзага (May 05, 2017 1:43:10 pm )

    Амжилт хүсье Мундаг хөдөлмөрч залуу Дээр нь уран шүлэгч хүү дээ

  • Дарьбазар (May 05, 2017 1:43:39 pm )

    Дүүдээ амжилт Өндөрт гялалзаарай

  • Anonymous (May 11, 2017 8:44:39 pm )

    tuluw daruihan zantai saihan duuchn l daa

antalya rent a car