antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 2, 2017 9 comments

Албан тушаалын “лифт”-ээр өгссөн Б.Баярсайхан алтан загасны эмгэн шиг аашлах нь уу дээ

нийтлэсэн Admin

Нутгийн ахын буянаар албан тушаалын “лифт”-ээр суга өссөн азтай хүн бол Б.Баярсайхан. Төрд ажилласан туршлагагүй, сурсан мэдсэнээр хомс ч гэлээ эрх мэдэлтэй ахтай байсны хүчинд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын суудалд тухалсан нь түүний хувьд том “бэлэг”. Гар бариад бугуй барина гэдэг шиг Б.Баярсайханы хүсэл сонирхол нь Төрийн нарийны суудлаар зогсохгүй нь бололтой. Алтан загасны эмгэн шиг эхлээд авсан албан тушаал нь таалагдахгүйд хүрч, сайдын суудалд санаархаж байгааг юу гэлтэй. Төрийн нарийн бичгийн албан тушаал нь томдчихоод байгааг юу ч биш мэтээр тоолгүй яваа түүнд илүү харж, билүү долоох энүүхэнд аж.

Монгол Ардын нам М.Энхболд Ерөнхийлөгчид нэр дэвшиж, намаасаа холдсоны дараа намыг хэн авч явах вэ, Засгийн газрыг огцруулах уу гэхчлэн олон яриа тус намд өрнөж байгаа. Алаагүй баавгайн арьсыг хуваана гэдэг шиг л…Намын дарга нь хэвээрээ байхад л намын албан тушаалыг хуваарилж, яамдын сайд нарыг огцруулж, орных нь хүний нэрийг зоож, зарим нь сайдад багтчих гээд ах, дүүгээрээ яриулан хор найруулж байгаа сураг байна. МАН доторх фракциудын аль нь энэ намыг авч явах нь ирэх жилүүдийн өнгийг тодорхойлно хэмээн нөхдүүд өөр хоорондоо ярилцаж суугаа бололтой юм.

Боловсролын сайдын боловсролоос айх бий. Иймд албан тушаалын “лифт” энэ яамнаас холуур өнгөрмөөр санагдах. Боловсролоор маруухан Төрийн нарийн бичигтэй байлаа гээд ийм сайдтай болж болохгүй биз дээ. Яамны “гал тогоог” барьдаг ажил бол Төрийн нарийн бичгийн дарга. Төрийн албыг хашсан шиг хашиж, хүмүүст юу хийж чаддагаа харуулсаныхаа дараа дараагийн карьераа бодож эхлэх хэрэгтэй баймаар. Ямар нутгийнхаа ахынхаа дэмжлэгээр, дүүгийнхээ шүдэнз зурсанаар сайд бололтой нь биш дээ. Яамны толгойг барих хүн ядаж л туршлагатай байх нь энгийн зарчим юм шүү.

М.Төр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • irgen (May 02, 2017 6:47:50 pm )

    zovoo ichij surah heregtei dee bi yamar hun be yamar bolovsroltoi yu hiisen bilee geed uuriiguu ehleed dugnee bolij uz ard tumen chihtei nudtei shuu….

  • zochin (May 02, 2017 7:15:23 pm )

    хүнийг мэдэхгүй байж муулаад яахав дээ энэ нийтлэл бас л улс төрийн захиалга байж болно шүү дээ

  • zochin (May 02, 2017 8:29:01 pm )

    harah tsarainii boovnii huuhen l bna. tolgoi n bugsunduu l bga bh

  • Энэ мангар зоригтод (May 02, 2017 11:11:25 pm )

    Даанч дээ МАН ын сүүлийн залуучууд бүгд ийм өөртөө дүгнэлт хийх ичих мэдрэмжгүй болцгоосон бна Ерөнхийлөгчид дэвшинэ гээгээгүй нь их юм

  • irgen (May 03, 2017 10:14:49 am )

    bolovsrolgui novch icheesee .duu hogjimiin bagch baij icheechee lalar abgai.iim huneer turiin nariin hiilgej l baidag,shulam avgai .

  • Anonymous (May 03, 2017 10:19:54 am )

    xun ooroosoo ichixguim da

  • zochin (May 03, 2017 10:26:03 am )

    za yahav dee zalyy hyn yu ch hysch bolnoo6 gagtshyy araa daah heregtei l baih, amjilt

  • ard tumen (May 03, 2017 10:28:59 am )

    Ээ бурхан минь энэ аймшгийн боловсролгүй, ааштай, тэнэг авгайг төрийн нарийн бичгийндаргын суудлаас огцруулаач. Яасан ичих булчирхайгүй болчихсон албан тушаалын хэнээ тусчихсан шулам авгай вэ. Бас сайдад санаархсан аймшгийн авгай байна.

  • ard tumen (May 03, 2017 10:31:23 am )

    Харахаас ч аймаар авгай байна. Ааш гэж адсага. Хурдан яамнаас зайлуулаач сайдаа.

antalya rent a car