Улаанбаатар 2017-05-02
Ардчилсан намын гишүүд, дэмжигчид ээ,
Ринчиннямын Амаржаргал миний бие, өөрийн итгэл үнэмшил болон ардчилсан намын гишүүд дэмжигчдийнхээ захиас даалгавраар Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах нам доторх санал асуулгад оролцох болсноо мэдэгдэж байна.
Өнгөрсөн жилүүдэд миний бие Улсын Их Хурлын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, Гадаад Хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байлаа. Үүнийг миний гардан байгуулсан Ардчилсан намаас надад хүлээлгэсэн өндөр итгэл, үзэл санаандаа үнэнч Ардчилсан намын мянга мянган гишүүдийн маань нөр их зүтгэлийн үр дүн гэж үздэг.
Тийм ч учраас миний бие төрийн үйл хэрэгт чин сэтгэлээр зүтгэж, журмын нөхөд, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр чандлан биелүүлж, Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан, эгэл жирийн журмын нөхөр Таны нүүрийг улалзуулалгүй ажиллаж ирсэн.
Миний ардчилсан үзэл баримтлал, түүний үнэт зүйлсийг сахин хадгалах, төрийн хар хүний байр суурийг сахих, шударга, зарчимтай улс төрийг тогтоох гэсэн чармайлтыг журмын олон нөхөд төдийгүй жирийн иргэд, сөрөг хүчний улс төрчид хүртэл мэднэ.
Журмын нөхөд өө,
Монголын өнөөгийн хямралт нөхцөл байдал нь олон учир шалтгаантай ч нэг зүйлийг онцлон хэлье.
Монголд байгаа намуудын учир утгагүй тэмцэл сөргөлдөөн хариуцлагагүй улс төр нь муу муухай бүхний үүр уурхай болж байна. Тухайлбал, хариуцлагагүй улс төрөөс болж,
- Эрх ашгийн эрэмбэ алдагдаж, улсынхаа жинхэнэ эзэн болсон ард түмний эрх хязгаарлагдаж байна.
- Улс орон нам даган хагарч, монгол хүн улс төрийн сонголтынхоо төлөө хохирч байна.
- Шударга ёсны үнэ цэнэ, үнэт зүйл алга болж мартагдахад хүрч байна.
- Баялгийн тэгш хуваарилалт алдагдаж баян хоосны ялгаа нэмэгдэж байна.
- Эдийн засгийн боломжоо алдаж, гадаадын хөрөнгө оруулалт бүдгэрч эх орноо хямралын тавцанд зогсоож ард түмнээ туйлдуулж байна.
- Иргэдийн итгэл гундаж, хүн болгон улс төрөөс залхаж, үзэн ядалт ихсэж байна.
- Монгол Улс олигархи засаглалын гарт орж байна.
Эдгээр нь Монгол хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлж байна. Энэ бол миний Ардчилсан нам дотроо Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах санал асуулгад оролцох шийдвэрийн үндэс болж байгаа юм.
Монгол Улс хараат бус, хүчирхэг эдийн засагтай, дэлхийн хөгжингүй орны тоонд багтах бүрэн боломж бий гэдэгт би итгэдэг. Учир нь, бидэнд эцэг өвгөдийн минь өвлүүлж үлдээсэн зарим улс орны хүсээд ч олж чадахгүй байгалийн асар их нөөц баялаг бүхий бүрэн эрхт тусгаар тогтносон эх орон, эрх чөлөөтэй хөдөлмөрч ард түмэн минь байна.
Хамгийн гол нь монголчууд бидэнд зангидсан гар мэт эв нэгдэл, эрч хүч, монголын төрд чиглэсэн цэгцтэй бодлого, шударга ёс, чанд хатуу хяналтын тогтолцоо дутагдаж байна. Эв нэгдэл гэдгийг би өөрийнхөө болон бусдын өмнө үүрэг хариуцлагаа хүлээх чадвар гэж ойлгодог. Хариуцлага нэхсэн асуулт бүхэнд хууль журам, шударга ёс, Эв нэгдэл шаардсан асуулт бүхэнд эх оронч манлайлал, иргэдээ дээдэлсэн монгол ухаан үгүйлэгдэж байна.
Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах нам доторх санал асуулгад олонхийн санал авч, нэр дэвших эрхээ авбал хийж хэрэгжүүлэх хөтөлбөрөө ард түмэндээ танилцуулж, улс төрийн өрсөлдөгч хүчний нэр дэвшигчидтэй зөвхөн бодлогоор өрсөлдөж амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байна.
Би ард түмнийхээ эв нэгдлийг сахин хамгаалж, шударга ёс, хариуцлагын манаанд тангараг өргөсөн цэргийн ёсоор үнэнч зогсоно гэдгээ итгэл төгс илэрхийлж, намын журмын нөхөд Та бүхнийг миний төлөө саналаа өгөхийг уриалж байна.
Холбоотой мэдээ
-
ззочин (May 02, 2017 3:25:01 pm )
болж байна санлаа өгнөө өрсөлдөгч чинь яаж доош хиих юм болдоо өөрөө дарга болхын тулд хүныг юу ч гээд гүтгэнэ шүү даваж гарч чадхуу тун хэчүү
-
ззззочинзочиночинзочинзозочинчиночинззозочинзочинчинозочинчин зочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (May 02, 2017 4:30:21 pm )
Их л олон хүн нэр дэвшээд байгаа манай улс улс шиг улс байх боломж байгаа гэж хардаг үүнийг зохицуулаад аваад явдаг лидр үнэхээр байхгүй байна уу байгаа нэгийг нь дараад байна уу би бол намуудад нам дарагдаад байж байгаа л гэж боддог.эх орондоо сэтгэл амар сайхан амьдрах мөрөөдөл ард түмэнд байна энэ хүслийг биелүүлэх хүн ерөнхийлөгч болоосой Манай молиго очир шиг хүн лав хэрэггүй
-
Anonymous (May 02, 2017 4:35:26 pm )
buren demjij bgaa shuu mongoliin ard tumnii huvi zayaa zazuuriin irmeg deer bna shuu ardchilsan namiin gishuud demjigchded urialj bna duudaj bna demjiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiii
-
suhee.j (May 02, 2017 4:39:31 pm )
olon nam tus buriin erh medelten negden huivalda ard tumnii umchiig huvaan avch ,olon myngan ajilchin angi shuud trahsheind buyu arhin dalaid shiljin suirliin eh tavigdsan n unen ardchigagchidiin nuur tsaraig haruulsan unen tuuh! luivarchid eelj daraagaar garch eh oron ter baitugai zaluuchuud ohidoo hurtel hudaldsan enen suirel mun!
-
Зочин (May 02, 2017 4:50:26 pm )
Дэмжиж байна. Амжилт
-
7758 (May 02, 2017 6:24:54 pm )
АМАРЖАРГАЛ ЧИ БОЛ ЗАСГАА АРДЫН НАМТАЙ ХАМТАРЧ УНАГАЖ БАЙСАН ХУДАРГАГҮЙ ЭР ДЭЭЭ
-
Зочин (May 02, 2017 6:25:23 pm )
Монгол хүн бүр эх орондоо сайхан амьдрахыг л хүсч байна. Гэтэл хаана байна даа. Өдрөөс өдөрт татвар нэмээд, тэтгэврийн насыг үндэслэлгүй нэмээд юу болоод байнаа.
Өргөн уудам газар нутагтаа гэх атал жирийн монгол иргэнд хашааны газар олдохгүй, граж барих сөөм газаргүй, хүнсний аюулгүй байдал алдагдаад, хорт хавдар ихсээд…үнэхээр бухимдаж байна.
Монголын 3-хан сая хүнийг сайхан ирээдүйд хөтөлчих байх гэж хичнээн олон хүнийг өнгөрсөн хугацаанд итгэж сонгов доо. Тэд юу ч хийсэнгүй. Ядахнаа ганц нийслэлээ утааны гамшиг нүүрлүүлчихсэн, иргэд нь амьсгалах агааргүй боож үхэх шахаж байдаг. Мэдээж, энэ сонгуулиар бас л хэн нэгэнд итгэл хүлээлгэнэ Монголын ард түмэн. Чухам ард түмнээ гэх сэтгэл зүрхтэй нь хэн бэ гэдэг л чухал…
7 Comments