antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 2, 2017 1 comment

Цэцэрлэгт хүүхдээ оруулах хахуулийн мөнгө 250 мянгаас эхлэж байна

нийтлэсэн Admin

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж буй шинэхэн сурагчдын бүртгэл эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Үүнийг дагаад, жил бүр эцэг эхчүүдийн толгойны өвчин болж, багахан хэмжээний “дайн” болдог цэцэрлэгийн бүртгэлийн асуудал яригдаж, эцэг эхчүүдийн санааг чилээж эхэллээ.

Учир нь наймдугаар сарын сүүлчээр хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлтэй иргэд үүрийн таван жингээр дугаарлаж, бүр цэцэрлэгийн хашааны гадаа хонож өнжин хүлээдэг.

Харамсалтай нь, ийнхүү хичээл зүтгэл гаргасан эцэг, эхчүүдийн дийлэнх нь “Ямар ч орон тоо байхгүй, хуучин хүүхдүүдээ арай ядан багтааж байна” гэсэн хариу сонсдог.

Өнгөрсөн онд л гэхэд цэцэрлэгийн хүртээмжгүйгээс болж улсын хэмжээнд 43 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй үлдсэн юм.

Энэ талаар холбогдох мэргэжилтнээс тодруулахад, “Цэцэрлэгийн бүртгэлийг оновчтой, чирэгдэл багатай зохион байгуулах шинэлэг хэлбэрийг эрэлхийлж байгаа. Боловсруулсан санал ч бий. Гэхдээ одоогоор яг тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн юм.

Харин эцэг эхчүүдийн дунд “Дахиад л хэн түрүүлж цэцэрлэгийн хашааны хаалганд хүрнэ тэр хүний хүүхдийг бүртгэх уламжлалт аргаа хэрэглэх вий” гэх айдас хэдийнээ бий болжээ.

Тиймээс эцэг эхчүүд маань хандив өгөөд ч болов хүүхдээ цэцэрлэгт хамруулахаар эрэл болж байгаа аж. Учир нь одоо хахуулийн буюу хандивын мөнгө өгвөл арай хямд байдаг гэнэ.

Тиймээс эцэг эхчүүд маань хахуулийн мөнгийг нь аваад хүүхдийг нь цэцэрлэгт оруулах цэцэрлэгийн эрэлд гарсан аж.

Энэ талаар нэгэн цэцэрлэгээс тодруулахад, “Харьяалалын дагуу бол намар бүртгүүлээд орж болно. Харин харьяалалын бус хүүхдүүд одоо хандивын мөнгөө өгөөд бүртгүүлж, ирцэндээ ороод явчихвал намар амар байдаг юм. Хандивын мөнгө нь доод тал нь 250 мянган төгрөг байгаа” гэв.

Энэ асуудал зөвхөн энэ цэцэрлэг гэлтгүй. Бүх цэцэрлэгт адилхан байдаг аж.

Тэгэхээр мөнгөтэй хүмүүс нь иймэрхүү байдлаар хүүхдээ бүртгүүлж, намар гэхэд цэцэрлэгийн анги дүүргэлтийг дүүргэчихдэг байна. Эцэст нь намар харьяалалын дагуу цэцэрлэгт хамрагдах гэсэн багачууд “Ямар ч орон тоо байхгүй. Анги дүүрчихсэн” гэх үгтэй нүүр тулдаг аж.

Харин тэр үед одоо 250 мянган төгрөг байгаа хандивын буву хахуулийн мөнгө хоёр дахин нэмэгддэг гэнэ.

Т.Гэрэл

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (May 03, 2017 1:32:50 am )

    Ene arai dendej ba Huuhduudiin surch bolobsrohod hurtel iim ih hemjeenii mongo tolj bh gej mongol uls uneheer dampuurchee nerteigeer ni neg ulsiin kolon bolbol taarna ingej ard tumen yaduurch yahaa aldah gej dee

antalya rent a car