antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2012 Comments are off

АН-ын тагнуулч

нийтлэсэн Admin

Энэ жилийн сонгуулиар УИХ-д нэр дэвшихээр нилээдгүй олон хүмүүс үүрэгт ажлаа хүлээлгэн өгч сонгуулийн ажилдаа идэвхийлэн ороод байна. Тэдний нэг нь энэ жил Завхан аймгийн Алдархаан суманд нэр дэвшихээр болсон Тагнуулын Ерөнхий Газрын дэд дарга Д.Чимэд-Юндэн юм. Тэрээр энэ жил УИХ-д төрсөн нутгаасаа нэр дэвшиж улс төрд хүч үзэхээр болоод байгаа билээ. Түүнийг тагнуулч мэргэжилдээ сайн гэдгээр нь ТЕГ-ынхан болоод бусад салбарынхан мэднэ.

Харин энэ удаа сайн улстөрч болохоор шийдэн багагүй хугацаанд удирдан ажиллласан ТЕГ-аасаа нэрээ татан УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болоод байгаад нь нутгийнхан нь ам сайтай байгаа бөгөөд түүнийг улс төрд орвол ихийг бүтээнэ хэмээн найдаад байгаа гэнэ. АН-ын гишүүн, тагнуулч Д.Чимэд-Юндэн УИХын гишүүн болох эсэх нь энэ удаагийн сонгуулиар шийдэгдэх юм.

Өмнө нь түүнтэй холбоотой фактыг зиндаа.мн сайтын зүгээс “Ардчиллын 20 гаруй жилд тэнд бүхэлдээ эрх баригчдыг мэдээллээр хангагчид, Орос, Хятадын томчуудад үйлчлэгчид цугларч байсан байна. Өөрөөр хэлбэл тагнуулын байгууллага нь мэргэжлийн тусгай үүргээ гүйцэтгэх нь гол биш, харин улс төрчдийн хүсэл сонирхолд илүү зүтгэж байсан гэхэд болох аж. Израилийн “МОСАДА” шиг байгууллагатай болох мөрөөдөл зарим тагнуулчдад маань байсан л байх. Израиль бол тагнуулчдаараа алдартай. Дэлхийн том гүрнүүд тэднээс эмээдэг. Жинхэнэ мэргэжлийн ур чадвараараа гайхуулдаг. Улс төрчдийн гар хөл болно гэж тэд ёстой байхгүй.

Ингэж л ажиллах учиртай юм билээ, тагнуулчид. Гэтэл манайд байдал эсрэгээрээ явж иржээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр эхнэрээ хүртэл хэдхэн хоног ажиллуулж болдог байгууллага болсон шүү дээ. С.Зоригийн хэргийн баримтуудаас алга болсоор байгаа. Б.Хурц ч тийм даалгавар биелүүлж байсан юм билүү хэн мэдэхэв. Сахалт Билэгт гэгч хогийн эрийг Тагнуулын Ерөнхий газрын даргаар томилж л байсан. Мөн Чимэд-Юндэн гэдэг идэж уухын дон үглэсэн амьтан түүний үед дэд дарга нь байлаа. Монголын үе үеийн төрийн тэргүүнүүдийн амьдарч, ажиллаж байсан өргөөг мань эр хувийн болгох гээд гүйж явсан юм.

Төв шуудангийн баруун урд талд байдаг том цагаан хашаатай байрыг хүмүүс санаж байгаа байх. Одоо ч энэ байр төрийн тусгай хамгаалалтанд байгаа. Чимэд-Юндэн, Б.Хурц нар энэ байшинд хувийн казино маягийн тоглоом, зоогийн газар, агуулах хүртэл нээн ажиллуулж байсан гэдэг. Харин тагнуулын Ерөнхий газрын дарга асан М.Батсайхан нь бол арай өөрөөр ажиллаж байсан юм шиг байгаа юм. Б.Хурц түүний ТЕГ-ын даргаар ажиллаж байхад сөрөх тагнуулын хэлтсийн ажилтан нь байсан гэнэ. Дараа нь Чимэд-Юндэн, Билэгт мэт нь Хэлтсийн дарга болгож байсан” тухай дэлгэж байжээ.

Ц.Тамир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car