МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан хөдөө орон нутгаар явж, иргэдтэйгээ уулзсан. Говьсүмбэр аймагт хийсэн уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намуудын гишүүнчлэлийн талаар шүүмжилж “Ард түмнийг энэ намууд сүүлдээ бүр бөөнддөг боллоо.
Бүр их гоё тоотой. 999, эсвэл 1111 гишүүн элсүүллээ ч гэх шиг. Хүмүүс ямар бөөний бараа юмуу… гээд л.
Харин яг энэ үгийг хэлж байх үед Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилладаг Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга Л.Эрхэмбаяр хамт явж байсан бөгөөд саяхан тэрбээр намдаа 1111 гишүүн элсүүлээд удаагүй байсан юм.
Уг нь Ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг тухайн хүнтэйгээ бие сэтгэл, үзэл бодлоороо нэг товчхондоо баруун гар нь болж ерөнхийлөгчдөө зөвлөж байх үүрэгтэй байдаг.
Харин энэ зөвлөх Ерөнхийлөгчийнхөө юу хэлж байгааг ойшоодоггүй юмуу аль эсвэл ингэтлээ тэрсэлддэг юм болов уу. Ямартай ч Ерөнхийлөгчийнхөө үзэл бодлоос тэс өөр зүйл хийгээд суудаг нэгэн бололтой.
Холбоотой мэдээ
Comments are closed.