antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 28, 2017 3 comments

“РИО ТИНТО”-ГИЙН ГОМДЛООР ОУВС-ГИЙН ХӨТӨЛБӨР ХОЙШЛОХ УУ?

нийтлэсэн Admin

УИХ-аар төсвийн тодотгол хэлэлцэн батлах үед нэр бүхий гишүүд 2017 оны Төсвийн тодотголыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл санаачилсан.

Төсвийн тодотголтой хамт батлагдсан уг төсөлд Оюутолгойн мөнгөн гүйлгээг Монголоор дамжуулдаг болох тухай заалт бий. Өөрөөр хэлбэл, Оюутолгойгоос олборлосон байгалийн баялгийн төлбөр Монгол руу орж ирж, манай банкаар дамжин гарах ёстой гэж үзсэн. Гэтэл “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Рио тинто” компани ОУВС-д гомдол мэдүүлж, тус сангийнхан тогтоолын энэ заалтыг эргэж харах шаардлага тавьсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.

-Манай Засгийн газрын ОУВС-тай хийж буй хэлэлцээ гацаанд орсон гэх мэдээлэл байна?

-Яалаа гэж. Монголбанкны ерөн­хийлөгч Н.Баярсайхан бид хоёр сая АНУ-д очиж, ОУВС-гийн хаврын уул­залтад оролцоод ирлээ.

-Хэлэлцээ хэвийн үргэлжилж байгаа гэсэн үг үү?

-Тийм. Вашингтоны цагаар 28-нд (Монголын цагаар 29-нд шилжих шөнө) Захирлуудын зөвлөл хуралда­на. Тэр хурлаар манай асуудлыг ший­дэх байх гэж бодож байна.

-Тэр хуралд Монголбанкны ерөнхийлөгч, та хоёрыг оролцохоор явсан гэж ойлгосон.

-Бид сая урьдчилсан уулзалтуудаа хийчихээд ирсэн. Тавьсан шаард­лагыг нь Монгол Улсын Засгийн га­зар биелүүлсэн. Одоо дахиж явах шаардлагагүй.

-Таныг төсвийн тодотголтой хамт батлагдсан хөрөнгө оруулагчидтай холбоотой заалтыг ОУВС-гийн зөвлөмжийн дагуу засахаар ирсэн гэсэн мэдээлэл гараад байна?

-УИХ-ын гишүүдээс санаачилсан, төсвийн тодотголтой хамт батлуулсан тогтоол байгаа. Үүнд Хөрөнгө оруулалтын тухай болон бусад хуультай зөрчилдсөн зүйл байх магадлалтай гээд хуульчид нягталж байна.

-“Рио тинто” компаниас ОУВС-д гомдол гаргасан юм болов уу?

-Бага сага зүйл байхыг үгүйс­гэхгүй. Гэхдээ гайгүй биз дээ.

-Энэ тогтоолтой холбоотойгоор төсөвт дахин “гар хүрэх” болов уу?

-Тэр талаар дүгнэлт нь гараагүй байна. Дүгнэлт гарахаар эргэж ярья.

-ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө хамрагдаж чадахгүй болчихож байгаа юм биш үү?

-Чадах байлгүй дээ. 28-нд батлаг­дана гэж найдаж байна.

-Тэр тогтоол нь хөрөнгө оруулагчдад үнэхээр халтай юм уу?

-Тийм байхыг үгүйсгэхгүй. Бид энэ чиглэлээр шинжээчид томилоод ажиллаж байна.

-Хөрөнгө оруулагчид энэ талаар манай Засгийн газарт гомдол гаргасан уу?

-Одоогоор тийм зүйл алга.

-Элчин сайдын яам нь мэдэгдэл гаргаж, Засгийн газарт хандсан гэсэн?

-Элчин сайдын яамд тодорхой хэмжээгээр асууж, сурагласан байх. Гадаад харилцааны сайдаас энэ талаар тодруулаарай.

Эх сурвалж: А.АМИНА

Өнөөдөр сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • иргэн (April 28, 2017 6:50:18 pm )

    Монголын газар нутагт, монголын баялагаас ашиг олж байгаа хөрөнгө оруулагч энэ мэт асуудлаа Монголын засгийн газарт биш ОУВС-д тавина гэдгийг юу гэж ойлгох вэ???. Ёстой даврана , даврана гэхэд Давгын орон дээр тийчлэнэ гэдэг болж байнаадаа. Ийм учраас л эд нар төрийн холбогдох эрхтэн дархатнуудыг нь хахуулдаж аманд нь доллар чихэж чимээгүй болгоод дураараа дургидаг туршлагажсан компани л болж харагдаж байна.

  • bud (April 29, 2017 12:29:44 am )

    ene uls suirj exellee tumen mongolchuud yuch oilgohgui bugd guilgachin bolnoo oilgonoo daraa ni

  • Zochin (April 29, 2017 11:02:15 pm )

    Rio-Tinto manai ulstai zoxitsoj ajillaj chadaxgui bgaa bol manai zasgiin gazar uuriin xuvia Xyatadad zarchix xeregtei,ter uyed yaaj manaixniig ene xudaldaaagaa ergej xaraach gej guix bol.Bid tatvar bolon baigaliin bayalag ashiglasany tulburuu avaad l suuj bxad boloo,Rio-tinto xyataduug yaaj ch chadaxgui,uchir ni ted l buteegdexuuniig ni xudaldan avna sh dee.Yuny turuund tatvar bolon baigaliin bayalag ashiglasany tulburuu nemex xeregtei!!!

antalya rent a car