antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 28, 2017 18 comments

АН-ын ахмад гишүүд Р.Амаржаргалыг эсэргүүцэж, С.Эрдэнэд шаардлага хүргүүллээ

нийтлэсэн Admin

 

Ирэх долоо хоногт улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ тодруулна. Ардчилсан намаас энэ удаагийн сонгуульд хамгийн их хүн нэр дэвших сонирхолтой байгаагаа илэрхийлж, зарим нь кампанит ажлаа эхлүүлээд байгаа. Тэдний нэг нь Р.Амаржаргал. Түүнийг АН-аас хамгийн өндөр рейтингтэй хэмээн “Сант-Марал”-ын судалгаа харуулсан ч намынхаа гишүүдийн итгэлийг авч чадахгүй бололтой. Ахмад гишүүд нь Р.Амаржаргалыг эсэргүүцэж, С.Эрдэнэд шаардлага хүргүүлсэнийг бид бүрэн эхээр хүргэж байна.

Шаардлага

Ардчилсан нам 2016 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн нь ардчиллын олон мянган гишүүд дэмжигчдэд хүнд цохилт болсон төдийгүй Ардчилсан намын нэр хүнд урьд байгаагүй доод түвшинд хүрч уналаа. Намын удирдлагууд гишүүд дэмжигчдийнхээ үгийг үл тоомсорлож, цөөн хүний хүрээнд үйл ажиллагаа явуулж, удаа дараагийн олон болчимгүй үйлдлээрээ Ардчилсан намын нэр хүндийг унагаж, ялагдалд хүргэсэн.

Одоо болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Ардчилсан нам дотооддоо эв нэгдэлтэй байж, ялалт байгуулах хүнээ нэр дэвшүүлэх нь намын гишүүд бидний чин хүсэл эрхэм зорилго билээ. Ялалтын төлөө бүх гишүүдээ зангидаж. Намын удирдлагаас эхлэн шат шатандаа нэгдэж ажиллах цаг үе тулгараад байна. Тиймээс энэ намын төлөө амь амьдралаа зориулан зүтгэсэн жирийн гишүүд бид үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй төдийгүй үүрэгтэй гэж үзэж байна

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам ялагдах эрхгүй.

Ардчилсан нам 2012 оны бүх шатны сонгуульд ялж, бидний 26 жил хүсэн хүлээсэн ялалтыг авч ирж, орон нутаг, нийслэл гээд бүх шатанд их бүтээн байгуулалт өрнөж. ардчилагчид бидэнд итгэл найдвар. ялалтын гал цог мэдрэгдэж байсан билээ. Гэтэл 2014 онд Ардчилсан намаас байгуулагдсан Засгийн газраа Монгол Ардын намтай үгсэн хуйвалдаж огцруулаад МАН-ыг хамтарсан засагт оруулж, төрийн албанд ажиллаж байсан Ардчилсан намын гишуүдийг хомроглон халуулж,  цаашлаад 2016 оны сонгуульд Ардчилсан намыг ялагдуулах эхлэлийг тавьсан хүний нэг бол Р.Амаржаргал.

МАН-тзй хүч хавсран намынхаа эсрэг зогсож байсан Р.Амаржаргал нь одоо мундаг цэвэр хүн, түунийг дэмжих хэрэгтэй гэсэн мэдээлэл шил шилээ даран гарч байна. Ардын намтай нийлж өөрийн намын болон хамтарсан Засгийн газрыг огцруулсан энэ хүн Ардчилсан намаас Ерөнхийлегчид нэр дэвших байтугай намын гишүүнээс хасагдах хүний нэг юм.

2012-2016 онд Р.Амаржаргал нь биеэ тоож ихэрхсэн, Ардчилсан намаа үл тоомсорлож чуулгандаа ч суудаггүй байсан төдийгүй хэвлэл мэдээллээр намаа шүүмжлэгчийн байр сууринаас л ярьж бичдэг байсан нь 2016 оны сонгуулиар МАН-аас Ардчилсан намыг буруутгахад ашиглагдаж байсныг бид мартаагүй.

Түүгээр зогсохгүй Р.Амаржаргал нь ард түмний өмч байсан Эрднэтийн 40%-ийг /МҮДН-ын хэсэг нөхдийн хамт/ хуйвалдан авсан нь зөв хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ. /Өнөөдөр сонин. 2017.04,26/

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулах нь зөвхөн Ардчилсан намд төдийгүй Монгол Улсын цаашдын хөгжил, ирээдүй хойчийн сайн сайхан, улс орны тусгаар тогтнол баталгаажих, ардчилал Монголд орших уу эс орших уу гэдгийг шийдвэрлэх түүхэн сонгууль болно. Тиймээс намын дотоод нөөцийг тарамдуулж. эв нэгдлийг бусниулдаг. намын Засгийн газрыг огцруулдаг, ёс зүйгүй, намынхаа эсрэг ажилладаг хүнийг нэр дэвшүүлэхгүй байхыг мэдэгдэж, намыи дарга Танд энэхүү шаардлагыг  хүргүүлж байна.

АРДЧИЛСАН НАМЫН АХМАД ГИШҮҮД


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • зочинИРГЭНзочин (April 28, 2017 1:10:03 pm )

    амаржаргал доллар биш учраас та нарт таалагдах албагүй. 2016 оны сонгуулийн үр дүн ийм болохыг л хэлээд шүүмжлээд байсийн. атаархагчидаа

  • ззочин (April 28, 2017 1:16:49 pm )

    гайгүйл хүн шиг байдаг юм мэдэхгүй юм

  • Y (April 28, 2017 1:26:26 pm )

    Bitgii gord

  • Sur (April 28, 2017 1:29:34 pm )

    Za genko bolhuu?

  • Жудаг (April 28, 2017 2:01:02 pm )

    Амаржаргал гайгүй дүн нуруутай хүн, АН- аас Амаржаргалыг л харж байгаа. Харин Фортун бөө, Гарамгай хулгайч хоёр ЕТГ уруу шургалвал аюул тарина. Тэд нарсанд биш наранд гараад ирнэ.

  • zochin-444--- (April 28, 2017 2:14:57 pm )

    aMARJARGALAAS UUR HEN BGA YUM MUNDAG ZALUU SHUU DEMJIJ BA

  • Хөөрхийдөө (April 28, 2017 3:28:16 pm )

    Хэхэ Энэ Ардачилсан намын ахмад гишүүд гэж Ардачилсан намынхаа улс төрийн хэдэн гишүүдтэйгээ адил увиагүй, ухаан муутай, зөвхөн хувь амиа бодсон, намаа л гэсэн бодолтой нөхөд байдаг юм байна. Үнэхээр энэ захиаг хүргүүлсэн бол. Улс орноо гэсэн өчүүхэн бодол алга. Хөөрхийдөө хол явахгүй дээ.

  • zochin (April 28, 2017 6:23:24 pm )

    Uur hun AN d baigaa yu? Bat-uul, Baabar, Battulga, Altanhuyag ali ali ni deer alba hashih hereggui humuus boloh ni todorhoi bolchihson, olon hunii demjleg avch chadahgui l bolov uu. Tednii tuhai unen hudal ni medegdehgui denduu ih har PR yavagdsan tul ergelzeed songohgui baih magadlagaa undurtei shuu. BI AN yalaasai gej husej bna, gehdee Amarjargald l uguud neg uzne dee.

  • unen (April 28, 2017 7:57:40 pm )

    heden zonogoo amarjargaliin esreg zohion baiguulttai turhirch baigaa yum baina ha ha he he hi hi ho ho

  • Nam bus (April 29, 2017 12:37:21 am )

    An gorid ard tumen mini ardchilalin zetleguudees turiin tolgoid garval ard tumen eh orhoosoo harid durveh baihaa durveeh baih!!!

  • Zochin (April 29, 2017 8:37:10 am )

    AN-aas eronhiilogch garval ene uls budaa bno.AN nertei buleg hulgaich naraas zalhaj bna.Esgii hiihed nohoi hereggui,ard tumnii songoltond ta nar l hereggui.

  • з (April 29, 2017 8:45:43 am )

    Энэ бол ганц нэг атаархуу хүмүүсийн явуулга шүү дээ Амаржаргалыг дэмжихгүй бол АН ямарч утгагүй нам болно

  • zochin (April 29, 2017 10:48:12 am )

    Батүүл бичиж өгсөн бичиг байх аа

  • зочин (April 29, 2017 5:35:17 pm )

    АН-ын олоны итгэлийг олсон хүнээ муу хэлж байгаа энэ нам дотороо ямар их зөрчилтэйг харуулж байна.Ийм эв нэгдэлгүй байгаагаас сонгуульд ялагдсан.Ийм байвал МАН-аас нэр дэвшсэн нөхөр ялах магадлал 100% байна.

  • зочин (April 30, 2017 1:17:47 pm )

    АН-н ахмад гишүүд гэж толгой нь олгой болчихсон юмнууд. 1996-2000 онд АН гараад яалаа. 2012-2016 онд бас гараад өөрсдөөсөө болоод нэр хүнд газарт булагдаа биздээ Элбэгээ Эрдэнэ батүүлээ хар бас нэг хогийн луйварчингууд. Амаржаргалаас өөр хүн байгаа юмуу. Иймэрхүү байдлаар дахиж хэзээч төр барихгүй. Хувь хүний хувьд Амаржаргалыг бол дэмжинээ. Гэхдээ би ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын хүнийг биш өөр хүнийг сонгоно.

  • Anonymous (April 30, 2017 8:42:44 pm )

    AN NER DEWSHIGCHID BUGD LUIWARCHID

  • BATUUL (April 30, 2017 8:43:17 pm )

    AN NER DEWSHIGCHID BUGD LUIWARCHID

  • BATUUL (April 30, 2017 8:44:37 pm )

    HUUHDEE ZAHIRCH CHADDAGUI HUN ULSIIG UDIRDAH UU BATUULEE

antalya rent a car