antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 28, 2017 16 comments

Э.Бат-Үүлийн орлогч дарга нарын балаг цухалзаж эхэллээ

нийтлэсэн Admin

Ардчилсан Намынхныг Засгийн эрх барьж байх 2012-2016 онд Нийслэлд Э.Бат-Үүлийн баг  улаан туг дэрвүүлж байв. Хот гэдэг орлогчийн даллагатай газар болж, 10 гаруй сая хүн амтай Бээжин хоттой энэ талаараа барьцаж, тоогоороо гарын таван хуруунд багтахгүй орлогч даргатай ажиллаж байлаа. Тодруулж хэлбэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл дороо зургаан орлогч ажиллуулж, тормон дээр тооно тэгнэв гэдэг шиг нийслэлийн удирдлагын  толгой нь данхар бүтэцтэй болж томорсон билээ.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар төрийн яамдаас эхлээд аймаг, нийслэлийн орлогч, дэд дарга  нарыг  цөөлөх шийдвэр гаргасан. Харин Үүл дарга үүнийг үл хэрэгжүүлж, төсвөөсөө биш өөр эх үүсвэрээс орлогч нараа цалинжуулна гэсээр орон тоог нь хадгалж үлдэж байв. Засгийн шийдвэрийг ингэж олны нүдэн дээр унагаж, хөөрхий Ерөнхий сайдаа доош нь хийсэн увайгүй үлгэрлэл тэр байв. Уг нь төр төмбөгөр,  ёс ёмбогор гэдэгсэн дээ.

Олон орлогчтой ажиллаа гээд бүх юм сайхан болдог, хот бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтдээ дарагддаг байсан бол ч яая гэхэв. Харамсалтай нь тийм байсангүй. Зуны хэдэн сар үзэгдээд хатдаг нэг наст цэцгийн өнгөнд илбэдүүлэхийг эс тооцвол өвөлдөө утаа, хавартаа тоосонд дарагдсан хэвээрээ. Хотын удирдлагуудын цэлгэр өрөөнд өрнөж байсан олон үлгэр “мөрөөдөл” хэвээр үлдэв.

Э.Бат-Үүлийн олон орлогч нарын нэгээр Н.Батаа гэгч эрхэм ажиллаж байсан. Баатар дарга маань хотын дарга болчихоод анхныхаа шийдвэрээр нийслэлийн Засаг даргын Санхүү, Эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч даргаар Н.Батааг томилж байсан гэх юм билээ.  Тэр хоёр багын танилууд, нэг сургуульд хамт сурч байсан гэдэг. Гэхдээ Н.Батаагийн хувьд ийм танилын шалгуураар бус  Нийслэлийн Ардчилсан намын орлогч даргаар ажиллаж байсны хувьд энэ албанд томилогдсон хэмээн тодотгох юм билээ. Тэрбээр хотын санхүү, эдийн засгийг атгаж байсны хувьд эрх мэдэл ихтэй байсан нь тодорхой. Харин тэр эрх мэдэл хувийн ашиг сонирхолтой  холилдож сүлэлдсэн үү гэдэг нь өөр асуудал. Н.Батаа  2016 оны сонгуулийн өмнөхөн  телевизийн “Ам нээвэл…” ярилцлагад орох үеэрээ  өөрийгөө танил тал, хувийн ашиг сонирхлоос хол,  шударгаар ажиллаж байгаа хэмээн тодорхойлсон. Түүний хувьд  Москвад эзэмшсэн  микробиологийн үйлдвэрийн инженер мэргэжилдээ түшиглэж биотехнологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шим” гэдэг компанитай, үүгээрээ амьдралаа болгоод явдаг гэж байсан.  Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр үнэхээр танил тал, ах дүү хамаатан садныхаа  улаан нүүрнээс хол, төрийн ажлыг төрлийн хэлхээнээс хол хөндий явуулж байсан уу гэдэгт эргэлзээ бий.  Үүнийг баримт түшин тодотгоё.

Баримт 1. Э.Бат-Үүлийн үед нийслэлд хийгдсэн бүтээн байгуулалтын нэг нь Нарны замыг 19 хорооллын арын замтай холбож, төмөр замын доогуур жижиг тэрэг явган зорчигчдод зориулсан гарам барьсан. Нийслэлийн төсвийн санхүүжилтээр хийсэн энэ ажлын өртөг нь 4.3 тэрбум төгрөг бөгөөд энэ хүрээнд  1.5 км авто зам, мөн 58 уртааш метр замын байгууламж, төмөр замын доогуурх 22 м тунелийн ажил  хийгдсэн байдаг. Харин энэ замыг барих  гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг хотын орлогч дарга асан Н.Батаа  томилохдоо өөрийн худ Бат-Очирын охин, “Гашууны гол”  ХХК-ийн захирал Б.Индраг оруулсан байна. Хэдийгээр энэ ажлын гүйцэтгэгч нь О.Наранбаатар захиралтай “Оч Наран” ХХК гэж байгаа ч Үнэлгээний хороонд худынхаа охиныг оролцуулна гэдэг цаанаа ашиг сонирхол хадгалж байсан гэдгийг үгүйсгэх аргагүй.Учир нь “Гашууны гол” өөрөө бас автозамын  барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компани.

Баримт 2. Баянзүрх дүүргийн  23 дугаар хороо буюу  Улиастайн Баатархайрханаас  мөн дүүргийн нутаг, олны нэрлэдэгээр Гахайн хороо хүртэлх  зам засварын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулахдаа  үнэлгээний хороог томилсон хотын орлогч дарга асан Н.Батаагийн худ Бат-Очирын охины  “Гашууны гол” ХХК-ийг сонгон шалгаруулсан байдаг. Энэ ажлыг Нийслэлийн төсвийн  300 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр сонгуулийн өмнөхөн буюу 2016 оны дөрөвдүгээр сард нээлтийг нь хийж байжээ.

Баримт 3.  Нийслэлийн Засаг дарга асан  Э.Бат-Үүлийн  орлогч дарга Н.Батаа Чингэлтэй дүүргийн  19 дүгээр хороо, Яргайтын Богинын аманд өөрийн өмчлөлийн зуслантай. Харин тэр зуслангийнхаа байшин руу нийслэлийн төсвөөр санхүүжүүлэхээр 1.6 км засмал замын шинэчлэлт хийлгүүлжээ. Ингэхдээ зам барих ажлыг  “ХАКМС” ХХК-аар гүйцэтгүүлэхдээ хуульд заасан концессын уралдаант шалгаруулалт зохион байгууулалгүйгээр шууд гэрээ байгуулж, Засаг дарга Э.Бат-Үүл гарын үсэг зуржээ. Энэ  гэрээ мөн л 2016 оны сонгуулийн өмнөхөн гарын үсэг зурагдсан байдаг.

Баримт 4. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны 13 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр “Цэлмэг Ази” компани шалгарчээ. Энэ бүсэд хийх инженерийн шугам сүлжээний ажлыг ямар нэгэн тендер сонгон шалгаруулалтгүйгээр “Цэлмэг Ази”  ХХК-иар   гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан байдаг. Энэ ажлын нийт өртөг нь 14.1 тэрбум төгрөг бөгөөд үүнээс 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ. Харамсалтай нь энэ ажлыг газар дээр нь очиж шалгаж үзэхэд  хоёр ширхэг бохирын худаг барьсан боловч  бохир нь гадагшаа хальсан, товчхондоо бол хэрэгцээ шаардлага, ашиглалтын түвшинг хангахааргүй байжээ.

Тухайн үед Сүхбаатар дүүргийн 17-р хороо, Дамбадаржаалин хийд орчмын 7,6 га талбайд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Цэлмэг Ази төсөл” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээс татгалзуулах асуудал Гэр Хорооллын Дахин Төлөвлөлтийн Төслийн Удирдах Хорооны хурал дээр яригдаж байсан билээ.

Харин энэ мэт томоохон бүтээн байгуулалтын ажлыг ингэж халтуурдаж, хайхрамжгүй хийж гүйцэтгэсэн “Цэлмэг Ази”-ийг хотын орлогч дарга асан С.Очирбатын компани  хэмээн ярилцдаг. Тэрбээр Э.Бат-Үүлийн Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан билээ.

Энэ мэтээр Э.Бат-Үүлийн орлогч нарын балаг түрүүчээсээ дуулдаж эхлээд байна.

М.Нэргүй

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • зочин (April 28, 2017 10:35:51 am )

    Батаагаас их юм гарна шүү сайн шалга

  • Anonymous (April 28, 2017 10:37:54 am )

    “Хүний эрх, ардчилал гудамжинд байх ёстой.Энэ бол улсын хөгжил, Ерөнхий сайд асан ЛИ КУАН

  • Mendee (April 28, 2017 10:43:17 am )

    Nileen yum garandaa batvvlees

  • Зочин (April 28, 2017 10:53:33 am )

    Батааг шалгавал Үүл ч бас хамрагдана,8000 төгрөг хулгайлсан эмэгтэйг ямар их дуулиан болгож шоронд хийж байлаадаа гэтэл одоо тэрбумаар мөнгө идсэн хүнээс хуулийнхан айж хахууль авахаа бодох юм даа улсын мөнгөнөөс бага биш их мөнгө идэж ууж завшвал монголд хууль үйлчлэхгүй шүү,

  • иргэн (April 28, 2017 11:29:13 am )

    АТГ үүнийг нь шалгах хэрэгтэй шүү дээ.Энэнээс илүү мэдээлэл гэж юу байх вэ дээ.

  • зочин (April 28, 2017 12:25:24 pm )

    Юун сүржин гарчигтай даржин агуулгатай нийтлэл вэ энэ чинь.Харин: ойрдоо Бат-Үүлийн толгойд нэг ширхэг хар үс харагдаад байх боллоо.Энэ ер нь их өвөрмөц бөгөөд сэжигтэй мэт санагдана Иймд энэ нэг ширхэг хар үс толгойд нь ургах болсоны учрыг Анагаах ухаан болон бусад шинжлэх ухааны байгууллагаар шинжлүүлж,Шалтгаан нөхцлийг нь тодруулж, хуулийн байгууллагаар баталгаажуулах нь зүйтэй Үүнийг тодруулахгүйгээр ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулж болохгүй.Учир нь ард түмний эрх ашигт хохирол учруулж болзошгүй гэж бичвэл сүрхий тээг болж мэдэх юм бишүү. —Хүний хэрэгцээнд зориулж сайн үйлс хийсэн байхад танаар хийлгэнэ үү,танилаараа хийлгэнэ үү гэдэг нь ямар хамаатай байхав дээ,Ажил хариуцсан хэнч байсан итгэлтэй найдвартай гэж үзсэн хүнээ сонгодог биз дээ.Идэж ашиглахгүй бол Ардчилсан намынх ,Ардын намынх гэж үзэл бодлоор нь ялгаварлах хэрэггүй дээ.Ерөнхийлөгчийн сонгуульд Э.Бат-Үүлийг нэрээ дэвшүүлнэ гэснээс хойш дахиад л нөгөө улигт тамын тогооны үлгэрээ зохиож эхэллээ. Атаархаж ,жөтөөрхөгчид ая шалтаг олж ядахдаа танидаг хүнийх нь нэрээр Бат-Үүлийг харлуулах гэж оролдох нь инээдтэй,Танил талгүй хүн энэ хорвоод байдаггүй баймаар.Бат-Үүл баатар бүтээлч хүн.Юманд чин сэтгэл гаргаж,аль болохоор ,шударга,зарчимчаар ханддаг.Хийе бүтээе гэсэн оргилуун тэмүүлэлтэй сайхан монгол эр хүний нэг шүү нөхөд минь.Бид өөрсдөө бие, хэл,сэтгэлээ ариусган бусдын сайн сайхан талыг дэмжиж амьдардаг болбол сайхансан._

  • хүннү (April 28, 2017 4:01:47 pm )

    За яахав дээ иймэрхүү юм бичээд байвал чамаас юм гарна шүү. Энэ бол зүгээр хов байна. Улаанбаатар хот Бат-Үүлийн үед цэгцэндээ орсон шүү. Одоо яаж байна хардаа. Яадаг юм. Юм хийсэн хүмүүс ганц нэг ажил авч хийгээл биз, огт хийхгүй байна гэж юу байсан юм, чи дарга байсан бол ах дүү садан төрлөө мартах уу? Битгий ингэж худлаа царайлж байгаа ч

    • zochin (April 29, 2017 10:55:46 am )

      Хулгай луйвар л ид цэцэглэж бидний татварын мөнгө том байшин, машин болсон байх даа, мал аа, чи цуг хулгай хийлцэж байсан луйварчин биз

  • Б.Мөнхжаргал (April 28, 2017 10:28:08 pm )

    МАН-гаруудын гар хөл ажиллаж эхлэжээ. Бат-Үүлыг ерөнхийлөгч болчих бий гэж шээс нь дуслаж байгаа.

  • Hun (April 28, 2017 10:49:27 pm )

    Ochirbat gej hog shaarr bii dee Mogul townd hahuuliin bairandaa amidarch bgaaa shuuu

  • Anonymous (April 29, 2017 1:34:39 am )

    ЭНЭ БУУРАЛ ТОЛГОЙТ ЦААШАА ДАЛД ОРОО

  • харамсаж байна (April 29, 2017 6:56:05 am )

    АН, МАН байсан цагт иймэрхүү зөрчил байнга гарна. Баяр, баярцогт хоёр л оюу толгойг авлигадсан юм биш дээ. Хуулийн байгууллагууд шударга хуульчдын гарт очсон цагт их олон зүйл ил болно

  • nergui (April 29, 2017 12:38:08 pm )

    Idej uuhdaa shunah hereggui ee avsan ajlaa chanartai sain hiigeechee gej heldeg boloh yum bna l daa Batuul darga yg chanartai hiisen zuil YU bna ve geheer arai zun tur taridag tsetseg yum uu daa…. Ter arslantai guuriin usan hoshigiig hardaa idej uuhdaa Ydahdaa ard bidnii doromjlohgui chanar zuil hiij bolnoo doo ARAI ch dee uiliin urees aihgui l bgaa yum baihdaa

  • Н ЗООТЕХНИКЧ ХҮҮ. Ю (April 29, 2017 4:43:14 pm )

    YНЭН ҮНЭН ИДСЭН Л БАЙГАА ШАЛГААД БАЙ ШАЛГААД БАЙ ЮМ ГАРЧ Л ТААРАА

  • ззочин (April 30, 2017 4:50:22 pm )

    та нар дотроо хөлөө гэдсэндээ хииж байх хойгуур цааначинэ Эрднтии чинь гадны хүн авхаар болоод байна тэр Баяр Батхүү нариигаа яах гэж байна

  • ogor (April 30, 2017 8:20:47 pm )

    OGOR TOLGOIT MINI TARAKTORTOPTAI JAGSAAL HIIJ 3 HUNII AMIND HURSEN ALUURCHIN ZAIL

antalya rent a car