antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 27, 2017 2 comments

Монгол залуу согтуугаар автомашин жолоодож осол гаргаад зугтжээ

нийтлэсэн Admin

Өмнөд Солонгос улсын Кёнгбук аймгийн цагдаагийн газраас тус улсын нутаг дэвсгэрт автозамын осол гаргасан Монгол улсын иргэн А-г баривчилж түр саатуулжээ.

   Монгол залуу А нь дөрөвдүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундаа хэт их хэрэглэсэн үедээ жолооны ард сууж замын хөдөлгөөнд оролцож, улмаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг машинаараа мөргөж гэмтээжээ.

    Тэрээр осол гаргасны дараа хэргийн газраас зугатаасан боловч тун удалгүй цагдаагийнханд баригдсан ба хэрэг үйлдэх үед түүний цусан дахь архидан согтууруулах ундааны хэмжээ 0.111% буюу хэт согтуу гэж тооцогдох хэмжээтэй байсан байна.

    Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас Монгол залуу А нь Солонгос улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байсан бөгөөд тэрээр автомашин жолоодох жолооны үнэмлэхгүй байсныг илрүүлжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Mendee (April 27, 2017 8:23:13 pm )

    Haltar hodoo nii Mongold Pirus undag bsan gar bizdee!!

  • зочин (April 28, 2017 1:13:49 pm )

    хүний газар нэрээ бодоход яаадаг хүн бэ одоо тэгээд бөөн төлбөр гарна да архи хүнийг сайн зүйлд хүргэсэн үе байна уу

antalya rent a car