antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 27, 2017 7 comments

Сэтгүүлч Б.Мөнхбаясгалан сэтгүүлчдээс өршөөл хүсэв

нийтлэсэн Admin

Хүн гүтгэвэл хувь хүнийг 10 сая төгрөгөөр, аж ахуй албан байгууллагыг 100 сая төгрөгөөр торгоно гэх хуулийг хэлэлцэх үеэр хэвлэл мэдээллийнхэн буюу хамгийн түрүүнд нэр нөлөө бүхий телевизүүд эфирээ хааж, сонин сайт гэх зэрэг мэдээллийн хэрэгслүүд эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэгвэл энэхүү зөрчлийн тухай хуулинд салбарынхаа эсрэг зогссон цор ганц сэтгүүлчээр Б.Мөнхбаясгалан тодров. Энэ хууль батлагдаад хэрэгжээд эхэлвэл хамгийн түрүүнд нэр нь дуудагдах ёстой хүн атал юуны учир ийм зориг гаргав?

БИ СЭТГҮҮЛ ЗҮЙД ХАЙРТАЙ УЧРААС ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДЭМЖИЖ БАЙНА

“Би 20 жил энэ салбарт ажилласан. Сайн муу бүгдийг нь мэднэ. Яагаад гэвэл өөрөө биеэрээ туулсан учраас. Харин Зөрчлийн тухай хуулийн хувьд би салбараа сөрж байна. Тиймээ, би сэтгүүлчдийнхээ эсрэг байр суурьтай байна. Яагаад. Энэ хууль батлагдвал магад хамгийн түрүүнд би өөрөө унана. Үүнийгээ ч мэднэ. Гэхдээ өөрсдийн хувийн эрх ашгаас илүү бусдын эрх ашгийг хүндлэх ёстой. ХҮНИЙГ ГҮТГЭЖ БОЛОХГҮЙ. ГҮТГЭЛЭГ ГЭДЭГ ХАРДАХ ЭРХ БИШ. МЭДЭХ ЭРХ Ч БИШ.Сэтгүүлчид яагаад өнөөдөр муу нэртэй байдаг вэ гэхээр бидний зарим нь мөнгө аваад захиалгаар хүнийг гүтгэдэг. Дарга тэгж би ч гээд байхад бичихгүй байж болдоггүйн зовлон олон сэтгүүлчид тулгарч байгаа. Үүнээс салахын тул энэ хууль хэрэгжих ёстой. Тэр захиалга өгөөд байгаа дарга чинь 100 саяар торгуулахгүйн тулд чамд дарамт захиалга өгөхөө болино… Нөгөө талаас сэтгүүлч бид хариуцлага хүлээж сурья. Сэтгүүлч гэхээрээ л хариуцлагаас хол, юу ч хйиж болдог балмад байхын нэр биш. Салбараа цэвэрлэж ариутгаж авмаар байна шүү дээ. Иргэдийн үнэнийг мэдэх эрхийг үнэн бодит мэдээллээр хангадаг болохоос гүтгэлэгээр хангадаггүй. Намайг юу л гэж бодвол бод. Би энэ удаа салбараа сөрж байна. Би МАН-д хайтайдаа, Гарамжав гишүүнд дурласандаа биш СЭТГҮҮЛ ЗҮЙД ХАЙРТАЙДАА, 20 ЖИЛ АЖИЛЛАСАНДАА хүний нэр төр адар хүндийг гүтгэлгээс хол байлгах талд гараа өргөж байна. Өршөө намайг, сэтгүүлчдээ” гэжээ.

Эх сурвалж:Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • зочин (April 27, 2017 4:13:36 pm )

    үнийг хэлсэн байна сэтгүүлчид чадваргүй мөртлөө мөнгөний төлөө юу ч хийж, хэнийг ч гүтгэж чадах улсууд . мөн ярианы чадвар муу мэдлэгийн хүрээ сул гадаад хэл тааруу ер нь хов хутгахаасцаашгүй, ухамсар дорой, хувцаслалт тааруу хүмүүс байдаг . Цаашид хөгжих хэрэгтэй

  • Зочин (April 27, 2017 4:39:07 pm )

    Энэ мөнгөний сэтгүүл зүйг жаахан цэгцэлсэн нь зөв. Энэ олон замбараагүй олон ТВ, сонин, сайтууд, дээр нь фэйсбүүкээр төрийн нууц, улсын нууц, албан газрын нууц, хувь хүний нууцууд, завхай зайдан явдал, хэрүүл тэмцэл эх захгүй, зах замбараагүй явж энэ улс орныг хэрүүлийн дайнд хамруулж монгол хүний хүн чанар, нинжин сэтгэл, нууж хаах явдал энэ тэр гэж байхгүй болж хүүхэд залуусын хүмүүжил доройтож, тэд ном уншихын оронд хов жив, хэрүүл тэмцлийн түймэр дунд өсөн торниж Монгол орны ирээдүй баларч байгааг та бид харж бухимдацгааж байна. Хүн гүтгэж доромжилсон, хувийн нууцад халдсан, улсын болон албаны нууцыг ил болгосон л бол хатуу цээрлүүлэх хэрэгтэй. Эс тэгвээс гадны тусгай албадын бэлэн идэш болж Монгол улсын аюулгүй байдал байхгүй болно…. Сэрэмжтэй байгтун… монголчуудаа… Зарим ХМХ-үүд гадныхны хөрөнгөөр санхүүжиж гадны бодлогоор удирдуулж байж магадгүй.

  • Зочин (April 27, 2017 5:09:53 pm )

    Зөв шүү зарим сэтгүүлч нар арай л дэндүү юм бичдэг шүү дээ. Ул үндэсгүй юмыг сонсонгуутаа л гөвөөд орхидог. Мундаг сэтгүүлч Мөнхбаясгалан

  • Зочин (April 27, 2017 5:12:27 pm )

    Давс нэмсэн нэг мэдээлэл ямар их олон хүний сэтгэл санааг эргүүлдэг билээ дээ. Энэ дээрээ мөнгө аваад сурчихсан зарим гаруудад зориулсан хууль байсан юм л даа гэтэл бүгд эсэргүүцээд аюул болж байна тэгэхээр бүгд тийм гэсэн үг биз.

  • иргэн (April 27, 2017 6:17:35 pm )

    Мөнхбаясгалангийн зөв шүү

  • irgen (April 27, 2017 8:02:24 pm )

    Zuv zuitei heljee. Hun gutgeh asuudliig ingej l zokhuilakh bsan um . Zorigtoi setguulch bna , uneniig heljee

  • Mendee (April 27, 2017 8:21:17 pm )

    Ene bvdvvn Banzal Hvvhen Shorond suuj bsan zaluu deer ochij shaalguulaj bdag bsan bilee. Ehh chaawaas!!

antalya rent a car