antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 26, 2017 Comments are off

Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн 29 дүгээр сургуулийн захирлыг чөлөөлсөн гэв

нийтлэсэн Admin

29 дүгээр сургуулийн захирлыг өнөөдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлж буй тухай мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хийлээ.  Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа “БСШУСЯ-ны Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн 29 дүгээр сургуулийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, орлон гүйцэтгэгчийг томилохоор шийдвэр гарлаа. Бусад тусгай сургууль дээр ч мөн ийм асуудал байж магадгүй гэж үзсэн учраас Нийслэлийн ЗДТГ-аас Ажлын хэсэг байгуулж, тусгай зургаан сургуульд хяналт шалгалт явуулан зохих арга хэмжээнүүдийг авахаар болно” гэсэн байна.

Харин нийслэлийн Боловсролын Газрын дарга А.Даваажаргал “29 дүгээр сургуулийн Б.Батсайхан захирлыг хөдөлмөрийн гэрээг зөрчсөн, мэргэжил ур чадвар нь ажил үүрэгтээ тэнцэхгүй гэдэг нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон тул ажлаас нь чөлөөллөө. Бидний нотолсон зүйл бол хөдөлмөрийн гэрээтэй холбоотой. Харин эрүүгийн шинжтэй асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж, нотолно” гэжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car