antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 24, 2017 24 comments

Н.Энхбаяр О.Баасанхүүтэй ойлголцоод нэр дэвшлээ гэхэд, СЕХ түүнийг хэрхэх бол?

нийтлэсэн Admin

О.Баасанхүү гишүүн МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Л.Эрдэнэчулууныг нэр дэвшүүлэхээр ярилцсан хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж  “Бид ямар нэг хоёрдмол санаагүйгээр Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэрийг дэвшүүлье гэж тогтсон байгаа. Үүнийг бид хамт олноороо буюу намаараа ярьж байгаад шийдсэн юм.”  хэмээн ярьжээ. Тэгэхээр  О.Баасанхүү намаараа ярьж шийдсэн эл шийдвэрийг дагах уу, эсрэг зогсох уу гэдэг нь анхаарал татаж байна.

Ер нь О.Баасанхүүгийн тухайд намтайгаа хамтын ажиллагаа тааруу байгаа нь нэгэнтээ ил болсон зүйл. УИХ-ын гишүүн асан  З.Баянсэлэнгэ тэр тухай нь батлан ярьсан. Гэтэл Сонгуулийн тухай хуульд УИХ-д суудал бүхий нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлж болно гэсэн заалт байгаад байдаг. МАХН-аас ганц суудал УИХ-д бий. Тэр нь О.Баасанхүүгийн нэр дээр. Тэгэхээр МАХН-аас Н.Энхбаяр  нэр дэвшихийн тулд эхлээд О.Баасанхүүгийн эвийг олох хэрэгтэй болоод байна.

За тэгээд Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ АН болоод МАН-ын алинтай нь түншлэх вэ? Тэд ямар нэгэн тохироо хийх үү гэдэг асуулт хариулт нэхээд тодорхой хугацаа өнгөрч буй.

Гэхдээ нэг зүйлийг эргэн сануулахад, МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэх боломжгүй гэх шийдвэрийг СЕХ-ноос гаргаж байсан билээ. Үүнтэй холбоотойгоор Н.Энхбаяр Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг Улсын Дээд шүүх хянан хэлэлцээд Н.Энхбаярын ял эдлэх хугацаа дуусаагүй тул сонгуульд нэр дэвших боломжгүй хэмээн шийдвэрлэсэн тухай мэдээлэл өнгөрсөн оны 11 дүгээр сард гарч байсан билээ.

Тодруулбал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2016  оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцсэн юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснээ мэдээлсэн.

Хяналтын шатны шүүхээс “Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 75 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”, “нэхэмжлэгчийг 2016 оны ээлжит сонгуульд МАХН-аас 75 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах”, “Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвөөс хуулийн дагуу ялгүй гэсэн тодорхойлолт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хэвээр үлдээж, “…“Н.Энхбаярын ялгүй болох хугацаа дуусаагүй байна” гэсэн Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 15/1071 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвийн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 000230 дугаар “Тодорхойлолт”-ыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ” гэсэн байдаг.

Тэгвэл одоо МАХН-аас Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр болсон гэж мэдэгдэж байна. Намаасаа ингээд гарах ирэх ч, СЕХ дээр очоод, тэрбээр унаж болзошгүй юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • Иргэн (April 24, 2017 6:03:44 pm )

    Энэ бид хоёр одоо болимоор юмаа. Хичнээн гайг монголын ард түмэнд учруулах гэсэн юм болоо,,,

  • Anonymous (April 24, 2017 6:31:41 pm )

    Hutsaj bai chi uuruu bolimoor yuma chini c bayartai adil bish

  • зочин (April 24, 2017 9:24:46 pm )

    Энхбаяраа танай намын энэ нөхөр нэг л биш байна даа.Удахгүй чамайг татаж унагана даа.

  • зочин (April 25, 2017 7:50:25 am )

    Баасанхүү Энхбаяр өөд нь татаж их хурлын гишүүн болгосон ийм арчаагүй хэрүүлч хүн манай намд хэрэг байгаа юм уу Их хурлын гишүүнээ буцааж тат.Ер нь ямар гавьяа байгуулсан юм вэ?

  • зочин (April 25, 2017 10:51:32 am )

    Харинч одоо Энхбаярын үзэлцэх цаг нь болсон. Хэрэв ерөнхийлөгчид эр дэвшвэл олонхи дэмжихээр байгаа шүү. Ялаа л хүчингүй болгуулах боломжийг хайх хэргтэй.

  • Ээмэн (April 25, 2017 11:19:17 am )

    Баасанхүү Энхбаяраас авилга авах гээд байгааг ойлгоод өгөөч, МАХН.

  • Иргэн (April 25, 2017 11:27:52 am )

    Энэ хүн хүзүүгүй бар болгогч титэмтэн гурвын дэргэд хийсэн үзсэн харсан зовсон юмтай хүн Айсан арчигдсан ухаантай хүмүүсийн шар үс их ч босох юмдаа. Итгээд хар

  • Зочин (April 25, 2017 12:01:01 pm )

    Яахав, Хэнтэйгээ ч байнав учраа олоод дэвшвэл дэвшиглдээ! Энхбаярыг тулхээд ч татаад ч унагаачих хумуус зендее л байнадоо! Энхбаяр гарлаа гээд сайжруулахаасаа туруун ешее авч л таарна! Их л бужигнуулах байхдаа! Ард тумэн энэ томчуудын зохион байгуулж байгаа уймээнээс болж менч туйлдаж байнашуу! Нэг дэрхийгээд бослоо бол эргуулээд л хаячих байхшуудээ

  • G (April 25, 2017 12:21:48 pm )

    MAXH BOL NEG GER BULIIN NAMSHDEE!!! BAASANHUU GEED CHRISTCHIN HERUULCH YUMIIG YAJ BOL YAAJ CH ASHIGLAAD DARAA NI ICHHGUI HOG DEER HAYNA!!! ENE BUHNII ARD NI ARHICHIN SOLIOTOI AVGAI TSOLMON BGAA!! OROSIIN MAFIINHANTAI YAVALDDAG MONGOLCHUUDAA MALNUUD MUHUG GEJ YARIJ SUUDAG!!! ENHBAYAR BOL ZUNCHIHSUN EMNELEGT BHDAAL TARHI UHEJCHIHSEN HUN!!! MAL UNDESTEN!!!

  • Anonymous (April 25, 2017 12:29:19 pm )

    Яахав дээ ялтай хугацаа дуусаагүй л гэнэ хууль бол хууль хойно

  • Anonymous (April 25, 2017 2:02:02 pm )

    Баасанхуу бутэн намыг шантаажлаад их жаргалтай байгаа байхдаа. Турууний беес толгойд гарнаа гэж…

  • ZOCHIN (April 25, 2017 3:43:51 pm )

    ENHBAYRIIG DEMJIJ BNA ELBEGDORJIIN HAJUUD HVN

  • ZOCHIN (April 25, 2017 3:45:25 pm )

    YLTAI HUGATSAA DUUSAAGVI GEH BAIHDAA MAH AH 2 AIGAAD TERNEES NAAD HVN CHINI OLHOON ULS ORONOO AWAAD YWCHIH AA

  • зочин (April 25, 2017 4:05:44 pm )

    Ард түмэн Энхбаярыг ерөнхийлөгч болгохыг хүсч байна, бусад нь бол ядуу доорд амьдралд өссөн, идэх уухын хүсэл, шунал нь хэзээ ч дуусахгүй, өлөн бөөснүүд.

  • зочин (April 25, 2017 6:51:17 pm )

    Өмнөх УИХ-д байсан МАХН-ын гишүүдээс хамгийн сул нь дахин сонгогдсон доо. Манай ард түмэн ч хэл ам сайтай, хуурам ч хүнийг шилж сонгох нь их болж дээ, харанхуй байгаагийн шинж. Цаг хугацаа харуулна.

  • Зочин (April 25, 2017 7:13:33 pm )

    МАХН-ынхан намаа ялуулая л гэж байгаа бол Энхбаярыгаа дэвшүүлэх нь зөв. Эв нэгдэлтэй, хариуцлагатай хамтарч ажиллах хэрэгтэй. Ард иргэд нийтээрээ түүнийг дэмжих нь санал асуулгаас харагдаж байна. Энхбаяр ч хэнээс ч дутахгүй ард түмнийхээ төлөө ажиллачих хүн.

  • Zochin (April 25, 2017 8:15:49 pm )

    enhbayrin yed bid bayan baisaaan!

  • Баагий (April 25, 2017 10:49:12 pm )

    Эрхэм гишүүн Баасанхүү та жаахан даруулгатай байж сур: Монгол төрийг барилцаж байгаа төрийн өндөр албан тушаалтан хүн гэхэд хэнд ч хэрэггүй гоморхолоор бусадтайгаа харьцаж тэнэгтдэгээ болих хэрэгтэй. Эрдэнэтчүүд яах гэж ийм тэнэг юмыг гаргачихваа.

  • nyamaa (April 25, 2017 10:50:49 pm )

    baasanxvv xarin ch vnen yum yaridag zaluu bainalee tvvnii ergen toiron suugaa xelgvi xvmvvs zunduu l bna ted bol doog bolson amitad

  • Anonymous (April 25, 2017 10:53:28 pm )

    man namiin baaxan xvmvvs l bichij dee baaxa

  • Anonymous (April 25, 2017 10:55:17 pm )

    enxbayriig demjidegee ugaasaa tanid amjilt xvsie

  • Zochin (April 26, 2017 10:17:13 am )

    ushuu avaad l duusna sh dee, ard tumen l hohirno, buh turiin undur alban tushaaliig hashsan odoo boloosh dee

  • зочин (April 26, 2017 12:30:15 pm )

    МАХН-аас ерөнхийлөгч болох хүн байхгүй дээ

  • зочин (April 28, 2017 6:48:55 pm )

    Бусад ерөнхийлөгчийг бодовол бодиттой ют хийсэн хүн. Өөр олигтой хүн алга даа.

antalya rent a car