antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 21, 2017 18 comments

Ц.Сувд-Эрдэнэ: “Бид гурав ингээд Цагаандарьт туслах аянаа хаагаад харилаа даа”

нийтлэсэн Admin

“Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ.

“Бид гурав ингээд Цагаандарьт туслах аянаа албан ёсоор хаагаад гудамжаараа алхаад харилаа даа. Ерөөлтням дүү маань 3 өдөр тасралтгүй байлцаж бүх ажлыг зохицуулж байсан. Отгонжаргал маань хүмүүсээс дамжуулсан зүйлсийг цуглуулж гадуур гүйх ажилд тууштай шогшсон. Гэх мэт сэтгэл зүрхээрээ дэмжсэн мянга мянган залуус ах эгч, дүү нарын минь хамтын хүчээр босгосон зүйлсээ хараад сэтгэл өөдрөг дуу аялан алхнаа . .” хэмээжээ. 

Мөн “НЭГНИЙГЭЭ ТҮШИХ НИНЖИН СЭТГЭЛТЭЙ ТҮМЭН ЦАГААНДАРИЙН АМЬДРАЛЫГ ЭРС ӨӨРЧИЛЛӨӨ.

Хоёр үрээ тэврээд хонох газаргүй явна гэсэн мэдээлэлийг аваад хар хурдаараа очсон тэр өдөр 24 хоногийн өмнө байлаа. Яах учраа мэдээгүй ч туслах ёстой гэсэн чин хүсэл байсан юм. Гэтэл сайхан сэтгэлт нэгэн сувилал ээж охидыг аваад ир гэснээр олон олон хүний тусламжийн цуваа 24 өдрийн туршид тасралтгүй үргэлжиллээ. Туслаж дэмжиж эд материалын болон мөнгөн хандив өргөсөн, эмчилгээ сувилагаа үзүүлсэн мөн үргэлж урам зориг хайрласан монголын бүх ард түмэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Тухайн үед 4 ханатай хуучин гэрийн үнийг дотроо бодож явсан бол харин одоо бол хашаа байшин, 5 ханатай цоо шинэ гэр, эрүүл мэнд, ажил бүгд бүрдсэн дутуу зүйлгүй сайхан айл боллоо. Буянт хүмүүний буян заяа тэгширч булаг мэт ундарч байх болтугай. Эх орон минь энх тунх элгэн садан минь эрүүл байж ирээдүй хойч маань их зүйлсийг бүтээх болтугай.

САЙН ҮЙЛС БҮХЭН САЯ САЯАР ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.” хэмээн тусалж дэмжсэн бүх хүмүүсдээ баярласан талархсанаа илэрхийлсэн байна.

Олон хүнд буян болж яваа Ц.Сувд-Эрдэний маань САЙН ҮЙЛС БҮХЭН САЯ САЯАР ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Anonymous (April 21, 2017 6:35:22 pm )

    Сувд-*эрдэнэд өөрт нь хандив цуглуулж тусалья аа ард түмэн минь ээ.Өөрөө түрээсийн байранд амьдардаг гэнэ ш дээ.

  • zochin (April 21, 2017 7:26:48 pm )

    end zurgaa avhuulj saihan setgeleer hund tusalj buyan hiisen ene olon zaluuchuud, busguichuud urgelj saihan amidarch sain saihan yavnaa. yagaad gevel saihan setgeltei uchraas.. sain uiliig saihan buhen dagadag….

  • mongol (April 21, 2017 7:55:27 pm )

    Minii duu sain yvnaa. Sain saihan buhnii deediig husie. Ah n mongold 1han bdag hogjliin berhsheeltei huuhdiin tsetserlegiin barilgiig aktlaad 4jil shahuu bolj bna. Buh humuustei uulzaad argaa barj bna. Zarim humuus edneer biznes hiij holjih ym. Cham shig hiisen buteesen ymtai hunees zovlogoo avch hamtarch ajillah huseltei bna. Uls torchid udah tusam gazriig n avah shinjtei. Camtaiyaj holbogdoh ve. Minii utas 99833743

  • Цэцэг (April 21, 2017 8:47:39 pm )

    Цэрэгийн сургуулийн оютануудаар жалга довны хог цэвэрлүүлсэн яриа байна сайн үйлсийн ажил хийж байгаа нь үнэхэр сайн гэхдээ хорооны даргатай нь яриад тэр хавиар амьдардаг хүмүүсээр нь хогыг нь цэвэрлүүлэх байсан .Тэр орчимынхон бусдаар хогоо цэвэрлүүдээд сурчихсан хогоо хаа хамаагүй хаядаг гэнэ шүү за ямартаа ч цэрэгийн сургуулийн оюутануудаар хог бүү цэвэрлүүл хийх юм хийхгүй юм гэж байна Сувд эрдэнэийн хувьд санаа сайн бол заяа сайн гээл хариу нь ирэх л байлгүй дээ

  • Tuya (April 21, 2017 11:33:37 pm )

    Uuruu ger orongvi bge hvnd tusaldag setgel daitai bvsgvi bna.tuslay bid hvn chanaraa geege bgvi shvv

  • Зочин (April 21, 2017 11:39:01 pm )

    Ийм сайхан үйл бүтээсэн хүний амьдралын зам мөр нь сайн сайхан байлгүй яахав дээ. Улам олон сайн үйлс бүтээгээрэй дүү минь!

  • mmmmm. (April 22, 2017 10:45:58 am )

    ene busguid harin handiviin garaa sungah tsag ni bolson yum bish uu .mongolchuud aa .huntei l adilhan hun yadarch zovj bas jargaj yavaa bolov uu.Alba bish shu de,hunii ruluu ingej zutegj yavah..ene busguin aj amidraliig sudalj uzeed harin estoi bugdeeree hudulsun shig hudluud oron suutstai bolgoh tsag ni irsen yum shig sanagdah yum.ogt tanihgui ch ih l olon sain uil hiigeed erunhiilugchiin shagnal hurtel avah shig bolson..gehdee sain sanaanii uzuurt shar tos zaaval baidag-duu mine saihan tsag udahgui irne gedegt bat itgej baina.

  • zochin (April 22, 2017 4:43:12 pm )

    mundag saihan zaluuchuuddaa bayarlaj baina ard tymen, harin Zagaandari bolgoomjtoi baihgui bol nogoo buzar nohor ni iim saihan yavaag ni haraad hyreed ireh viidee,,,,oirtuulj bolohgui, shuud zagdaa duudaarai ,,,,

  • bayar (April 22, 2017 8:40:34 pm )

    mash saihan haragdaj baina

  • zochin (April 22, 2017 10:25:54 pm )

    nuguu nuhur ni balai ni hureed ireh wiidee

  • d.baast (April 23, 2017 10:31:10 am )

    ene ohini hiij bui buyntai uilsig demjij baina sanaachilbal yugch buutej boldogig haruulaj baina saih uils buhen delgereh bolohtugai

  • Зочин (April 23, 2017 3:20:41 pm )

    Сувд-Эрдэнэ маань өөрөө яг энэ бүсгүй шиг нөхрөөсөө салаад 2 хөөрхөн охинтой. Бас гэр түрээслэдэг гэнэ үү. Монголчуудаа туславал яасан юм бэ.

    • Зочин (April 23, 2017 3:23:02 pm )

      Бас өнчин гэж сонссон.

  • Anonymous (April 23, 2017 6:53:57 pm )

    Suwd-Erdehe-nd bayrlalaa

  • Anonymous (April 23, 2017 10:48:11 pm )

    bayarhurgiiiy

  • Zochin (April 24, 2017 12:25:15 am )

    Suwd-Erdenin ene ih buyan OOrt ni irne e! Amjilt!

  • дэндэр (April 24, 2017 1:39:29 am )

    сайхан байна.Ийм сэтгэлтэй хүмүүсийг тэр урамшуулж байвал сайнсан…Сувд-Эрдэнэ дүүдээ аз жаргал хүсье.

  • Anonymous (April 24, 2017 10:32:52 am )

    ЭНЭ САЙХАН СЭТГЭЛТЭЙ АЛТ ШИГ БҮСГҮЙН ХУВИЙН АМЬДРАЛ АСУУДАЛТАЙ БАЙГААН БОЛ МАНАЙ БАЯЧУУД НЭГ УДАА ГАРАА СУНГАМААР БАЙНА ДАА. БУСДАД ТУСЛАСНЫ БУЯН НЬ ӨӨРТ НЬ ИРЖ ЗАЯА НЬ ТЭГШРЭЭСЭЙ ДЭЭ

antalya rent a car